Нийгмийн сэтгэл зүй, социологийн судалгааны мэргэжлийн төв.

Нийгмийн сэтгэл зүй, социологийн судалгааны мэргэжлийн төв.

Share

Нийгмийн сэтгэл судлал, социологийн судалгааны төв

28/04/2026

⁉️⁉️Анзаарч байсан уу? Маркетинг⁉️

1. Худалдааны төвүүд цонхгүй байдаг —

гадаа аль хэдийн харанхуй болсныг анзаарахгүй байлгахын тулд.

2. Баарнууд цаг тавьдаггүй —

цаг хугацааны мэдрэмжээ алдаж, мэдэлгүй олон цагаар саатахын тулд.

3. Супермаркетууд сүүг хамгийн ард байрлуулдаг —

олон эгнээ дамжин алхахдаа илүү их зүйл авч дуусахын тулд.

4. Түргэн хоолны газрууд хурдан, эрчтэй хөгжим тавьдаг —

чи хурдан идээд, хурдан босож явахын тулд

(дараагийн хүн суудлыг чинь авах боломжтой болгоно).

5.... өөр маркетингийн айхтар санаагаа хуваалцаарай 🤭

27/04/2026

❤️❤️❤️Нэгэн үеийн андууд👏

27/04/2026

АМЬДРАЛЫН ДӨРВӨН ХАТУУ ҮНЭН❤️

1. Үхэр ус уугаад сүү өгдөг.
Могой яг тэр усыг уугаад хор ялгаруулдаг.
Сургамж: Чиний үнэ цэнэ юу авснаар биш, дотроо хэн байгаагаар чинь тодорхойлогдоно.

2. Хэрвээ чи үнэгийг тахиа хулгайлсныг уучилбал, дараа нь хонь руу чинь буцаж ирэхэд бүү гайх.
Сургамж: Сайхан сэтгэл бол сайн, гэхдээ сохор итгэл аюултай.

3. Нохой чинь гэнэт чам руу хуцаж эхэлбэл, өөр хэн нэгэн түүнийг хооллож байх магадлалтай.
Сургамж: Урвалт ихэнхдээ хамгийн ойр газраас ирдэг.

4. Хулгана муур руу инээж байвал, нүх нь ойрхон байна гэсэн үг.
Сургамж: Хамгаалалттай үед сул хүмүүс зоригтой мэт аашилдаг

20/04/2026

ХҮНИЙ ОЮУН УХААНЫГ ХЭМЖИХ
10 КОЭФФИЦЕНТ БУЮУ IQ, EQ, AQ, CQ, SQ, DQ, MQ, NQ, BQ, FQ

1. IQ-INTELLIGENCE QUOTIENT. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлахчадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм.
Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.

2. EQ-EMOTIONAL QUOTIENT нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцүүр. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн үнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.

3. AQ-ADҮERSITY QUOTIENT. Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцүүр-AQ. AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг.

4. CQ-CREATIҮE QUOTIENT. Бүтээлч чадварын илтгэцүүр нь өөрийн бүтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бүтээх чадвараа байнга дээшлүүлэх чадварыг харуулдаг. Зохион бүтээгчид, шинийг эрэлхийлэгчид бүгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хүний хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй үе бол хүүхэд нас. Иймд та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байх ёстой.

5. SQ-SPIRITUAL QUOTIENT буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн чадвар юм.

6. DQ-DEҮELOPMENT QUOTIENT. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр. DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.

7. MQ-MORAL QUOTIENT. Хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хүн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.

8. NQ-NET QUOTIENT. Мэдээллийн сүлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин үед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу үеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг.

9. BQ-BONDING QUOTIENT. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй эцэг эхчүүд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд өөрийн үр хүүхдэд онцгой халамж тавьдаг, хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.

10. FQ-FINANCIAL QUOTIENT. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцүүр. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна.

08/04/2026

⁉️⁉️Төр асар амттай шимэгчдийн үүр болох цаг дор…❗️❗️❗️

Төрийн үндсэн үүрэг зохицуулах, хамгаалах, ард иргэдэд үйлчлэх, тэдгээрийг орших амьдрах боломжоор хангах байдаг. Гэвч үндэсний үнэт зүйл нуран унаж, улс алс хэтийн стратегийн бодлогогүй болж, ашиг харсан шимэгчдээр дүүрэх үед хувьсгал гарна эсвэл тусгаар тогтнолоо алдана. Улс чиглүүлэгч зохицуулагч амьдрах зөв нөцхлөөр хангах чадамжгүй болж зөв шүүхээр иргэдийг хянах баталгаа өгч чадахгүй болох үед иргэд өөрсдийн аргаар үнэт зүйлээ хамгаалахаас аргагүй болдог. Төр өөрийн үндсэн үүргээ шимэгчдэд алдаж шимэгчид төрийг амьдрах арга хэрэгслээ болгосон тэр цагт улсын авилга хээл хахууль гаарч газар шороо нутаг ус байгалийн баялгаа зарж дуусаад эцэст нь ард иргэдийн амьд явах амьдрах боломжийг хулгайлж дууссанаар иргэний дайн гарах нөхцөл бүрэлддэг. Ард иргэд төрд итгэхээ болих үзэгдэл яг одоо монголын нийгэмд хүчээ авч байгаа бөгөөд Төрийн минь сүлд өршөө хэмээн хэн ч хэлэхгүй болох, хамгаалагдах мэдрэмжээ алдаж эзэнгүй мэт болох нь нийгэм дэх гэмт хэрэг хүчирхийллийг өдөөж төрийн луйварчид шийтгэл хүлээхгүй тул би ч бас болох юм байна гэсэн өөгшүүлэлтийг нийгэмд өдөөж энэ нь гэмт хэргийн гаралтыг ихэсгэдэг. Төрийн албан хаагчид төрийн албыг ажил биш мөнгө олох боломж гэж харж ажиллаж байгаа цаг хугацаандаа бусдаас хоцрохгүй гялс хувийн амьдралынхаа асуудлыг шийдэж авья гэх сэдэлтэйгээр бага багаар шимэгчилж эхлэх боловч эргэн тойрон дахь битүү шимэгчдийн армиа хараад зориг орж нэгэнт систем ийм тул тайвширч харин ч бусдаас өрсөж яаж ахиухан олз олох тухай мэргэшиж сүүлдээ энэ нь хобби болон хөгждөг. Шимэгчид сүүлдээ нүдгүй айдасгүй болж төрийн алба шимэгчдийн орогнох хамгийн таатай орон гэр идээд ханахгүй амтат бялуу болж хувирдаг. Энд ямар ч өөрчлөлт хийх боломжгүй. Өөрчлөгдөхийн тулд энэ шмэгчдийн пириамид нуран унах ёстой. Тэгэхгүй бол нэг хэсэгт өөрчлөлт эхэлсэн ч тогтолцоо тийм тул өөрчлөлтийг тойрон идсээр дахиад л шимэгчид битүүлнэ. Тиймээс пириамидийг нураан унагааж суурийг цэвэрлэн шинээр өрөхөөс нааш төрийн өтсөн шимэгчид бөөс хуурс, улс орныхоо хөгжлийн түүчээ биш улс орныг боомилон унагааж сорон идэж байгаа хулгайч луварчин улс төрчдөөс салж чадахгүй. Пириамид нь өөрөө нийгмийн тогтолцоо юм. Тогтолцоог сууриар нь цэвэрлэж шинээр өрөхөөс нааш бид төр хэмээх шимэгчдээс салж чадахгүй. Харин ард иргэд улс орон үр хүүхдийнхээ ирээдүйг аврахын тулд өөрсдөө нэгдэх хэрэнтэй. Түүнээс биш одоо улс төрд байгаа төрийн албанд байгаа шимэгчдийг хүлээх тэдэнд хувь заяагаа даатгах нь үхэл сүйрэлтэй адил хэрэг юм.

14/03/2026

⁉️❗️Нийгмийн үнэт зүйлсийн алдагдал буюу үе тэнгийн дээрэлхэлт.

Хэзээнээсээ шавь сургалттай явж ирсэн монголчууд шавьдаа зөвхөн номыг бус бас номхоныг мөн бүх төрлийн урлах эрдмээс гадна бөх барилдах, морь уях, дайнд явах, жин тээх гээд хүнд хэцүү нүүдэлчин амьдралыг даван туулах эрдмийг дагуулан сургаж заадаг байв. Жинхэнээсээ хүн болох ухааныг ахмад хүн бүр хичээнгүйлэн зааж сургаж юухан дээр ч болов үлгэрлэн дагуулсаар насанд хүргэдэг байсан хүн болгохын алтан аргамжааны судал нь шавь сургалт байлаа. Жингийн ахлагч ч багш мөн, морь уяач ч багш мөн, айлын ах ч багш мөн, үнээн зэлэн дээрх эгч ч багш мөн байсан. Олон зуун жил багшаас шавьд ахуйгаас ахуйд уламжлагдан ирсэн бидний энэ үнэт зүйлс нийгэм өөрчлөгдөхөд танхимын сургалтаар солигдон харьцангуй дэвшилттэй, хүртээмжтэй шинж чанарыг агуулан хөгжсөн байна. 90 он хүртэл төр засгийн шаргуу хичээл зүтгэлийн дор капитализмыг алгассан цөөхөн монголчууд социализмын ижил тэгш зорилго доор үйлдвэржиж толгой дараалан бичиг үсэгтэй болж хэн ч уулын мухарт өөрийнхөөрөө үлдэн хоцрох боломжгүй болтол үзэл суртлын их аянд угаагдсан байна. Нийгэм бүхэн өөрийн сайн муу талтай байдагчлан хувьсгалын өмнөх монголчуудын үнэт зүйлс нь шавь сургалт, язгуурын монгол хүний удам угсаа, эртний хаадын биет болон биет бус өв, оюуны дархлаа, жирийн ард иргэдийн эвдрээгүй төрөлх монгол зан чанар, уламжлал байсан бөгөөд тухайн үед “Монголоо алдаагүй” байсан нь тухайн үеийн монголчуудын нийгмийн болон сэтгэлзүйн үнэт зүйлс, дархлаа нь байсан байна. Нийгмийн үнэт зүйлс буюу “Монголоо алдахгүй байх” энэ зан чанар төрөлх монгол хүний зан араншин социализмын үед ч алдагдаагүй бөгөөд сургууль нь зөвхөн сургалтын байгууллага бус давхар хүмүүжлийн байгууллага байсан онцлогтой. Зах зээлийн нийгэмд шилжихдээ сургалтын байгууллагын хүмүүжлийн үүрэгийг орхигдуулсанаар олон жилийн явцад сургууль нь суралцагсдад зөвхөн мэдээлэл олгох байгууллага болгон хувирчээ. Мэдээлэлийг хувь хүн багшгүй байсан ч олж авч чадах бөгөөд монгол хүн байх, монголчуудын уламжлалт язгуурын сургалтын арга барил болох хүүхдийн хүмүүжлийн гол үүргийг боловсролын системээс авч хаясанаар аажимдаа сургуулийн хүмүүжлийн үүрэг роль хумигдан алга болж зөвхөн мэдээлэл дамжуулагчийн үүрэгтэй болсоноор нийгэмд сургууль, болон багш нарын нэр хүнд унаж суралцагсдад багш шаардлага тавих, заавал хүмүүжүүлэх үүрэггүй болсоноор нийтийн хүмүүжлийн үнэт зүйлс аажмаар орхигдон эцэг эхчүүд хүүхдүүдээ гэр бүлийн орчинд хүмүүжүүлэхээс өөр сонголт үлдээгүй байна. Олон талт нийгмийн олон талт гэр бүлүүдийн соёлын ялгаа, үнэт зүйлс, эдийн засгийн тэгш бус байдал нь яваандаа сургуулийн орчин дахь ялгаатай бүлгүүдийг бий болгож суралцагсад өөрсдийн гэр бүл орчны нийтлэг үнэт зүйлсээрээ нэгдэн өвөрмөц хэв маягтай урсгалуудыг сургуулийн орчинд илэрхийлэх болсон. Сургууль хүмүүжүүлэх үүргээ алдсанаар эцэг эхчүүдийн өөрсдийн хүмүүжүүлсэн олон талт үзэл бодол хүмүүжлийн хэв маягтай хүүхдүүдэд үг хэлэх нийтээр хүмүүжүүлэх оролдлого гаргах эрхгүй болж хэрвээ оролдвол хүүхдийн эрх, хүний эрх зөрчсөн хэрэгт орж ажил албаа алдах, нэр хүндгүй болох, нийгэм даяар буллидүүлэн жигшүүлэх, улмаар ял ч авч болох эрсдэлтэй байдалд орсон тул багш хүн хичээлийн цагаа дуусгаад дуугүй байх мэдсэн ч эс үйлдэл гаргах хэв шинжийг сонгон авч байгаа нь дээрэлхэлт дэлгэрэх үндсэн нэг шалтгаан юм. Гэвч хүүхдүүдийг гэр бүлийн суурь хүмүүжилд найдан орхих нь учир дутагдалтай бөгөөд зах зээлийн нийгэмд 36 жил өлгийдүүлэн бойжсон гэр бүлийн үнэт зүйлс эртний язгуурын монгол гэр бүл, социализмын үеийн нийтээр хүмүүжүүлэх системийн гэр бүлээс төсөөлөхийн аргагүй өөр болсон. Тиймээс дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд тухайн нийгэм, сургууль, эцэг эх, суралцагсад бүгд хүлээн зөвшөөрсөн дагаж мөрдөх үндэсний үнэт зүйлс, хэм хэмжээтэй байх хэрэгтэй бөгөөд язгуурын монгол хүний энэхүү хүмүүжлийн үнэт зүйлсийг эргэн сэргээх нь алдагдсан 30 гаруй жилээсээ ч илүү их хугацаа орж магадгүй юм. Энэхүү алдагдсан үнэт зүйлсийн хамгийн хохиролтой нь ичиж айхаа мартсан улс төрчид, төрийн албыг зөвхөн хувь хүнийхээ эрх ашгийн шат дамжлага бааз болгон ашиглаж байгаа төрийн албан хаагчдын бүхэл бүтэн үе бэлтгэгдэн гарч ирсэн нь авилга, хулгай нүүрлэх үндсэн суурь шалтгаан болж байна. Ийм гэр бүлүүдээс үүсэн гарсан хүүхдүүд энэнээс ч илүү нийгмийг донсолгох хэрэг өдүүлэх нь тодорхой юм. Хөгжилтөй улс орон сонгодог япон хүн, сонгодог хятад хүнийг, ажиллах хүч, улс орноо хөгжүүлэх үйлдвэрчин ангийг бэлтгэж байгаа бол монголд ямар ч хамаагүй аргаар бие биенийхээ дээр гарах гэсэн цагаан гартай сэхээтнүүдийг бэлтгэхийн төлөө уралдаж байна. Дараагийн арваас гучин жилд монголд аль аймаг хотод ямар үйлдвэр барих юм тэнд хэдэн жилийн дараа ямар боловсон хүчин хэрэгтэй болох, монгол улс бие даасан тусгаар тотнолоо хамгаалж үлдэхийн тулд хамгийн түрүүн ямар арга хэмжээ авах юм гэсэн нэгдсэн бодлогогүй нийгмийн үнэт зүйлс, монгол хүний үнэт зүйлс алдагдан шалан дээр унасан энэ үед бид дор бүрнээ өрх гэр бүл бүр үр хүүхдээ хариуцан хамгаалахаас өөр гарц харагдахгүй байна. 4 жил тутмын эрх мэдэл, авилага, албан тушаалын дайн, эх орныхоо байгалийн баялгийг үр хойчдоо хадгалж үлдээхийн тулд биш харин бусдаас өрсөж нэг насныхаа хөрөнгийг хийж авах гэсэн хязгааргүй солиорол дунд ард иргэд нь ч үр хүүхэд нь ч туйлдаж байна. Даган дуурайх нийгмийн үнэт зүйлсгүй, гэр бүл, эцэг эхиин уламжлалт үнэт зүйлсгүй, сургуулийн орчны багшийн үнэт зүйлсгүй энэ нийгэмд хамгийн ихээр сурагчид хохирон үлдэж байна. Урлаг соёлын байгууллага, ододын цензуургүй ашгийн төлөөх мөнгөний бүтээлүүд, хүн амдаа ахадсан сонгуулиар ашгаа хийдэг улс төрийн гэрээт мэдээлэлийн хэрэгслийн өдөр шөнөгүй тархи угаасан солонгос кино, харь соёлын сурталчилгаа фейсбүүк, тик токын хяналтгүй хэрэглээнээс бид юу хүлээх вэ. Нийгэм, гэр бүл, сургалтын орчны үнэт зүйлсээ эргэн сэргээхийн тулд яаралтай арга хэмжээ авч нийгмийн тогтолцоогоо шинэчилж нийгэм гэдэг нь зөвхөн улс төрийн намуудын 4 жилийн авилга албан тушаал, эрх мэдлийн, эх орны баялагт эзэн суух зодоон биш юм байна бид язгуурын монгол хүний үнэт зүйлсийг хадгалсан, бие даасан үйлдвэржсэн монгол орныг бүтээх юм байна гэдгийг нийгэм даяараа ухамсарласан тэр үед бидний доторхи ухамсар сэрэх болно. Тэр үед улсаараа хятадаас хуванцараар хийсэн хувцас зөөж наймаа хийж, улсаараа дэлгүүр, караоке, буудал ажиллуулж амьдрахаа болих ухамсарын сэргэлт ирнэ байх. Тэр үе хэзээ ирэх вэ. Шуудай гурил, 100к-р сонголтоо худалдахаа больж өөрсдийн чинь төлөө үр хүүхдийн чинь төлөө орон нутгийн чинь төлөө та бүхэн ямар нийгэм бүтээхийг хүсэж байгаа ямар үйлдвэртэй болохыг хүсэж байгаа тэр хүсэлтийн чинь төлөө явж чадах тэр төлөөллийн хүнээ дотроосоо сонгон гаргаж чадсан тэр үед л өөрчлөгдөх болно.

28/02/2026

Шоргоолжны үхлийн тойрог

Зураг дээрх хүн бол 1921 онд Гайанад “ant mill” (шоргоолжны тээрэм) үзэгдлийг ажиглаж байгаа Уильям Биби бөгөөд Америкийн байгаль судлаач, аялагч юм.

“Army ants” буюу нүүдэлчин цэргийн шоргоолжнууд “death spiral” (үхлийн тойрог) үүсгэн, тойрог хэлбэрээр тасралтгүй эргэлдэж буй дүр зураг байна.

🐜 “Ant mill” буюу “Үхлийн тойрог” гэж юу вэ?

Цэргийн шоргоолжнууд замаа олохдоо феромон (үнэр) ашигладаг. Хэрэв ямар нэг алдаа гарч, шоргоолжнууд бие биеийнхээ үлдээсэн мөрийг дагасаар байвал:
Тэд тойрог хэлбэрээр жагсаж тасралтгүй нэг нэгнийгээ даган эргэлдсээр эцэстэйй ядарч үхдэг байна.

Ийм үзэгдлийг “ant mill” буюу “death spiral” гэж нэрлэдэг.

😲Яагаад ийм зүйл болдог вэ?Энэ төрлийн шоргоолж хараа муутай. Тэд бараг бүрэн хамтын зан үйл, үнэрийн дохиололд тулгуурлан амьдардаг. Хэрэв гадаад чиглүүлэгч дохио (жишээ нь үүр рүү чиглэсэн зам) тасалдвал,
бүлэгт логик “алдаатай гогцоо” (feedback loop) үүсгэдэг.

Хамгийн сонирхолтой нь энэ үзэгдэл нь хамтын оюун ухаан (collective behavior) заримдаа давуу тал биш, харин сул тал болж болдгийг харуулдаг жишээ юм.

“Ant mill” буюу шоргоолжны үхлийн тойрог нь хүний нийгэм дэх зарим зан үйлтэй маш сонирхолтойгоор зүйрлэгддэг.

1️⃣ Бүлгийн сэтгэлгээ (Groupthink)

Хүмүүс заримдаа
☝🏻Бусдыгаа дагаж,
☝🏻Олонхийн үзлийг шүүмжлэлгүй хүлээн авч,
☝🏻”Бүгд ингэж бодож байгаа юм чинь зөв байх” гэж итгэдэг.

Ингэснээр буруу шийдвэрийг бүгд хамтдаа давтан дэмжсээр байгаад алдаа улам гүнзгийрдэг.
Шоргоолж феромоны мөрийг дагадагтай адил хүмүүс нийгмийн дохио (олонхийн санал, тренд, нэр хүнд)-г дагадаг.

2️⃣ Цуурхал ба мэдээллийн гогцоо

Сошиал орчинд:
🗣️Нэг мэдээлэл давтагдсаар,
🗣️Хүмүүс эх сурвалжийг шалгахгүйгээр бие биенээ иш татаж,
🗣️Хуурамч мэдээлэл “үнэн мэт” тархах

Энэ нь шоргоолжнууд бие биенийхээ мөрийг л дагаж байгаатай төстэй feedback loop юм.

3️⃣ Санхүүгийн хөөс (Herd behavior)

Хөрөнгө оруулалтын зах зээл дээр
👀”Бусад бүгд авч байна” гэсэн сэтгэлзүй
☝🏻Хөөс үүсгэж эцэст нь зах зээл нурж, олон хүн хохирдог.

Үнэндээ бүгд нэг чиглэлд сохроор хөдлөх нь эрсдэл дагуулдаг.

4️⃣ Байгууллагын дотоод алдаа

Зарим байгууллагад:
🗣️Дээд удирдлагын шийдвэрийг шүүмжлэхээс айх
☝🏻Дотоод санал зөрөлдөөн байхгүй мэт харагдах
👀Бодит байдалд алдаа давтагдсаар байх

Энэ нь “гадаад чиглүүлэгч” байхгүй үед үүсдэг шоргоолжны тойрогтой адил. Шоргоолжны “үхлийн тойрог” бидэнд
💪Шүүмжлэлтэй сэтгэлгээ чухал
💯Гадаад, бие даасан мэдээллийн эх сурвалж хэрэгтэй
☝🏻Бүлгийн дарамтад сохроор автах нь аюултай
гэдгийг сануулдаг.

28/01/2026

❗️❗️❗️Найдвартай тогтвортой ажлын байрны эрэлт нэмэгджээ
2026 онд ажилтнууд олноороо ажлаа орхих хандлага албан ёсоор өндөрлөснийг Adecco компанийн 1-р сарын 7-нд нийтэлсэн ажлын байрны трэндийн тайланд онцолжээ.

Судалгааны дүнгээс харахад өнөөгийн ажилтнуудын хувьд карьерын утга учир, өөрийгөө нээхээс илүүтэй дараах хүчин зүйлс илүү чухалд тооцогдож эхэлсэн байна. Үүнд:

-тогтвортой орлого
-ажлын байрны баталгаатай байдал
-уян хатан байдал, тэсвэр хатуужил, оролцоог дэмжих хүчтэй ажил олгогчийн бодлого

31 орны 37,500 ажилтан, 2,000 C-suite удирдлагыг хамруулсан энэхүү судалгаагаар ажлын байрны бодит баталгаа нь хувь хүний сэтгэл ханамж, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээнээс илүү чухал хүчин зүйл болж хувирсныг харуулжээ.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд “өөрийгөө нээж, утга учиртай ажил хийх” ойлголтоос илүү тогтвортой, найдвартай ажлын байр илүү үнэ цэнтэй болсон байна.

21/01/2026

Охинтойгоо Германд амьдарч байх үед ажигласан соёлын ялгааг ярилцдаг юм. Үүний нэг нь Герман хүүхэдтэй найзалж байх үедээ сонсож байсан, мөн өөрөө гайхсан яриагаа хэлж байсан юм:

-зайрмаг идэх үү?(герман)
-надад мөнгө байхгүй
-аан, зүгээрээ

гэж хэлээд Герман хүүхдүүд нь шууд гүйж яваад тэгснээ өөртөө зайрмаг аваад ганцаараа иддэг байсан ажиглалтаа ярьсан. Харин Монголд хүүхдүүд амттан идэх санал тавиад "мөнгө байхгүй" гэвэл "зүгээрээ" гэж хариулаад зайрмаг худалдаж авч өгөөд, аз жаргалаа хуваалцдаг нь үнэхээр гоё санагддаг тухай ярьж билээ.

Герман хүүхэд "зүгээрээ" гэж хэлэхийн агуулга нь ЭГО төвтэй бол, Монгол хүүхдийн "зүгээрээ" гэж хариулах нь АЛТЕР төвтэй байгаа нь тод харагдаж байгаа юм. Герман хүүхэд нь:

"зүгээрээ [чи намайг гомдоогоогүй, би ганцаараа идчихье]" гэсэн санаа өгөөд байна шд.

Монгол хүүхэд харин

"зүгээрээ [чи мөнгөгүй ч, хоёулаа хамт гоё зүйл идье]" гэсэн нөгөө хүнээ хамруулсан бүлгийн яриа хийж байгаа биз. Энэ чинь биднийг КОЛЛЕКТИВ улс болгож байдаг сэтгэлгээний онцлог суурь нь.

Бидний нийгмийн бүлэгтэйгээ, бусадтай ингэж гоё хамруулж харьцдаг нь үнэхээр гоё санагддаг.

Хичээл тарах үеээр хүнсний дэлгүүрт хүүхдүүдийн дунд өрнөх яриаг сонсох үнэхээр гоё байдаг:

-миний мөнгө хүрэхгүй
-зүгээрээ хоёуулаа мөнгөө нэгтгээд авчихая аа

-надад мөнгө байхгүй шд
-зүгээрээ бид хэд нийлүүлээд авчихнаа

-өнөөдөр би жаахан мөнгөтэй байгаа, тиймээс би авчихая аа (энэ хэлцийг сонссоноос хойш, найзууддаа үе үе хэрэглэдэг болсон)

Бидний энэ дундаа асуудлуудаа шийдээд, бие биеээ орхихгүй нөхөөд явдаг зан чанар супер шдээ. Юун хөгжил, инноваци. Бид Хүн байхын ойлголт эпитомийн оргил шүү дээ. Бүр хайр хүрчихдэг юм.

#БидГОЁ
#НийгмийнСэтгэлзүй

18/01/2026

Зөнөг өвгөн

Энэ захидлыг асрамжийн газарт нас барсан нэгэн өвөөгийн эд юмс дотроос олсон бөгөөд олон нийтэд зориулан сэтгэл зүйн сэтгүүлүүд дээр нийтэлж интернетед цацаснаараа олон нийтийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна.

Асрагч бүсгүй минь чи юу ойлгож юу харж байгаа юм бэ? Намайг харж байхдаа чи юу бодож байдаг юм бэ? Нүд нь ширгэж харц нь мөхсөн нэгэн өвгөнийг харж байна уу? Өөрөө ч хоолоо бариад идэж чадахгүй болсон ааштай зөнөг өвгөныг харж байна уу? Намайг оймс гутлаа олохгүй мунгинаж байхад чи аргаа баран надруу хашигчахыг чинь намайг анзаардаггүй гэж боддог уу? Намайг юу ч хүсэж шаардах тэнхээгүй болж хүний гарт бүрэн орсон өвгөн гэж боддог уу? Намайг асарч тойлхоос өөр зүйл байхгүй гэж боддог уу? Чи тэгж л бодож байна уу? Чи үүнийг л харж байна уу? Асрагч бүсгүй минь нүдээ нэгээд намайг нэг сайн хараач. Чи намайг огт анзаарахгүй юм. Харин би чамд хэн болохоо хэлмээр байна. Би энд хичнээн чиний бүрэн эрхшээлд байж ,чиний зааварчлага болгоныг биелүүлж, чиний хүслээр хооллодог ч гэсэн би хайрт аав ээж, хайртай ах эгч нартайгаа цуг амьдардаг аз жаргалтай арван настай хүү юм шүү . Хөл минь далавчтай юм шиг газарт хүрэхгүйгээр гүйж байгаа арван зургаан настай хүү билээ би.. Одоо би хайрттайгаа учирна хэмээн догдлон гүйж яваа хорин настай залуу билээ би. Харин одоо би хэдийнээ хорин тав хүрсэн аав хүн болжээ. Гуч хүрлээ хүү маань ч өсөж том болсон байна. Бид салж хагацхааргүйгээр холбогдсон байна. Дөч хүрлээ хүүхдүүд өөрсдийн амьдралаа зохион биднийг орхиод одлоо. Тавин насан дээр дахин үр хүүхдүүдийн хүүхдүүдтэй эрхлэн сууж байна даа би чинь. Хайрт ханьтайгаа хамт ач зээ нараа асран халамжлан жаргалтай амьдарч байна би. Гэтэл гэнэт хар сүүдэр тусаж над дээр тусаж амьдралын минь нэг хэсэг надаас хагацан одлоо . Хайрт хань минь намайгаа орхин мөнхжингийн орныг зорив. Ирээдүйг бодхоос айдаст автагдах боллоо би чинь. Одоо би хүүхдүүдийнхээ хүүхдүүдийн төлөө амьдрах л үлдлээ. Одоо би өнгөрүүлсэн он жилүүдээ санагалзан надад байсан хайраа дурсан суух байх л үлдлээ. Одоо би хөгшин өвгөн болжээ. Өтөл нас намайг илүүтэй доромжлохын тулд намайг тэнэг харагдуулдаг боллоо. Бие мах бодь маань доройтож, зүс царай маань гундан хүч тэнхээ минь намайг орхин одлоо. Зүрх байсан газар бул хар чулуу бий болсон байна. Гэвч өгөршсөн бие дотор минь залуу хүү амьдарсаар байна. Миний зүрх дахин хүчтэй цохилж байна. Би бүх баяр хөөр,гуниг гутралаа эргэн дурсаж сууна. Би одоо хүртэл хайралсаар, амьдарсаар байна. Тэр урт юм шиг мөртлөө тийм богинохон амьдралаа би дурсан сууж байна. Одоо би энэ хорвоо дээр мөнх зүйл гэж нэгээхэн ч байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хүмүүсээ нүдээ нэгээч, намайг олж хараач би чинь зөнөг залгасан ааштай өвгөн биш гэдгийг олж хараач дээ. Надруу анхааралтай хар, тэгвэл намайг хэн болохыг мэдэх болно.

Хөгшчүүлээ хайрла. Бид ч гэсэн нэгэн цагт хөгширнө

#ногоонгэрэл

16/01/2026

Бусдад ярихгүй байвал зохих 4 зүйл.

Хүнд хэлэхгүй нууц гэж хүн бүрт бий. Дэлгэсэн номын хуудас шиг бусдын өмнө өөрийнхөө ирээдүйн хэтийн төлөвлөгөөг хэлэхгүй байх нь таны өмнөө тавьсан зорилго биелэлээ олоход тустай талаар ухаатан, мэргэдүүд зөвлөсөн байдаг юм байна. Гэхдээ энэ нь өөрийнхөө зорилго, төлөвлөгөөг хэнд ч хэлэхгүй, зөвхөн өөрөө өөртөө хадгалж, алдаа оноо, эрсдэлээ зөвлөхгүй байна гэсэн үг бас биш. Хэнээс юуг нууцлах ёстой вэ?
1. Алс хэтийг харсан өөрийнхөө төлөвлөгөөг нууцлах:
Алс хэтийн төлөвлөгөөгөө өөрийнхөө зүрх сэтгэлдээ ургуулан бодож, сайтар төлөвлөсний дараа бусадтай зөвлөлцөөрэй. Бидний бодол санаа зарим үед биелэгдэшгүй, бодит нөхцөл байдалтай зөрчилддөг. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд урган гарах эрсдлийг сайтар тооцох хэрэгтэй. Эрсдэл, боломж, гаргалгаагаа хийгээгүй нөхцөлд алс хэтийн төлөвлөгөөгөө бусдад задлахад өрөөл бусдууд сул орон зайг олж харан бэрхшээлийг томруулан зөвлөж, таны санаачилсан бүх төлөвлөгөөг нурааж мэдэх юм.
2. Буянаа бусадтай битгий хуваалц:
Энэ дэлхийн хамгийн ховор зүйл нь аз жаргал, буян хишиг байдаг учраас түүнийг эрхэмлэн дээдэлж, нууцлах ёстой байдаг гэнэ. Сайн үйл хийснийхээ төлөө хүртэж байгаа буян хишиг, магтаалд ташуурч болохгүй. Бурханы их энэрэл хүртсэн ч аядуу зөөлөн, хэн байснаа битгий март. Хэрвээ та өөрийнхөө хүрсэн амжилт, хүртсэн аз жаргалдаа хэт ташуурдан өөрөө өөрөөрөө хэт их бахархан дөвийлгөвөл нэгэн цагт хишиг буян өөрөө таниас нисэн одно гэж их мэргэдүүд зөвлөдөг байна.
3. Тэсвэр тэвчээрийг хэлэх бус үйлдлээрээ баталдаг:
Өөрийн хувийн амьдралын нандин нууц болох зүүд, бэлгийн харилцаа, тэсвэр тэвчээр, гэр бүлийн маргаан зэргийн талаар баруун солгойгүй ярих нь та өөрөө өөрийнхөө гэрлэн бүрхүүлийг гэмтээж байгаа хэрэг. Зовлонг тэсч гарна гэдэг нь таны өөрийн тэсвэр тэвчээрийн хязгаарыг илтгэж байгаа хэрэг болохоос гэр бүлийн маргаанд ялснаар таны тэсвэр хэмжигдэхгүй. Зөөлөн хатууг иднэ гэдэгтэй адил сэтгэл зүйн амар амгалан, тэвчээр, бясалгал таны гэрлэн бүрхүүлийг эрүүл чигээр нь хадгалж, хэзээ нэгэн цагт танд аз жаргал авчирна
4. Гэр бүлийнхээ амьдралын талаар хүнд яриад хэрэггүй:
Гэр бүлдээ тохиолдож байгаа элдэв зовлон бэрхшээл, маргааныг бусдад ярихгүй байх тусам танай гэр бүлийн харилцаа тогтвортой, бат бөх болдог. Найз нөхөддөө гэр бүлийн маргааны тухай ярих нь танай гэр бүлийн эерэг энергийг устгадагаас гадна зарим нөхдүүд хэт нэг талыг барьсан зөвлөгөөг таньд өгөх болно. Их мэргэд гэр бүлийн харилцааны явцад хуримтлагдсан маргаан, үзэл бодлын зөрөлдөөнийг сөрөг энергиэс хамгаалж байдаг гэж үздэг байна.

15/01/2026

🙏🙏Амьдрал гэж юу вэ? ⁉️

Достоевский: Энэ бол там.
Сократ: Энэ бол туршилт.
Аристотель: Энэ бол оюун ухаан.
Ницше: Энэ бол хүч.
Фрейд: Энэ бол үхэл.
Маркс: Энэ бол санаа.
Пикассо: Энэ бол урлаг.
Ганди: Энэ бол хайр.
Шопенгауэр: Энэ бол зовлон.
Бертран Рассел: Тэмцээн болж байна.
Стив Жобс: Энэ бол итгэл.
Эйнштейн: Энэ бол мэдлэг.
Стивен Хокинг: Энэ бол найдвар.
Кафка: Энэ бол эхлэлүүд.
Лао Цзы: Энэ бол байгалийн урсгал.
Будда: Энэ бол гэгээрэлд хүрэх зам.
Жан-Пол Сартр: Энэ бол эрх чөлөө.
Конфуций: Энэ бол үүрэг хариуцлага.
Эпикур: Энэ бол таашаал. 💕
Виктор Гюго: Энэ бол дурсамж.
Лев Толстой: Энэ бол ёс суртахуун.
Чарльз Дарвин: Энэ бол дасан зохицохуй.
Карл Юнг: Энэ бол өөрийгөө танихуй.
Генри Дэвид Торо: Энэ бол энгийн байдал.
Махатма Ганди: Энэ бол өөрчлөлт.
Хелен Келлер: Энэ бол сорилт.
Жорж Бернард Шоу: Энэ бол боломж.
Рене Декарт: Энэ бол эргэлзээ.
Мартин Лютер Кинг: Энэ бол эрх тэгш байдал.
Томас Хоббс: Энэ бол зөрчил.
Фрэнсис Бэкон: Энэ бол мэдлэг ололт.
Жон Локк: Энэ бол туршлагаас суралцахуй.
Альбер Камю: Энэ бол абсурд буюу утгагүй зүйлсийн дунд амьдрах
Харангын Лхагваа: Амьдрал бол альбом…

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Нарны гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00