04/06/2026
Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Government Organization, Чингэлтэй дvvрэг, 5 хороо, Самбуугийн гудамж, Тэнгис кино театрын урд талд Бишрэлт дэлгүүрийн давхарт харилцах утас-319857, Ulaanbaatar.
04/06/2026
28/05/2026
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны урд талд явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг хаан барьсан зөвшөөрөлгүй хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.
🚶♂️ Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Нийтийн эрх ашгийг дээдэлж, хамтран ажилласан иргэддээ баярлалаа.
28/05/2026
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Яргайтын зусланд хэрэгжиж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд иргэдийн орц, гарцыг чөлөөлөх ажил үе шаттай үргэлжилж байна.
🚒🚑 Түргэн тусламж, гал унтраах болон шуурхай үйлчилгээний автомашинууд саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангах зорилгоор кадастрын зурагт нийцүүлэн хашаа, хайсыг татах ажлыг хийж байна.
Иргэд та бүхнийг энэхүү ажилд ойлголцож, хамтран ажиллахыг уриалж байна.
26/05/2026
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ !!!
Чингэлтэй дүүрэг / Chingeltei District
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс
25/05/2026
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болголоо.
Авлигатай тэмцэх газрын ашиглаж байгаа 110 тусгай дугаарыг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор ажиллах юм.
Тус 1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой.
https://nema.gov.mn/post/171879
Авлигатай Тэмцэх Газар
25/05/2026
22/05/2026
🏡 Иргэн та эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргахдаа дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
✅ Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах санал өгсөн байх
✅ Инженерийн шугам сүлжээ, хориглолт болон хамгаалалтын бүстэй давхцаагүй байх
✅ Эзэмшил газрын кадастрын зургийн эргэлтийн цэгийг газарт тэмдэгжүүлсэн байх
📌 Мөн www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээх боломжтой.
22/05/2026
🚧ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРОО ЯРГАЙТЫН ЗУСЛАНД ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА🚧
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Яргайтын зусланд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.
Иргэдэд тулгамдаж буй гол асуудлын нэг болох орц, гарцын асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1279 нэгж талбарын орц, гарцыг шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах болон шуурхай үйлчилгээний автомашинууд саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Иймд иргэд та бүхнийг нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү ажилд ойлголцож, хамтран ажиллахыг уриалж байна.
📍Байршил: https://maps.app.goo.gl/xYmw13fAQKuTHCoc6
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Чингэлтэй дvvрэг, 5 хороо, Самбуугийн гудамж, Тэнгис кино театрын урд талд Бишрэлт дэлгүүрийн давхарт харилцах утас-319857
Ulaanbaatar
2
Opening Hours
| Monday | 07:00 - 16:00 |
| Tuesday | 07:00 - 16:00 |
| Wednesday | 07:00 - 16:00 |
| Thursday | 07:00 - 16:00 |
| Friday | 07:00 - 16:00 |
