01/05/2026
Esan Үндэсний цахим сан - Үе үеийн Монголчуудын бүтээсэн оюуны баялгийг дижитал хэлбэрээр хадгалж, илүү олон хүнд хүргэхээр бид хичээнгүйлэн ажиллаж байна.
Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна
Үе үеийн монголчуудын бүтээсэн оюуны баялгийг дижитал хэлбэрээр амьдруулж, илүү өргөн хүрээнд олон хүнд хүргэхээр Ачит Ихт ХХК-ийн нийгмийн хариуцлага, дэмжлэгээ....
06/04/2026
Зохиолч С. Наранчимэг-ийн бүтээлүүд Esan-д шинээр байршлаа.
Уг бүтээлүүдээс анагаах ухааны болон боловсролын салбарт ажилласан 40 жилийн арвин туршлага болон онол арга зүй дээр үндэслэсэн харилцаа хандлагын талаарх шинжлэх ухаанч мэдлэгийг олж авах боломжтой.
Шууд унших холбоос: https://esan.mn/author/42f9ca14-11db-4c9b-8c69-7c7f527e4e92
30/03/2026
Esan боловсрол, соёлын салбарт сонирхолтой маркетинг менежер хайж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://zangia.mn/job/jzdnzjeu0r
29/12/2025
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бол Богд хаант Монгол Улсыг тунхаглан төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр юм.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, тунхагласан түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье!
02/12/2025
📖 Зохиогч Э. Бямбацэцэг “Амьдрах энэхэн чөлөөнд” яруу найргийн түүвэр цахим санд байршлаа.
Э. Бямбацэцэг зохиогчын шүлгүүд бол БҮСГҮЙ ӨНГӨ юм. Хээнцэрхэн, донжтой, уран мэтгээ уулга алдалттай.
Догдлол, гэгээн ариун хүслээс үүдсэн шүлгийн түүврийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Шууд унших : https://esan.mn/p/amidralyn-enehen-choloond
28/11/2025
📖 Зохиогч Э. Бямбацэцэг “Аав ертөнц” бүтээл цахим санд байршлаа.
Энэхүү номд багтсан шүлэг, өгүүллэг, эсээний сэдэв мэдээж бүгд аавын тухай биш. Хорвоогийн олон олон сэдэв өнгө будгаараа ялгаран холилдон урсаж буй. Ааваасаа үлгэрлэн олж авсан хүмүүжил, амьдрал туршдаа амталж мэдэрсэн их хайр, хүн чанар, мэдрэмж, зөв буруугийн ялгаа зааг, зөөлөн хатуугийн үнэн төрх бүхэн шүлэг, эсээ, өгүүллэг болон амилсан тул номоо бүхэлд нь “Аав ертөнц” хэмээн нэрлэсэн билээ.
“Аав ертөнц” номыг унших аавын охид, хөвгүүд хэнд ч болов сайхан ааваа үгүйлэн дурсах, үнэн санаанаас хайрлан догдлох тийм нэг хайлган мэдрэмж ав адилхан төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Шууд унших : https://esan.mn/p/aav-yertonts
26/11/2025
🇲🇳 Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна.
1924 оны энэ өдөр Монгол улс хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж анхдугаар үндсэн хуулиа баталж, халамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулжээ.
17/11/2025
👩🎓 Дэлхийн оюутны өдрийн мэнд хүргэе!
🌏 Өнөөдөр дэлхийн оюутны өдөр тохиож байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр фашизмын эсрэг орнуудын Олон улсын оюутны зөвлөл хэмээх байгууллага Лондон хотноо ажиллаж байсан ба 1939 оны 11-р сарын 17-нд тус хотноо Чехословакийн оюутнууд германы фашист эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн жагсаалыг нухчин дарахад баривчлагдаж амиа алдсан оюутнуудын дурсгалыг хүндэтгэж энэ өдрийг Олон улсын оюутнуудын өдөр болгожээ.
🎓 Монгол улс 1946 онд Олон улсын оюутны холбоонд гишүүнээр элссэнээс хойш энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн байна.
11/11/2025
📚 Хууль сахиулахуйн удирдлага Тусгай дугаар цахим санд нэмэгдлээ.
⚖️ Хууль сахиулахын их сургуулиас эрхлэн гаргадаг 'Хууль сахиулахуйн удирдлага' онол, арга зүйн сэтгүүл нь хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны цогц, нэгдмэл байдлыг илэрхийлсэн бүтээлийг нийтлэх бөгөөд хууль зүйн, их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын болон практик байгууллагын үйл ажиллагаанд ашиглах боломжтой улирал тутмын сэтгүүл юм.
Шууд унших: https://esan.mn/p/khuuli-sahiulahuin-udirdlaga-onol-arga-zuin-uliral-tutmyn-setguul-2025-4-33
#ЦахимНом #НОМ
04/11/2025
📚🎧 Esan-аас оюуны өмчийн эрхтэйгээр аудио номоо сонсоорой.
Доорх линкүүдээр нэвтрэн Апп-аа татаарай 👇
Апп татах линк:
Ios: https://apps.apple.com/us/app/esan-mn/id1567548408
Андройд: https://play.google.com/store/apps/details?id=mn.steppelink.esan
29/10/2025
👩🏻⚕️ Эрүүл Монгол хүн 8, 9 сарын мэдээ цахим санд нэмэгдлээ.
Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн нь "Эрүүл зөв хооллолт", "Эрүүл зан үйл", "Эрүүл мэндийн боловсрол", "Нийтийн биеийн тамир" гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй.
Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход оршино.
Доорх холбоосоор нэвтрэн үнэ төлбөргүй уншаарай 👇
Шууд унших: https://esan.mn/p/eruul-mongol-hun-2025-8-9-r-sar
#ЦахимНом