Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс
Монгол Улсын төлөө зүтгэе�
29/05/2026
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс “Хүүхдийн баяр”-ыг угтан хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих, нийгмийн эерэг хандлагыг төлөвшүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүдэд мэдлэг олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөгийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж, тэтгэлэг авагч болон амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн нийт 120 хүүхдэд бэлэг гардууллаа.
✅Өдөрлөгт дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Батсайхан нар оролцлоо.
🤝Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээг дэмжин оролцсон Таван богд финанс ББСБ, Хас банк, Төрийн банк, Нэт капитал, Покет ББСБ зэрэг байгууллагын хамт олон, удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
29/05/2026
✅НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Иргэдэд төрийн болон хууль, эрх зүйн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй хүргэх, байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан “Хандлагаа өөрчилье” өдөрлөгөөр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, 1072 хувьцаа өвлүүлэх, “E-Mongolia” систем ашиглах, шүүхэд нэхэмжлэл гаргах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэлээ.
Өдөрлөгт Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх,Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дахь салбар, Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын хэлтэс болон нотариатчид оролцон ажиллалаа.
29/05/2026
Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах нягтлан бодогч,хошууч Ш.Хишигбаатар танд Олон Улсын энхийг сахиулагчдын өдрийн мэнд хүргэе.
27/05/2026
22/05/2026
“АЛБА ХААГЧИЙН ГЭР БҮЛД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ”
✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
✅Энэхүү ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн санаачилга гаргаж, тус хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Отгонцэцэгийн гэр бүлд 1.000.000 ( нэг сая ) төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Address
Ulaanbaatar
