Misletoe agency /Social зөвлөгөө/

Misletoe agency /Social зөвлөгөө/

Share

page & Boost сургалт , үйлчилгээ

02/04/2023

АНХААР, МАШ ЧУХАЛ!!!
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХДОО ӨӨРИЙН НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ АЛДАХГҮЙ БАЙХЫН ТУЛД
Та өөр хүний эсвэл, нийтийн компьютер /Интернет кафе, цахим тоглоомын төв, сургууль гэх мэт/ -т холбогдсоныхоо дараа цахим хуудаснаас заавал Log out/Sign out үйлдлийг хийх, интернет хөтчийн incognito (CTRL+SHIFT+N) горимыг ашиглаарай. Тус горим нь хэрэглэгчийн мэдээллийг хадгалахгүй байх зорилготой.
Эсвэл Интернет хөтчийн холбоос цонх дээр INCOGNITO гэж бичээд- OPEN INCOGNITO WINDOW гээд дараах цонх гарч ирэхээр холбогдох мэдээллээ оруулаарай

29/03/2023

Инстаграм дээрх хамгийн өндөр хандалттай хоол хүнсний салбарын 8 брэнд.

Photos from Misletoe agency /Social зөвлөгөө/'s post 29/03/2023

Миний ээж намайг 14 насандаа гудамжинд төрүүлсэн юм.👧
Ээж бид 2 Нью Иоркын гудамжаар сэлгүүцэн үнэгүй хоол хайж хогийн савыг нэгд нэгэнгүй ухан өлсгөлөнгөө даран амьдарч байлаа. Би юу ч мэдэхгүй...тэгэж л гудамжинд өссөн.
Үнэтэй дэн буудал, орон гэргүй хүний амрах газрыг хайж олно гэдэг үнэхээр амаргүй, ихэнхдээ хүйтэн зам дээр үнэр танартай гудамжны буланд амьдрах тохиолдол их байлаа.
Миний гэрийн хаяг үргэлж л Нью Иоркийн захын нэг гудамжны хоолны газрын арын булан байлаа.
Тиймээс миний нэр “ОРОН ГЭРГҮЙ ХҮН” болсон юм.
Би сурах дуртай.❤
Эзэмшсэн хөрөнгөгүй би, бусадтай адил болохын тулд нэг ном уншаад дахин уншиж, тэр номоо дахин бодох аргыг сонгосон юм.
Орон гэргүй хүмүүсийн цуглардаг оромж тосгонд ээж бид хоёр “ээж охин хоёр” хүлцэн тэсвэрлэхийн аргагүй аюултай харцыг тэсэн, үхэх сэхэхээ үзэн сургуульд сурсан юм.
12 жил сурах хугацаандаа бараг л 12 газар сургуулиа солин байж суралцсан.
Гэхдээ үнэхээр шантарч болохгүй байлаа.
Нэг сард 5 ном уншиж, Нью Иоркийн бүх үнэгүй сонинг нэг бүрчлэн уншсан юм.
Гудамжны зам л надад энэ дэлхийн хамгийн өргөн хичээлийн танхим болж байлаа.
Мөрөөдөлтэй болж эхэллээ.
Дээд сургуульд элсэн орж, өөрийн хувь тавиланг өөрөө өөрчлөх мөрөөдөл...🌞
Манай гэр бүл дахин бусдын доог тохууны бай болохгүй байх мөрөөдөл...
“Орон гэргүй хүнд дээд сургууль мөрөөдөх ч юм биш" гэж...Хүмүүс бүгд л адилхан үг хэлдэг.
Би орон гэргүй хүн шиг харагдахгүйн тулд даруу төлөв байж, хувцсаа ч үргэлж цэвэрхэн өмсөв.
Шүдээ тас зуун хичээллэв.
11-р ангид байхдаа ээждээ нүүдэл суудал хийсэн ч дахин сургуулиа солихгүй шүү гэж гуйв.
Дээд сургуульд орохоор болбол намайг сайн мэддэг багшийн тодорхойлолт хэрэгтэй учраас...
Тиймээс би өглөө үүрийн 4 цагт босон хичээлдээ явж, шөнө 23 цагт оромжиндоо ирдэг байлаа.
4.0-той ойролцоо дүнгээ сахин хамгаалж, хэлэлцүүлэгт оролцон, багаар ажиллах хөдөлгөөн зэрэг янз бүрийн хөдөлгөөнд оролцов.
Бүх газар л надад суралцах талбар болж байлаа.
Ингээд өөрчлөлт гарч эхэллээ.
Нийгмийн халамжийн газрууд тэтгэлгээр тусалж эхлэв.
Олон нийтийн байгуулагуудаас намайг анзаарч харж эхлэв.
Надад итгэдэг хүмүүс гарч ирж байна гэсэн үг.
Үнэхээр байдаг хүчээрээ хичээсээн...
Өөрийн амьдрал хувь тавилангаа өөрчлөхийн тулд зөвхөн урагшаа л харан гүйсэн.
Энэ бүгдийн эцэст Броун, Колумбиа, Амхости зэрэг Америк даяар 20 гаруй дээд сургуулиас тэнцсэн гэсэн мэдээг авсан.
“Түүнийг тэнцүүлэхгүй бол та бүхэн 2-р Мишель Обамаг алдах болно”
Khadijah Williams!
Орон гэргүй байсан би Харвардын 4 жилийн тэтгэлэгт оюутан болсон юм.
Би өөрийгөө ухаантай гэдэгт үргэлж итгэлтэй байсан.
Бусдын ”орон гэргүй юм чинь яасан ч яахав” гэдэг үгэнд үнэн дургүй.
Миний нэр КHADIJAH WILLIAMS!!!
Дахин хүмүүс намайг “орон гэргүй” гэж дуудахгүй 💪Мөрөөдөл байхад хүрэх зам зурайж байдаг 🙏

29/03/2023

"Meta Verified" төлбөртэй үйлчилгээ бизнес эрхлэгчид, маркетерүүдэд тун хэрэгтэй зүйл болох магадлалтай юм байна. Одоогоор зөвхөн Австрали, Шинэ Зеаланд улсуудад л туршилтын байдлаар ашиглагдаж байгаа бөгөөд удахгүй шинэ улсууд нэмэгдэх энэ үйлчилгээний талаарх хэрэглэгчийн постыг хуваалцаж байна.
Австралид оршин суудаг Mark Bowness хэмээх энэ Facebook хэрэглэгч "Meta Verified" үйлчилгээнд саяхан бүртгүүлсэн юм байна.
👉 Бүртгүүлээд, иргэний үнэмлэхээ илгээгээд 24 цагийн дотор л батлагдсан.
👉 Тэрээр тэр дор нь 2 жилийн өмнө хакердуулаад хаагдсан Facebook Ad Account, Business Manager-нхээ талаар харилцагчийн үйлчилгээнд хандсан.
👉 Өмнө нь олон удаа хандаад ямар хариу аваагүй байсан бол энэ удаад цагийн дотор л бүх эрхийг нь нээж хэвийн болгоод, дээрээс нь уучилаарай гэсэн гэнэ!
Хэдийгээр заавал төлбөр төлсний дараа л иймэрхүү үйлчилгээ үзүүлж байгаа нь тиймэрхүү ч, ийм асуудалтай олон бизнес эрхлэгч, маркетерүүдэд хонгилын үзүүрт гэрэл асаасан мэдээ байна шүү!

29/03/2023

Пост бэлтгэх, зураг засах онлайн ҮНЭГҮЙ сайтууд
Коммент хэсгээс👇👇👇

29/03/2023
29/03/2023

Видео контент бүтээхэд хэрэг болох онлайн ҮНЭГҮЙ аппууд
Коммент хэсгээс
👇👇👇

29/03/2023

Яг одоо ТикТок-т ямар хаштаг, хэн, ямар дуу, аль видео трэнд болж байгааг
эндээс 👇👇👇

21/03/2023

Meta Platforms 10,000 ажилтнаа цомхотгохоор болсноо мэдэгдлээ. Энэхүү мэдээний дараа Меta-гийн хувьцааны ханш 6 хувь өсжээ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Mongolia, Ulaanbaatar City
Ulaanbaatar
16042