Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal

Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal

Share

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 13/05/2026

🇲🇳 Увс аймгийн Малчин сумын Засаг Даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзан, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Уулзалтын үеэр орон нутагт мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, санаачлан боловсруулж, өргөн бариад буй хуулийн төслүүдийнхээ талаар товч танилцууллаа.

Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

12/05/2026

🇲🇳 Ирэх жилүүдийн эдийн засгийн ерөнхий төлөв, тооцооллын баримт бичгийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Энэ хүрээнд нэгдүгээрт, инфляци өсөж буйтай холбоотойгоор иргэдийн орлогыг яаж хамгаалах, эдийн засгийг хэрхэн идэвхжүүлэх, малчны хотноос махыг зах зээлийн үнээр борлуулахад шаардлагатай нийлүүлэлт, түгээлт, логистикийн тогтолцоог төрийн бодлогоор хэрхэн авч явуулах талаар; хоёрдугаарт, зах зээлийг тэлэх бодлогыг цаашид хэрхэн авч хэрэгжүүлэх талаар асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 06/05/2026

🇲🇳 Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Уулзалтын үеэр Увс аймгийн хөдөө, аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцож, санаачлан боловсруулж, өргөн бариад буй хуулийн төслүүдийнхээ талаар товч танилцууллаа.

Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

05/05/2026

🇲🇳 Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа

Миний бие хүүхэд бүрийг хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагаанд тэгш хамруулах, хүсэл сонирхол, авьяас чадварыг нь дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нарын хамтаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь хүүхдийн хөгжлийг зөвхөн нэг салбарын хүрээнд авч үзэх бус, салбар дундын нэгдсэн зохицуулалтаар дэмжихэд чиглэж байна. Тодруулбал, хүүхдийн хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү хуулиар тодорхой зохицуулах юм.

Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжиж, хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны хүртээмж, цар хүрээ нэмэгдэнэ гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор танилцана уу: https://www.parliament.mn/nn/77163/.

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 01/05/2026

🇲🇳 Завхан аймгийн Алдархаан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 1996 оны төгсөгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Уулзалтын үеэр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, санаачлан боловсруулж өргөн бариад буй хуулийн төслүүдийнхээ зорилго, агуулгыг товч танилцууллаа.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 29/04/2026

🇲🇳 Завхан аймгийн Улиастай хотын Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1 дүгээр сургуулийн 43 дахь төгсөлтийн төлөөллийг хүлээн авч, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Эрхэм Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 17/04/2026

🇲🇳 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзан, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Уулзалтын үеэр Арцсуурийн боомтоор шатахуун болон гурилыг хөнгөлөлттэй үнээр импортлох, ахмадын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүхдийг 6 настайд нь сургуульд элсүүлж байгаатай холбоотойгоор малчин өрхийн гэр бүлүүдэд тулгарч буй хүндрэл зэрэг асуудлаар санал солилцлоо.

Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 15/04/2026

🇲🇳 Увс аймгийн Улаангом сумын 12 багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудын төлөөллийг хүлээн авч уулзан, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Уулзалтын үеэр Улаангом сумын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах асуудал, мөн ахмадуудад эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 15/04/2026

🇲🇳 Увс аймгийн 19 сумын санхүүгийн албаны дарга, төрийн сангийн мэргэжилтнүүд, төсвийн байгууллагын нягтлан бодогчдыг хүлээн авч уулзан, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Уулзалтын үеэр сум, орон нутгийн санхүү, төрийн сангийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж буй "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн гүйцэтгэл, тэдгээрийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

09/04/2026

🇲🇳 Миний бие УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай хамтран “Санхүүгийн хоршооны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, 2025.12.31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

🇲🇳 Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Санхүүгийн хоршооны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Доржсүрэн Үүрийнтуяа

Photos from Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal's post 09/04/2026

🇲🇳 Увс аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцууллаа.

Уулзалтын үеэр сум орон нутгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar