Zipcode.mn - Шуудангийн Нэгдсэн Код

Zipcode.mn - Шуудангийн Нэгдсэн Код

Share

Шуудангийн нэгдсэн кодын системийн албан ёсны facebook ху?

Photos from Zipcode.mn - Шуудангийн Нэгдсэн Код's post 30/03/2026

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВҮҮДИЙН байршлын хаягийн мэдээлэл

Монгол Улсад мөрдөгдөж буй "Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага" MNS 6775:2024 стандартын дагуу
✅Шуудангийн хаягийн бичвэр нь:
- Байгууллагын албан ёсны нэр
- Байшингийн дугаар, гудамж, талбайн нэр (дугаар)
- Хороо, дүүрэг, хот (аймаг)
- Шуудангийн нэгдсэн (зип) код гэсэн дарааллаар бичигдэнэ.

📌Албан байгууллагууд албан бичгийн хэвлэмэл хуудас болон байгууллагын цахим хуудсанд хаягаа зөв бичиж хэвшинэ үү.

📬Шуудангийн хаягаа зөв бичиж хэвшицгээе!

#ШуудангийнНэгдсэнКод
:2024 #НҮНТ

12/03/2026

ЗАХИДАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааны захидлыг 2026 оны 3-р сарын 15-ныг дуустал Монгол шуудан - Mongol Post-гийн бүх салбарт хүлээн авна.



:
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар
6-р хороо, Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033
бичих заавар:
Овог: ................................ Нэр: ........................................
Анги: ................................ Сургууль: ...........................
Сум/Дүүрэг: ................ Аймаг/Хот: ......................
Шуудангийн нэгдсэн код: ...............................
Холбоо барих утасны дугаар: ................................

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://www.crc.gov.mn/.../osvor-nasny-xuuxduudiin-olon...
Та бүхэнд амжилт хүсье.

Photos from Zipcode.mn - Шуудангийн Нэгдсэн Код's post 16/02/2026

📬 Хаягаа зөв бичих нь захидал болон илгээмж зорьсон газартаа, хаягласан хүндээ сааталгүй хүрэх үндэс болдог юм шүү. 🚑📦

Монгол Улсад мөрдөгдөж буй "Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага" MNS 6775:2024 стандартын дагуу Улаанбаатар хотын есөн дүүргийн Засаг даргын тамгын газрын хаягийн бичвэрийг жишиг болгон бэлдлээ.

✅ Шуудангийн хаягийн бичвэр нь:
- Байгууллагын албан ёсны нэр
- Байшингийн дугаар, гудамж, талбайн нэр (дугаар)
- Хороо, дүүрэг, хот (аймаг)
- Шуудангийн нэгдсэн (зип) код гэсэн дарааллаар бичигдэнэ.

📌Албан байгууллагууд албан бичгийн хэвлэмэл хуудас болон байгууллагын цахим хуудсанд хаягаа зөв бичиж хэвшинэ үү.

📬 Шуудангийн хаягаа зөв бичиж хэвшицгээе!

#ШуудангийнНэгдсэнКод
:2024 #Улаанбаатар #9дүүрэг

11/02/2026

📢Хүүхдүүд ээ, “Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаанд захидлаа илгээхдээ хүлээн авагчийн хаяг болон илгээгчийн хаягийг дараах зааврын дагуу бичээрэй.

:
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар
6-р хороо, Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

бичих заавар:
Овог: ................................ Нэр: ........................................
Анги: ................................ Сургууль: ...........................
Сум/Дүүрэг: ................ Аймаг/Хот: ......................
Шуудангийн нэгдсэн код: ...............................
Холбоо барих утасны дугаар: ....................................

📅Захидлыг 2026 оны 3 сарын 15-ныг дуустал Монгол шуудан - Mongol Post ХК-ийн бүх салбарт хүлээн авна.

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://www.facebook.com/share/p/1Br8Lg8AEg/

Та бүхэнд амжилт хүсье.

26/01/2026

“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаан зарлагдлаа

Дэлхийн шуудан холбооноос 55 дахь удаагаа зарлаж буй өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Улсын хэмжээнд 10 дахь жилдээ Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдааныг дижиталжиж байгаа дэлхий ертөнцөд хүн хоорондын холбоо, амьд харилцаа яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэн бодож, эдгээр бодол, эргэцүүллээ найздаа хаягласан захидлаар илэрхийлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны хүүхдүүдийг уриалж байгаагаараа онцлогтой.

Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдад ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 нийгмийн ажилтныг тус тус шалгаруулна.



#Нэг. Уралдааны зорилго:
• Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд туслах
• Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлах, сургууль, анги хамт олны болон гэр бүлийн орчинд хүн хоорондын амьд харилцаа, харилцан ойлголцол ямар чухал болохыг ойлгуулах, хүүхэд багачуулд энэ талаар эргэцүүлэн бодох боломжийг олгох,
• Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах

#Хоёр. Сэдэв:
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй”

#Гурав. Хамрах хүрээ, хугацаа:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагад суралцаж буй 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.

Хугацаа: Захидлыг орон даяар 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт ХХЗХ-ны хаягаар хүлээн авна.

Захидал хүлээн авах хаяг:
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Метро бизнес төв, А корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

#Дөрөв. Оролцогчид тавигдах шаардлага:
- Захидлын үндсэн элементүүд мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
- Захидлыг 700-800 үгэнд багтааж бичих;
- Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
- Зөвлөгөө өгч хамтран ажилласан нийгмийн ажилтын нэрийг дурдсан байх;
- Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
- Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч өөрийн гараар зааврын дагуу тодорхой бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;

Сургуулийн нийгмийн ажилтанд тавигдах шаардлага:
- Захидлын уралдаанд сурагчдаа идэвхтэй хамруулсан байх;
- Уралдааны сэдэв агуулгыг сурагчдад ойлгуулж таниулсан байх;
- Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал

#Тав. Уралдаан дүгнэх журам :
- Сурагчийг шалгаруулах: Уралдаанд ирсэн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж нийт 15 хүүхдийн захидлыг 1-5 байранд шалгаруулна.
- Багшийг шалгаруулах: Сүүлийн 3 шатны шалгаруулалтад хамгийн их захидал тэнцсэн сургуулийн нийгмийн ажилтныг 1-5 байранд шалгаруулна.

#Зургаа. Шагнал, урамшуулал :

СУРАГЧ:
1-р байр: 1 сурагч Өргөмжлөл, 500,000₮
2-р байр: 2 сурагч Өргөмжлөл, 400,000₮
3-р байр: 3 сурагч Өргөмжлөл, 300,000₮
4-р байр: 4 сурагч Өргөмжлөл, 200,000₮
5-р байр: 5 сурагч Өргөмжлөл, 100,000₮

НИЙГМИЙН АЖИЛТАН:
1-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 500,000₮
2-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 400,000₮
3-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 300,000₮
4-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 200,000₮
5-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 100,000₮

Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.

#Долоо. Удирдамж хүргэх:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.

#Найм. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.

#Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:
Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Photos from Entrepreneur Note's post 12/01/2026

Шуудан илгээхдээ анхаарах зүйлс 🎁

18/07/2025

Шуудангийн нэгдсэн кодыг хэрэглэх заавартай танилцана уу?

Photos from Харилцаа холбооны зохицуулах хороо's post 24/04/2025

📣 ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

14/03/2025

📣 УРАЛДААНД ОРОЛЦОХ ЗАХИДЛЫГ ШУУДАНГИЙН САЛБАРУУДААР ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ

📌 Захидлыг 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт доорх хаягаар хүлээн авна.

Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

✅ Та захидлаа өөрт ойрхон шуудангийн салбарт өгөхдөө ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОД буюу 5 оронтой тоогоо шуудангийн салбарын ажилтнаас асуугаад #заавал бичихийг анхаарна уу.

17/02/2025

“ӨӨРИЙГӨӨ ДАЛАЙ ГЭЖ ТӨСӨӨЛБӨЛ ЯАГААД ЧАМАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ТАЛААР БИЧЭЭРЭЙ” ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

Дэлхийн шуудан холбооноос 54 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран 9 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн захидал бичлэгийн уралдааны сэдэв нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “Далай, тэнгис, тэдгээрийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах” 14 дэх зорилтод чиглэж байгаагаараа онцлог юм.

Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 багшийг тус тус шалгаруулна.

#Нэг. УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
🔹НҮБ-аас хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх;
🔹Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээн дэлгэрүүлэх;
🔹Төрийн бичиг хэргийг хос бичгээр хөтлөн явуулах, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгод хувь нэмэр оруулах;
🔹Сурагчдын монгол хэл бичгийн чадварыг дээшлүүлэх, зохион бичих, уран сэтгэмжээ илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, сурч боловсрох, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах;
🔹Шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх;
🔹Ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай хамтран ажиллах, дэмжих;

#Хоёр. СЭДЭВ:
“ӨӨРИЙГӨӨ ДАЛАЙ ГЭЖ ТӨСӨӨЛБӨЛ ЯАГААД ЧАМАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ТАЛААР БИЧЭЭРЭЙ”

#Гурав. ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА:
🔹Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулиудын 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.
🔹Хугацаа: Захидлыг 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт доорх хаягаар хүлээн авна.

Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

#Дөрөв. ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
🔹Сэдвийн хүрээнд захидлыг монгол болон кирилл бичгээр гаргацтайгаар сурагч өөрөө бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;
🔹Захидлын үндсэн элементүүд болох мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
🔹Захидал нь 1000 үгнээс хэтрэхгүй байх;
🔹Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
🔹Зөвлөгөө өгч хамтран ажилласан багшийн нэрийг дурдсан байх;
🔹Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
🔹Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч зааврын дагуу өөрөө бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;

#Тав. БАГШИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
🔹Захидлын уралдаанд хүүхдүүдийг идэвхтэй оролцуулсан байдал;
🔹Уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулсан байдал;
🔹Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал;

#Зургаа. УРАЛДААН ДҮГНЭХ ЖУРАМ:
🔹Сурагчийг шалгаруулах: Уралдаанд оролцогчдоос эхний 5 байранд нийт 15 хүүхдийн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж шалгаруулна.
🔹Багшийг шалгаруулах: Эхний 2 шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдын захидалд хамгийн их бичигдсэн 5 багшийг шалгаруулна.

#Долоо. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
#СУРАГЧ :
Нэгдүгээр байр: 1 сурагч. Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
Хоёрдугаар байр: 2 сурагч. Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
Гуравдугаар байр: 3 сурагч. Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
Дөрөвдүгээр байр: 4 сурагч. Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
Тавдугаар байр: 5 сурагч. Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

#БАГШ:
Нэгдүгээр байр: Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
Хоёрдугаар байр: Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
Дөрөвдүгээр байр: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
Тавдугаар байр: Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.

#Найм. УДИРДАМЖ ХҮРГЭХ:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын 885 сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.

#Ес. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.

#Арав. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:

Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Хүүхдүүд та бүхэн захидал бичлэгийн уралдаандаа идэвхтэй оролцоорой‼️

07/11/2024
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar
14201-0033

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00