29/05/2026
УЛС ТӨРИЙН НАМЫН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ-2025
“Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Намын хөрөнгөд мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, авлага, урьдчилж төлсөн зардал/тооцоо, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, бусад хөрөнгийг хамааруулна.” гэж заасан.
Санхүүгийн тайлан ирүүлсэн 29 намуудын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн нэгтгэсэн тайлангаас харахад нийт 33,296,617.6 мянган төгрөгийн 12 төрлийн хөрөнгө бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо, ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio -д дүрслэлийг бүтээв.
https://m-election.mn/news/17274137732091?id=1780044012881359
28/05/2026
ИТХ-ЫН 2026 ОНЫ НӨХӨН СОНГУУЛИЙН БАГ, ХЭСЭГ, СОНГОГЧИЙН СУДАЛГААНЫ ХЭСГЭЭС 📊(2024, 2026 оны сонгогчийн тоо, өсөлт, бууралт, 2024 оны ирц, хувь)
✅ Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль 1 мандатад зохион байгуулагдана.
🗳️ Сонгох эрхийн өдөр - 𝟮𝟬𝟮𝟲.𝟬𝟲.𝟮𝟭 🗳️
28/05/2026
УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНД ХИЙСЭН ХЯНАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
Улс төрийн намын 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайланд хийсэн хяналтын ажиллагааны тайланг Сонгуулийн ерөнхий хороо эмхэтгэж хэвлүүллээ.
Улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайланг Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэн Улсын Их Хуралд мэдээлж, тухай бүр цахим хуудсаараа байршуулж, эмхэтгэж хэвлэхээр хуульд заасан.
Улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлан, тайланд хийсэн хараат бус аудитын хуулийн этгээдийн дүгнэлт, зөвлөмжийг эмхэтгэл болгон хүргэж байна.
Түүнчлэн намын хөрөнгө, орлого, зарлага, хандивын мэдээллийг дүрслэл болгон нийтэллээ.
“Улс төрийн намын 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайланд хийсэн хяналтын ажиллагааны тайлан-I, II” эмхэтгэл, “Улс төрийн намын 2025 оны орлого, зарлага, хөрөнгийн тухай” дүрслэлийг https://m-election.mn/tothevoter холбоосоор уншина уу.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ сайтын “Улс төрийн нам” цэс дэх улс төрийн намын мэдээлэл хэсэгт зочилж тайлан, тайланг хянасан хяналт, зөвлөмжтэй нам тус бүрээр нь танилцах боломжтой.
27/05/2026
Д.ДАВАА-ОЧИР: СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, профессор Д.Даваа-Очиртой ярилцлаа.
Ярилцлагыг дараах холбоосоор уншина уу. https://m-election.mn/news/17274137732091?id=1776050645276808
Эх сурвалж: "Сонгуулийн боловсрол" онол, арга зүйн сэтгүүл
Сэтгүүлийн бүх дугаарыг https://m-election.mn/tothevoter?menu=17303845885871 холбоосоор уншаарай.
27/05/2026
СУМЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ ТАНИЛЦУУЛЛАА
✅Сонгуулийн ерөнхий хороо ахлах ангийн сурагчид, залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах “V-Check” хөтөлбөр хэрэгжүүлдэг.
✅Уг хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль товлон зарласан аймаг, сумдад тавдугаар сард ажиллахдаа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хийж, санал тоолох төхөөрөмж танилцууллаа.
✅Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Тариалан Увс аймгийн Бөхмөрөн, Хяргас сумын Сонгуулийн хороотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад сонгох, сонгогдох эрх, сонгуулийн байгууллагын чиг үүргийн талаар товч мэдээлэл хийж, санал тоолох төхөөрөмжид сургалтын саналын хуудас уншуулан туршуулав.
👏2025-2026 оны хичээлийн сүүлийн хагас жилд нийслэлийн 6 сургуулийн 200 гаруй сурагч Сонгуулийн ерөнхий хороонд зочлон сонгуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, “V-Check” хөтөлбөр дагуу сургалт, мэдээлэл авлаа. Нийгмийн ухааны хичээлээр авсан мэдлэгээ бататгаж сонгох, сонгогдох эрхийн талаар сургалт, мэдээлэл авч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцсан сурагч, тэднийг чиглүүлсэн багш нарт баярлалаа.
🥳Дээрх сургалт, мэдээлэл 2026-2027 оны хичээлийн жилд үргэлжлэх тул Ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагч Та бүхнийг урьж байна.
https://m-election.mn/news/17274137732091?id=1779846629487552
26/05/2026
ИТХ-ЫН 2026 ОНЫ НӨХӨН СОНГУУЛИЙН БАГ, ХЭСЭГ, СОНГОГЧИЙН СУДАЛГААНЫ ХЭСГЭЭС 📊(2024, 2026 оны сонгогчийн тоо, өсөлт, бууралт, 2024 оны ирц, хувь)
✅ Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль 1 мандатад зохион байгуулагдана.
🗳️ Сонгох эрхийн өдөр - 𝟮𝟬𝟮𝟲.𝟬𝟲.𝟮𝟭 🗳️
26/05/2026
Б.Ууганцэцэг: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны www.m-election.mn цахим хуудасны “Нөхөн сонгууль 2026” цэсний “Сонгуулийн дүн” хэсгээр дамжуулан хүргэнэ.
Эх сурвалж: "Сонгуулийн боловсрол" онол, арга зүйн сэтгүүл
Дэлгэрэнгүйг https://m-election.mn/tothevoter?menu=17303845885871 холбоосоор уншаарай.
26/05/2026
Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэл, 21 аймгийн Нийтийн номын санг түшиглэн "Сонгогчийн булан" байгуулж хүүхэд залуучууд, ард иргэдэд сонгуулийн боловсрол олгох мэдлэг мэдээлэл, сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сан "Сонгогчийн булан"-гаа байгууллаа. Манай булан та бүхэнд өдөр бүр нээлттэй.
25/05/2026
ЗАЛУУСТ СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОВ
“New Generation” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Youth and Elections” олон улсын сургалт, туршлага солилцох хөтөлбөрт Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах мэргэжилтэн С.Мэргэн, тус хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн С.Дэмбэрэл нар оролцлоо.
ОХУ-ын Сонгуулийн төв комисс, тус улсын “Rossotrudnichestvo” байгууллагатай хамтран уг сургалт, туршлага солилцох хөтөлбөрийг 2026 оны 5 дугаар сарын 18-23-ны өдөр Москва хотод зохион байгуулсан юм.
Залууст сонгуулийн боловсрол олгох хөтөлбөр нь олон улсын сонгуулийн байгууллагын төлөөлөл, залуу мэргэжилтнүүдэд техникийн дэд бүтэц, сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, орчин үеийн технологийн хэрэглээ, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр лекц, хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалтууд зохион байгуулснаараа онцлог байв. ...
Үргэлжлэлийг дараах холбоосоор уншина уу.
https://m-election.mn/news/17274137732091?id=1779697167948826