30/05/2026
✅Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан алба хаагч, ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдэд зориулж “Гэр бүлийн өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгууллаа.
🎁Тус арга хэмжээний үеэр хүүхэд багачуудын дунд азтан шалгаруулж, гарын бэлэг гардууллаа.
📽️Мөн энэ үеэр “Гайхамшигт нохой Чарли” (Charlie the Wonderdog) хүүхэлдэйн киног үзүүлж, алба хаагчид гэр бүлийнхээ хамт халуун дулаан уур амьсгалд, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
22/05/2026
✅Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг угтан алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах чиг үүрэг бүхий нэгжүүдийн дундах "3х3 сагсан бөмбөгийн тэмцээн"-ийг улсын хэмжээнд анх удаа 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан нээж, орон нутгийн 5 бүсээс шалгарч үлдсэн баг тамирчдад амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн үгэндээ уг тэмцээн нь улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйг онцолсон юм.
Тэмцээнд 44 анги, байгууллагын 180 алба хаагч хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
🥇Тэргүүн байрт Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгийн баг
🥈Дэд байрт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн шалгах нэгдүгээр тасгийн баг
🥉Гутгаар байрт Мөрдөн шалгах албаны ахмадын зөвлөлийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаяр тодорлоо.
Тэмцээндээ идэвхтэй оролцож, авхаалж самбаа, ур чадвараараа бусдыгаа манлайлан байр эзэлсэн нийт тамирчид, алба хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
19/05/2026
✅Мөрдөн шалгах албаны даргын 2026 оны А/24 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн нэгжийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалтын нээлтийн арга хэмжээг Баянгол дүүргийн цагдаагийн газарт зохион байгууллаа.
✅Нээлтийн арга хэмжээнд сургагч багшаар ажиллах ахмад ажилтнууд оролцож, өөрсдийн олон жилийн ажлын туршлага, бодит кейс, сургамжит жишээн дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал бодлоо хуваалцав. Мөн цаашид залуу мөрдөгчдийг дадлагажуулах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
✅Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл, Цагдаагийн хурандаа Ч.Батбаяр , Ахмадын зөвлийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал нарыг урилгаар оролцуулж, алба хаагчдад мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлууд, хэрэг бүртгэлт, нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй цуглуулах, үнэлэх арга зүй, алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
15/05/2026
✅ Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг угтан мөрдөгч нарын дунд “СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ийг “Үндэсний соёл амралтын хүрээлэн”, “Mars” спорт төвд амжилттай зохион байгууллаа.
✅Тэмцээнд 23 нэгжийн 115 баг тамирчид оролцож “Шатар”, “Ширээний теннис”, “Боулинг”, “Дартс”, “Билльярд” гэсэн төрлүүдээр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
♟Шатрын төрөлд;
🥇Тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн шалгах хоёрдугаар тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхжал,
🥈Дэд байрт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Идэрбаатар,
🥉Гутгаар байрт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Батцоож
🏓Ширээний теннис төрөлд;
🥇Тэргүүн байрт Хар тамхитай тэмцэх албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Түвшинбаяр,
🥈Дэд байрт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Идэр,
🥉Гутгаар байрт Хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Болдбаяр
🎳Боулинг төрөлд;
🥇Тэргүүн байрт Хүний эрх халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Шинэбаяр,
🥈Дэд байрт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй,
🥉Гутгаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Тэмүүжин
🎯Дартс төрөлд;
🥇Тэргүүн байрт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Балжинням,
🥈Дэд байрт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Билгүүн,
🥉Гутгаар байрт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхтулга
🎱Билльярд төрөлд;
🥇Тэргүүн байрт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Батбаяр,
🥈Дэд байрт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах нэгдүгээр тасгийн мөрдөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Чинбаяр,
🥉Гутгаар байрт Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Пүрэвжаргал нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцож авхаалж самбаа, ур чадвараараа шалгарсан нийт тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
09/05/2026
Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Мөрдөгч хайкинг” клубын нээлтийн үйл ажиллагааг Чингэлтэй хайрханд зохион байгууллаа
https://www.arslan.mn/social/news/668823.shtml
08/05/2026
✅Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг угтан алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Мөрдөгч хайкинг” клубын нээлтийн үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй хайрханд зохион байгууллаа.
✅Монголын Явган алхалтын холбооноос “Мөрдөгч хайкинг” клубын тугийг гардуулж, явган аяллын спортын онцлог, ач холбогдол, эрүүл зөв хооллолтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, алба хаагчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав.
✅Урилгаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа оролцож, алба хаагчдад өөрийн туршлагаас хуваалцан, уулын спортоор хичээллэх урам зориг өгсөн онцлог арга хэмжээ боллоо.
✅ Арга хэмжээний төгсгөлд хамтран ажилласан Монголын Явган алхалтын холбооны хамт олон болон Монгол Улсын гавьяат тамирчин Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нарт талархал илэрхийлж дурсгалын зүйл хадгалуулж, идэвхтэй оролцсон алба хаагч, хамт олонд батламж гардуулснаар арга хэмжээг өндөрлөлөө.
06/05/2026
✅Мөрдөн шалгах албаны даргын 2026 оны А/24 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн нэгжийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалтын нээлтийн арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт зохион байгууллаа.
✅Нээлтийн арга хэмжээнд сургагч багшаар ажиллах ахмад ажилтнууд оролцож, өөрсдийн олон жилийн ажлын туршлага, бодит кейс, сургамжит жишээн дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал бодлоо хуваалцав. Мөн цаашид залуу мөрдөгчдийг дадлагажуулах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
✅Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэлийг урилгаар оролцуулж, алба хаагчдад мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлууд, хэрэг бүртгэлт, нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй цуглуулах, үнэлэх арга зүй, алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм.