25/06/2025
【3Dプリンターを活用した下肢装具の開発】
JICAボランティアのリハビリテーション隊員(理学療法士、作業療法士)は、JICAが主催したオープンイノベーションイベントMICS2023で入賞したプラスチックをリサイクルする環境にやさしい製品を生産する企業INMO Studioさんと協力して、2023年から3Dプリンターを活用したプラスチック短下肢装具の開発プロジェクトに取り組んでいます。
この装具は、外傷や麻痺により下肢に障害のある人々が日常生活を快適に過ごすために必要な物であり、モンゴルでも必要とする人々がたくさんいます。しかし、自分の足にフィットした形や大きさの装具を手に入れることは、現在のモンゴルの医療や福祉事情では簡単ではありません。そんな中で、この装具を3Dプリンターの活用を通じて開発しようと取り組んでいるINMO Studioさんの活動に、JICAボランティアのリハビリテーション隊員が賛同し、アドバイザーとして関わっています。3Dプリンターを活用した下肢装具の開発は世界的にもまだ新しい分野であるため、INMO Studioさんと何度も意見交換や試作を行い、日本からの専門家や企業の協力も得ながら、患者に試験運用を実施するなどの工程を経て、現在プロジェクトの最終段階を迎えています。
今後は必要としている人々にこの装具が届き、モンゴルの人々が障害と共に豊かに暮らしていけるようになっていくことが私たちの願いです。今後も問題や困難があるかもしれませんが、INMO Studioさんをはじめとしたモンゴルの企業が、自国の問題に自ら向き合い解決していくことを、これからも応援し、できる限りの協力をしていきたいと思っています。
3D Принтерийн тусламжтайгаар хөлний протез үйлдвэрлэлтийг хөгжүүлэх
ЖАЙКА-гийн Сэргээн засах эмчилгээний сайн дурын гишүүд (хөдөлгөөн засалч , хөдөлмөр засалч) ЖАЙКА-аас зохион байгуулсан Монгол-Японы нээлттэй инновац ба хамтын бүтээл MICS 2023-т шагнал хүртсэн, хуванцар материалыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг INMO Studio компанитай хамтран 2023 оноос эхлэн 3D принтерийн тусламжтайгаар хуванцар богино хөлний протез хөгжүүлэх төсөлд хамтран ажиллаж байна.
Монголд энэхүү протезийг авахыг хүссэн эрэлт хэрэгцээ их бөгөөд осол гэмтэл, саажилттай хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхөд шаардлагатай хэрэгсэл юм.Гэвч өөрийн хөлд яг таарсан хэлбэр, хэмжээтэй протез олж авах боломж одоогийн Монголын нөхцөлд тийм ч амар биш.
3D принтер ашиглан тохиромжит протез үйлдвэрлэхийг зорьж буй INMO Studio компаний үйл ажиллагааг ЖАЙКА-гийн Сэргээн засах эмчилгээний сайн дурын гишүүд дэмжин, зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. 3D принтер ашигласан хөлний протез үйлдвэрлэлт нь дэлхий дахинд ч харьцангуй шинэ салбар тул, INMO Studio болон Япон улсын мэргэжилтнүүд, компаниудын дэмжлэгтэйгээр олон удаагийн туршилт, хэлэлцүүлэг хийж, өвчтөнүүдэд туршилтаар хэрэглүүлэх зэрэг шат дамжлагыг даван одоо төслийн сүүлийн шатандаа ирээд байна.
Цаашид энэхүү протез хэрэгтэй хүндээ очиж, тэдгээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй ч сэтгэл хангалуун амьдрахад хувь нэмэр оруулах нь бидний зорилго билээ.
Бид цаашид ч INMO Studio зэрэг Монголын үйлдвэрүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хичээж буй хүчин чармайлтыг дэмжин, хамтран ажиллах болно.
29/04/2025
Сурагчдад шим тэжээлийн боловсрол олгох замаар монголчуудын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл хэрэгжихэд бэлэн болжээ
Сурагчдын үдийн хоолонд шим тэжээл арвин шинэхэн ногоог тогтмол өгөх, хүнсний ногооны хэрэглээг төлөвшүүлэх, цаашлаад монгол хүний дундаж наслалтыг уртасгах зори...
11/02/2025
Монгол болон Япон улсын нийгмийн асуудлыг шийдэх дэвшилтэт санал, санаачилга бүхий төслийг шалгаруулж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш үргэлжилсэн “MICS 2024” хөтөлбөрт нийт 210 оролцогч хамтран ажиллах шинэлэг санаагаа уралдуулснаас 10 баг шалгарч үлдээд байсан юм. Тэдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс олон талт дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн бизнес инновацын газраас 3, ЖАЙКА-гаас 2 төслийг тус тус шалгаруулж үйл ажиллагааны зардлын зарим хэсгийг дэмжих санхүүжилтийг олгоод байсан юм. Мөн оролцогчдыг менторлох хөтөлбөрт өнгөрсөн наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд хамруулж, Монгол, Япон талын бизнес, инновацын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд бизнес төлөвлөгөө, маркетинг, санхүү, хөрөнгө оруулалт татах арга туршлага зэрэг тал талын мэдлэг олгох сургалт, уулзалт зохион байгуулснаас гадна 10 баг тус бүрд дотоод, гадаад хамтрагч хайх, холбох тал дээр дэмжиж ажилласаар иржээ.
Хөтөлбөрийн талаар ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дараг Мияги Кэнсүкэ ᠌᠌” Глобалчлал хурдацтай өрнөж буйг дагаад Монголд ч гэсэн дэвшилтэт технологи, мэдлэг мэдээллүүд хурдтай нэвтэрч, старт-ап зэрэг Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломжтой талуудын тоо нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. ЖАЙКА-ын хувьд Монгол улс дахь олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд үүсгэсэн хүн хоорондын харилцаанаас гадна, MICS-г зохион байгуулснаар Монгол, Япон улсын хооронд шинэ боломжит тоглогчдыг хооронд нь холбож, хамтын ажиллагааг үүсгэснээр хоёр орны нийгмийн асуудлуудыг шийдэх, хамтран хөгжих том түлхэц болно гэж итгэж байна.” хэмээн хэллээ.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааны үеэр дахин нэг төсөлд Худалдаа хөгжлийн банкны зүгээс мөн 10,000,000 төгрөгийн дэмжлэг олголоо.
MICS нь Монгол болон Япон улсуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд хоёр орны технологи, санаачилга, мэдлэг, туршлага, хөрөнгө, нөөц бололцоог нэгтгэх замаар шинэлэг шийдлүүдийг хамтран бий болгох үйл явц, хүчин чармайлтыг дэмжих зорилготой хөтөлбөр бөгөөд 2023 оноос хойш ЖАЙКА санаачлан зохион байгуулж буй бөгөөд энэ удаа онцгой хамтрагч Нийслэлийн бизнес инновацын газар болон Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.
JICA Mongolia
Нийслэлийн Бизнес инновацын газар
Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank
Mongolia-Japan center Монгол-Японы төв
Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг
04/02/2025
MICS-2024 хөтөлбөрийн FINAL EVENT-н хөтөлбөрийг хүргэж байна.
Та бүхнийг 2-р сарын 7-нд 12:30 цагаас Galleria 3 давхар, Juulchin Ballroom-д хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бүртгэлийг доорх линкээс:
https://forms.gle/HRP12swkDzQ3FZ7N9