01/06/2026
Мал Эмнэлгийн Ерөнхий Газар
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, Government Organization, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр, Ulaanbaatar.
01/06/2026
30/05/2026
✍️✍️ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТЫГ УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИОС ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
📚📑✍️Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) нь 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар (МЭГ), 330 сум, дүүргийн Мал эмнэлгийн тасаг (МЭТ)-ийн албан хаагчид, тархвар зүйчид болон мал эмнэлгийн сүлжээ лабораторийн шинжлэгч эмч нарт зориулан “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт үндэслэн халдвар тархсан хугацааг тодорхойлох, эрт сэрэмжлүүлэх арга зүй” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
✅Уг сургалтыг мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинэ халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, аймаг, сум бүрийн мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын эрт илрүүлэлт, тандалт, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулав.
✅Сургалтын хүрээнд шүлхий өвчний эмнэлзүйн онцлог шинж тэмдгийг таньж, ялган оношлох, өвчний үе шат болон гэмтлийн насжилтад үндэслэн халдвар эхэлсэн боломжит хугацааг тооцоолох, оношилгоонд шаардлагатай сорьцыг зөв сонгон авах, лабораторийн шинжилгээнд илгээх, халдварын эх үүсвэр, тархалтын замыг мөшгөн тогтоох зэрэг эрсдэлд суурилсан тархвар зүйн аргачлалын талаар нарийн мэргэжлийн мэдлэг, арга зүйн зөвлөмж олголоо.
✅ УМЭАЦТЛ-ийн Захирал Ө.Гэрэлмаа уг хичээлийг заасан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 330 сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагын албан хаагчид, тархвар зүйчид, шинжлэгч эмч зэрэг 200 гаруй төрийн албан хаагч идэвхитэй хамрагдлаа.
✅Энэхүү сургалт нь хил дамжин халдварладаг, мал аж ахуйн үйлдвэрлэл болон олон улсын худалдаанд ноцтой хор хохирол учруулдаг шүлхий өвчнийг эрт илрүүлэх, халдварын тархалтыг богино хугацаанд таслан зогсоох, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
26/05/2026
📣📣Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтангэрэл Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнд оролцож, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон ажиллалаа
26/05/2026
📣📣📣ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛС ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
✍️ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат албаны төлөөллийн хамт ОХУ-ын талаас Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев, Буриад улсын Монголын хамтын ажиллагаа хариуцсан сайд Д.Ш.Чирипов тэргүүтэй төлөөлөл, мөн Буриад Монголын аж ахуй нэгжүүдийн хамтарсан уулзалт боллоо.
🇲🇳Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын худалдааны стандартыг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулах, дамжин өнгөрөх транзит тээврийн асуудалд анхаарч ажиллаж байгааг сайд Ц.Идэрбат дурдлаа.
✅ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс хөдөө аж ахуй, хүнсний салбарт, хил орчмын аймгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж үйлдвэр, мал үржлийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, малын үржил, селекц болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
✅Цаашид Буриад Улс манай улсын малын вакцинжуулалт малын эрүүл мэндийг сайжруулах, хил орчмын бүсийн аймгуудын малыг эрүүлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улстай Дархан-Уул аймгийн мал эмнэлгийн газартай мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.
✅Уулзалтын үеэр Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Бүгд найрамдах Буриад улс руу нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх ажлын хүрээнд Буриад улсын ААН-үүд болон “Сүхбаатар мах маркет” ХХК, “Дорнод мах маркет” ХХК-ууд мах экспортлох хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
25/05/2026
22/05/2026
📣📣МАЛ, АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ХҮНИЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТАД САНАЛАА ӨГӨӨРЭЙ 🗳️🗳️🗳️
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 13.5.Мал, амьтны эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэх хүний эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалты Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 13.5.Мал, амьтны эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэх хүний эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг мал, амьтны эрүүл мэндийн ...
22/05/2026
🗳️🗳️МАЛ, АМЬТНЫ ЭМ, БИОБЭЛДМЭЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БЭЛДМЭЛ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ БҮРДҮҮЛЭХ, ЭРХЛЭН ХӨТЛӨХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛЭЭРЭЙ 👇👇👇
МАЛ, АМЬТНЫ ЭМ, БИОБЭЛДМЭЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БЭЛДМЭЛ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ БҮР МАЛ, АМЬТНЫ ЭМ, БИОБЭЛДМЭЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БЭЛДМЭЛ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ БҮРДҮҮЛЭХ, ЭРХЛЭН ХӨТЛӨХ
21/05/2026
ХХААХҮ-ИЙН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО (2018-2025 ОН)-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
19/05/2026
🟢 НӨӨЦИЙН МАХЫГ МАРГААШ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН 85 САЛБАРААР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ
Харин маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 20-ноос эхлэн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүрэгт “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална.
Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм. Мөн пүрэв гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.
🟢 6 ЦЭГТ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛНЭ
Түүнчлэн өргөтгөсөн худалдааг маргааш буюу 05 дугаар сарын 20-нд доорх 6 цэгт 10:00-18:00 цагт зохион байгуулна.
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд нөөцийн мах тус тус борлуулна.
🌐СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШЛУУДЫГ дараах холбоосоор авна уу. https://mofa.gov.mn/news/TIME/6a0c4acb958db4681638b8fc
18/05/2026
📣📣БИОБЭЛДМЭЛИЙН УЛСЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХЭВИЙН ХОРОГДОЛ ТООЦОХ, БИОАЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, УСТГАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛЭЭРЭЙ 👇👇👇
БИОБЭЛДМЭЛИЙН УЛСЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХЭВИЙН ХОРОГДОЛ ТООЦОХ, БИОАЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, УСТГАХ ЖУРАМ БИОБЭЛДМЭЛИЙН УЛСЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХЭВИЙН ХОРОГДОЛ ТООЦОХ, БИОАЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, УСТГАХ ЖУРАМ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр
Ulaanbaatar
13381
Opening Hours
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |
