Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Share

СЭРГИЙЛНЭ, АВАРНА, ТУСАЛНА

29/05/2026
Photos from Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс's post 29/05/2026

ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2026 оны 05 дуаар сарын 22-ны өдрийн "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгуулах" А/284 дугаар захирамжийн дагуу дүүргийн 14 дүгээр хороо Өвөр зайсан гэх газар дадлага сургалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулан ажиллалаа.
✅Дадлага сургалтад Дүүргийн Засаг даргын тамгын газар, ногоон бүс бүхий хороод, дүүргийн 17 гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Богдхан уулын дархан цаазат газар, дүүргийн улаан загалмайн хороо, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх эрэлч нохойн сургалтын алба, Жаргалант сэргээн засах төв 113 дугаар анги, байгууллагуудын нийт 176 ажилтан алба хаагчдыг хамруулан хамтран зохион байгууллаа.
✅ Тус дадлага сургалт нь Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд онолын сургалт, бэлэн байдлын үзлэг, ой хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжээр бодит нөхцөлд ойртуулан унтраах ажиллагаа, хүн бүр хийж гүйцэтгэлээ.
✅Дадлага сургуулийн үеэр буухиа тэмцээн зохион байгуулж АПУ ХХК тэргүүн байр эзэллээ.

28/05/2026

#Аврахгарц
#Чөлөөлье
#амьаварна

27/05/2026

ГАЛ ТҮЙМРИЙГ 18:20 ЦАГТ БҮРЭН УНТРААЛАА

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт ирсэн.
Гал түймрийн тархалтыг 17:10 цагт зогсоож, 18:20 цагт бүрэн унтраалаа.

Гал унтраах ажиллагаанд Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 70 гаруй алба хаагч, гал унтраах 20 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллалаа.

Алба хаагчид урьдчилсан байдлаар гал түймрийн голомтоос 36 хүүхэд, 73 том хүнийг аюулгүй бүсэд гаргаж авран хамгаалж ажиллалаа.

27/05/2026

ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ 17:10 ЦАГТ ЗОГСООЛОО

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж байна.

Гал түймрийн тархалтыг 17:10 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Photos from Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс's post 27/05/2026

ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн аврах ангитай хамтран дүүргийн 20 дугаар хороонд байрлах Номин Юнайтед ХХК-д гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
✅Дадлага сургуульд тус байгууллагын 350 ажилчид хамрагдсан.

26/05/2026

2026.05.26 Мягмар гараг.
Улаанбаатар хотод 21 градус.
⛈️Аянга цахилгаантай бороо орно.

22/05/2026

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацааг "Түймрийн аюултай үе" гэж үздэг. Иргэн та ой, хээрийн бүсэд зорчихдоо гал түймрийн аюулгүй байдлыг хангаж:
📌Ил задгай гал түлэхгүй байх,
📌Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
📌Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
📌Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
📌Машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 22/05/2026
15/05/2026

Хогийн суваг шатсан дуудлага 42 хувиар буурч, хогийн цэг шатсан дуудлага 85 хувь өссөн

📌Нийслэлийн хэмжээнд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар объектын гал түймрийн 999 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, унтрааж ажиллалаа.
Үүнээс орон сууцны хогийн цэг шатсан 76, хогийн сувагт хог шатсан 35 дуудлага бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хогийн цэг шатсан дуудлага 85 хувиар өсч, хогийн сувагт хог шатсан дуудлага 42 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул иргэд гэр, сууцны галын аюулгүй байдлаа ханган, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

#УрьдчиланСэргийлье
#аюулгүйбайдлаахангая

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00