Монголын Мянганы Сорилтын Сан

Монголын Мянганы Сорилтын Сан

Share

Монголын Мянганы сорилтын сан
УСНЫ КОМПАКТ
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр.

29/05/2026
28/05/2026

💧🏃‍♂️🏃‍♀️Улаанбаатар хотын ус хангамжийг баталгаажуулсан Усны Компакт Ulaanbaatar Marathon 2026 олон улсын гүйлтэд нэгдэж, 💙дэмжиж оролцлоо.

28/05/2026

💧🏃‍♂️🏃‍♀️Улаанбаатар хотын ус хангамжийг баталгаажуулсан Усны Компакт Ulaanbaatar Marathon 2026 олон улсын гүйлтэд нэгдэж, 💙дэмжиж оролцлоо.

# # #
💧🇲🇳Монгол Улсын Засгийн газар, 🇺🇸 АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх🚰, хаягдал усыг дахин боловсруулж ашиглан гүний усны нөөцийг хэмнэх ♻️, усны салбарын тогтвортой байдлыг хангах 📊 -д чиглэсэн цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.
🚰 Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том шинэ эх үүсвэрийг, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт бүтээн байгуулж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Ингэснээр жилд 50 хүртэл сая шоо метр ус төвийн системд шинээр нийлүүлэх боломж бүрдэж, нийслэлийн ус хангамжийг бодитоор нэмэгдүүлж, 🏙️ хотын тэлэлт, 📈 эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал нөхцөл бүрдэж байна.
🏭 Мөн Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026 оны 3 дугаар сард ашиглалтад оруулж, цэвэр усыг хэмнэх, дулааны цахилгаан станцуудыг ⚡ техникийн усаар хангах шинэ боломж бүрдүүллээ. Энэ нь эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны томоохон жишиг болж байна.
📚 Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудаас гадна усны салбарын эрх зүй ⚖️, бодлого, зохицуулалт, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, усны байгууллагуудын санхүү 💰, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн нь урт хугацаанд тогтвортой үр өгөөжийг хангах суурь боллоо.
🌍 Ийнхүү Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилийн хамгийн том хөрөнгө оруулалт бодит үр дүнд хүрч, Улаанбаатар хотын ус хангамжийг шинэ шатанд гаргасан стратегийн ач холбогдолтой төсөл амжилттай хэрэгжлээ.

💧 УСНЫ КОМПАКТ - УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ЦОГЦ ХӨТӨЛБӨР
💧🇲🇳🤝🇺🇸Бидний Ус, Бидний Ирээдүй
💧🇲🇳🤝🇺🇸 Our Water, Our Future
#усныкомпакт
#МянганыСорилтынСан

26/05/2026

📺✍️💧Улаанбаатарчуудын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангах, ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, 🇺🇸 АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд хэрэгжүүлсэн цогц хөтөлбөрийн үр дүнг усны салбарын эксперт, мэргэжилтнүүд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлгээр хэлэлцлээ. Хүлээн авна уу.
🔗Холбоос: https://mca-mongolia.gov.mn/news/press-news/smartkiosklaunch
💧🇲🇳🤝🇺🇸Бидний Ус, Бидний Ирээдүй
💧🇲🇳🤝🇺🇸 Our Water, Our Future
#УсныКомпакт
#МянганыСорилтынСан

# # #
💧Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх🚰, хаягдал усыг дахин боловсруулж ашиглан гүний усны нөөцийг хэмнэх ♻️, усны салбарын тогтвортой байдлыг хангах 📊 -д чиглэсэн цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.
🚰 Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том шинэ эх үүсвэрийг, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт бүтээн байгуулж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Ингэснээр жилд 50 хүртэл сая шоо метр ус төвийн системд шинээр нийлүүлэх боломж бүрдэж, нийслэлийн ус хангамжийг бодитоор нэмэгдүүлж, 🏙️ хотын тэлэлт, 📈 эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал нөхцөл бүрдэж байна.
🏭 Мөн Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026 оны 3 дугаар сард ашиглалтад оруулж, цэвэр усыг хэмнэх, дулааны цахилгаан станцуудыг ⚡ техникийн усаар хангах шинэ боломж бүрдүүллээ. Энэ нь эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны томоохон жишиг болж байна.
📚 Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудаас гадна усны салбарын эрх зүй ⚖️, бодлого, зохицуулалт, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, усны байгууллагуудын санхүү 💰, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн нь урт хугацаанд тогтвортой үр өгөөжийг хангах суурь боллоо.
🌍 Ийнхүү Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилийн хамгийн том хөрөнгө оруулалт бодит үр дүнд хүрч, Улаанбаатар хотын ус хангамжийг шинэ шатанд гаргасан стратегийн ач холбогдолтой төсөл амжилттай хэрэгжлээ.
🌊 “БИДНИЙ УС – БИДНИЙ ИРЭЭДҮЙ”
#УсныКомпакт
#МянганыСорилтынСан

Photos from Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам's post 25/05/2026

УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ЗОРИЛТОТ ӨРХИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр /2026.05.25/ АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) Суурин захирал Тина Юү, Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

✅Хамтын ажиллагааны гол үр дүнгүүд:
АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг шийдсэн төсөл 5 жилийн хугацаанд (2021-2026) амжилттай хэрэгжиж дууслаа.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг баталгаатай болгох, усны мега төслийг хэрэгжүүлсэн. Мөн гэр хорооллын 180 гаруй худгийг автоматжуулснаар иргэд цагийн хязгаарлалтгүйгээр ус авах боломж бүрдэв.
Усны тарифын өсөлт бага орлоготой өрхүүдэд хэрхэн нөлөөлөхийг ҮСХ-той хамтран судалж, судалгааны үр дүнд үндэслэн нийгмийн хамгааллын бодлогыг хамтран боловсрууллаа. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх” бодлоготой бүрэн нийцэж байна. Энэ асуудлыг Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

23/05/2026

Зүүн 4-н замд манай усан аркаар гарч сэрүүсээрэй

23/05/2026

Яг одоо Хүүхдийн ордонд

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, “ЮНЕСКО”-ийн гудамж, МПМ Цогцолбор, 5, 6-р давхар
Ulaanbaatar
18212

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00