Чингис хаан Үндэсний музей

Чингис хаан Үндэсний музей

Share

Чингис хаан Үндэсний музейн албан ёсны хуудас

Photos from Чингис хаан Үндэсний музей's post 02/06/2026

📌ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД БНЭУ-ЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
✅Олон Улсын Буддын Холбооны захирал Яаш Саксэна болон Энэтхэг Улсын Үндэсний музейн үзэсгэлэнгийн куратор Др. Абира Бхаттачарья нарыг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хүлээн авч (2026.06.02) уулзлаа.
✅Уулзалтаар музей хоорондын ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцаж, музейн сан хөмрөгтэй танилцсан юм.
✅Зочид Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра (Шаарийбудраа), Архант Маудгальяна (Монголжийвуу) нарын ринсрэлийг Гандантэгчэнлин хийдэд авчирч дэглэхэд туслалцаа үзүүлсэн Чингис хаан Үндэсний музейд талархал илэрхийлэв.

02/06/2026

📌Чингис хаан Үндэсний музейд нээгдсэн "БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН” үзэсгэлэн “Мэдрэхүйн ертөнц”, “Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”, “Эх дэлхий, миний хариуцлага” хэмээх 3 хэсгээс бүрдэнэ.
📍Чингис хаан Үндэсний музейн I давхарын түр үзэсгэлэнгийн танхимд
⏳2026.06.02-10 өдрүүдэд
🎟️Үзэсгэлэн үнэ төлбөргүй

Photos from Чингис хаан Үндэсний музей's post 02/06/2026

📌”БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
✅Чингис хаан Үндэсний музейд нээгдсэн "БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН” үзэсгэлэн “Мэдрэхүйн ертөнц”, “Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”, “Эх дэлхий, миний хариуцлага” хэмээх 3 хэсгээс бүрдэнэ.
✅Шашин, гүн ухаан болон шинжлэх ухааны огтлолцол, харилцан шүтэлцээ, найрсалыг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд (2026.06.02) дэлгэгдлээ.
✅Үзэсгэлэн “Мэдрэхүйн ертөнц”, “Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”, “Эх дэлхий, миний хариуцлага” хэмээх 3 хэсгээс бүрдэж буй агаад үзмэр нэг бүрийг эртний уламжлалт гар урлал танка зургийн аргаар цор ганц хувиар бүтээжээ. Эдгээр бүтээлийг Дээрхийн гэгээн Далай ламын залран буй Энэтхэгийн Драмасала хотод байх Төвөдийн номын сан, архив, Сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төвийн дэмжлэгтэйгээр өмнөд Энэтхэгийн буддын хийдийн хуврагууд дэглэн бүтээсэн байна.
✅Нээлтэд МБШТГандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба асан Д.Чойжамц, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Н.Энхбаяр, Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан нар урилгаар оролцож, үзэсгэлэнгийн үеэр эрдэмтэн судлаачид, лам, гэлэнмаа нар Буддын философи ба шинжлэх ухааны мөн чанар, хүний танин мэдэхүй, орчлон ертөнцийн бүтэц зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл танилцуулаа.
✅Уг үзэсгэлэнг Далив хутагт сан, Чингис хаан Үндэсний музей, Энэтхэгийн Драмасала хотод байх Төвөдийн номын сан, архив, сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төв, МБШТ-Гандантэгчэнлин хийд зэрэг шашин, соёл, шинжлэх ухааны байгууллагууд хамтран зохион байгууллаа.
✅Үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн нэг давхрын түр үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 10-ныг хүртэл үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

01/06/2026

👧👶ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
👏❤️Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд, багачууд эх үрсдээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэж, гэр амгалан, сэтгэл дүүрэн, үрс эрүүл, үйл бүтэмжтэй байхыг ерөөе.
🇲🇳Монгол Улс жил бүрийн зуны сарын эхэн буюу зургаадугаар сарын1-нийг болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг аж.
🙏Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелэж байх болтугай.

Photos from Чингис хаан Үндэсний музей's post 28/05/2026

📌ОРОН НУТАГТ БИЧИГ, СОЁЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИН АЖИЛЛАВ
✅Чингис хаан Үндэсний музейн санаачилгаар “Хаадын зам” үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн Дэлгэрхаан сумыг "Бичиг үсгийн сум" болгон хөгжүүлж үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт бичиг соёлын боловсролыг дэмжих, иргэдийн соёлын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний бичиг, каллиграфийн сургалт”(2026.05.12-16)-ыг зохион байгууллаа.
✅Сургалтыг тус сумын нутагт орших түүх, соёлын үнэт өв Цогтын хадны дурсгалт бичээс, орон нутгийн түүх, соёлын өв, өмнө хэрэгжиж байсан соёлын үйл ажиллагаатай уялдуулан нутгийн иргэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад үндэсний бичгийн боловсрол олгох, монголчуудын бичиг үсгийн түүхэн уламжлал, үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах зорилгоор хийлээ.
✅Сургалтыг каллиграфич зураач Г.Жааханхүү, каллиграфич, хэл шинжлэлийн ухааны магистрант Б.Оюунсайхан нар удирдан явуулж үндэсний бичгийн анхан шатны мэдлэг, үсгийн тиг, бийрийн бичлэг, каллиграфийн бүтээлч дадлагыг оролцогчдод өгч, тайлант хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг олон нийтэд танилцуулсан байна.
Монгол үндэстний бичиг үсгийн өв уламжлал нь ард түмний түүх, соёл, оюуны үнэт өвийн салшгүй хэсэг байдаг учраас үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн уламжлуулах хүүхэд залуусын бүтээлч оролцоог дэмжсэн арга хэмжээ болж өндөрлөв.
✅Ерөнхий зохион байгуулагчаар Чингис хаан Үндэсний музей, хамтран зохион байгуулагчаар“Хөх бичиг” бичиг соёлын академи, Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Төв аймгийн Дэлгэрхаан сумын ЗДТГ, ЕБС ажиллаллаа.

ХААДЫН ЗАМ - 2026 28/05/2026

🇲🇳ХААДЫН ЗАМ - 2026🇲🇳
📌Их эзэн Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт улсын нийслэл Хархорум хүртэлх түүх, соёлын өвийг түшиглэсэн, цоо шинэ аялал жуулчлалын маршрутыг Чингис хаан Үндэсний музейгээс танилцуулж байна.
🗓️Хугацаа: Аялал 2026 оны 07 сарын 30-наас 08 сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул аялагч Таныг доорх линк дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг урьж байна.
👇👇👇

ХААДЫН ЗАМ - 2026 📌Их эзэн Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт улсын нийслэл Хархорум хүртэлх түүх, соёлын өвийг түшиглэсэн, цоо шинэ аялал жуулчлалын м...

Photos from Чингис хаан Үндэсний музей's post 26/05/2026

📌ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ НЬ ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

🙋🙋‍♀‍ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
✅Багаар ажиллах чадвартай, нийтэч
✅Цэвэрч нямбай
✅Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг
✅Ажлын байрны тодорхойлолтын дагуу
✅Ажлын туршлагатай бол давуу тал болно

🙋🙋‍♀‍ҮЙЛЧЛЭГЧ
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
✅Цэвэрч нямбай
✅Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг
✅Ажлын байрны тодорхойлолтын дагуу
✅Хоол унаа, ур чадвар, хүнд нөхцөлийн нэмэгдэл олгоно
Сонирхсон иргэн Төрийн албан хаагчийн анкет бөглөж, мэйлээр болон биечлэн авчрах.
ТАХ-ийн анкет: https://web.csc.gov.mn/home
📞70217777, 70212222

25/05/2026

📝ФРАНЦ ДАХЬ МОНГОЛЫН ӨВ СОЁЛЫН ДЭЭЖ ХЭВЛЭГДЭНЭ
✅ Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг Академич С.Чулуун 2014 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 13 боть бүтээл хэвлэгдэж олны хүртээл болоод буй.
✅ Энэ удаад “Дэлхийд тархсан Монгол өв” 14 дэх бүтээлийг Франц Улсын Парис хотноо Монгол Улсын ЭСЯ-нд Францын Монгол судлалын холбооны тэргүүн, Монголын бурханы шашин, соёлын нэртэй судлаач Изабел Шарлө, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нар “Франц дахь монголын түүх, соёлын өв” хамтын бүтээлийг нийтлүүлэх гэрээ байгууллаа.
✅ Франц улс нь Монголын түүх соёлтой холбоотой томоохон газруудын нэг бөгөөд, Францын Лувр, Сэвр, Брэнли, Азийн Урлагийн Гимэ музей, Францын Үндэсний архив, Үндэсний Номын сан, сүм хийд зэрэг 30 гаруй байгууллагад хадгалагдаж байгаа монголын түүхийн ховор нандин, өмнө хэвлэгдээгүй эд өлгийн зүйлс, ховор гэрэл зургийг дээжлэн бүтээлд нийтлүүлнэ. Түүнд Рубрукийн тэмдэглэл, Иль хант улсын хаадын захидал, Керамикийн урлалын бүтээлүүд, Юань улсын эд өлгийн дурсгал, шаазан эдлэл, монголын угсаатны зүйн эд өлгийн болон шашин шүтлэгтэй холбоотой 300 гаруй дурсгалууд багтах юм.
✅ Франц дахь Монголын түүх, соёлын өвийг хэвлэн нийтлүүлэх ажлыг анх гурван жилийн өмнөөс эхэлж байсан бол ийнхүү бодит ажил хэрэг болж уншигчдын гар дээр ирэхэд тун ойртлоо.
✅ 📝📝📝Дэлхийд тархсан Монгол өв бүтээл нь, цаашид үргэлжилсээр нийт 20 бүтээл гарна.

Photos from Чингис хаан Үндэсний музей's post 25/05/2026

📚ФРАНЦ ДАХЬ МОНГОЛЫН ӨВ СОЁЛЫН ДЭЭЖ ХЭВЛЭГДЭНЭ
✅Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг Академич С.Чулуун 2014 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 13 боть бүтээл хэвлэгдэж олны хүртээл болоод буй.
✅Энэ удаад “Дэлхийд тархсан Монгол өв” 14 дэх бүтээлийг Франц Улсын Парис хотноо Монгол Улсын ЭСЯ-нд Францын Монгол судлалын холбооны тэргүүн, Монголын бурханы шашин, соёлын нэртэй судлаач Изабел Шарлө, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нар “Франц дахь монголын түүх, соёлын өв” хамтын бүтээлийг нийтлүүлэх гэрээ байгууллаа.
✅Гэрээ байгуулах үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүд хандаж Академич С.Чулуун хэлэхдээ, бидний хамтын бүтээл хэвлэгдэн гарснаар Франц-Монголын түүх, соёлын харилцаанд томоохон өөрчлөлтийг авчирч, эрдэмтдийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, соёлын өвийн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах болно. Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол-Францын соёлын харилцаанд онцгой гавъяаг байгуулж “Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг 2023 онд Франц улсын Нант хотын Нантын түүхийн музейд гаргаж өгсөнд талархаж явдагаа илэрхийллээ.
✅Франц улс нь Монголын түүх соёлтой холбоотой томоохон газруудын нэг бөгөөд, Францын Лувр, Сэвр, Брэнли, Азийн Урлагийн Гимэ музей, Францын Үндэсний архив, Үндэсний Номын сан, сүм хийд зэрэг 30 гаруй байгууллагад хадгалагдаж байгаа монголын түүхийн ховор нандин, өмнө хэвлэгдээгүй эд өлгийн зүйлс, ховор гэрэл зургийг дээжлэн бүтээлд нийтлүүлнэ. Түүнд Рубрукийн тэмдэглэл, Иль хант улсын хаадын захидал, Керамикийн урлалын бүтээлүүд, Юань улсын эд өлгийн дурсгал, шаазан эдлэл, монголын угсаатны зүйн эд өлгийн болон шашин шүтлэгтэй холбоотой 300 гаруй дурсгалууд багтах юм.
✅Дэлхийд тархсан Монгол өв бүтээл нь Монголчуудтай холбоотой түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр 13 цуврал хэвлэгдсэн, цаашид үргэлжилсээр нийт 20 бүтээл гарна.
✅Франц дахь Монголын түүх, соёлын өвийг хэвлэн нийтлүүлэх ажлыг анх гурван жилийн өмнөөс эхэлж байсан бол ийнхүү бодит ажил хэрэг болж уншигчдын гар дээр ирэхэд тун ойртож байна.

*************************
📚 BOOK ABOUT MONGOLIAN HERITAGE IN FRANCE WILL BE PUBLISHED
✅ Mongolian Cultural Heritage Spread Around the World project, which involves searching for, jointly studying, publishing, and creating a database of historical and cultural relics related to Mongolia found around the world, was initiated and implemented by Academician S. Chuluun in 2014. Since then, 13 volumes have been published and made available to the public.
✅This time, the 14th work of “Mongolian Heritage Spread Around the World” was published at the Mongolian Embassy in Paris, France by Isabelle Charleux, head of the French Association of Mongolian Studies, a renowned researcher of Mongolian Buddhism and culture, and Academician S. Chuluun, director of the Chinggis Khaan National Museum.
✅During the signing of the agreement, Academician S. Chuluun addressed Ambassador U. Nyamkhuu of Mongolia to France, stating that the publication of this collaborative work will bring significant changes to Franco-Mongolian historical and cultural relations, expand academic cooperation between researchers, and bring cultural heritage materials into scholarly circulation. He also expressed gratitude for the Ambassador’s contributions during his tenure, particularly for organizing the international exhibition “Genghis Khan: How the Mongols Changed the World” in 2023 at the Nantes History Museum in Nantes, France.
✅ France is one of the major countries related to Mongolian history and culture, and samples of rare and previously unpublished artifacts and photographs of Mongolian history stored in more than 30 institutions, including the Louvre, Sèvres, Branly, the Guimet Museum of Asian Art, the National Archives of France, the National Library, and various monasteries will be published in the work. The collection includes Rubruck’s notes, letters from the kings of the Ilkhanate, ceramic crafts, relics from the Yuan dynasty, porcelain, and more than 300 artifacts related to Mongolian ethnography and religion.
✅The Mongolian Heritage Spread Around the World series has already published 13 volumes in Mongolian, English, and Russian, with official permissions and scholarly annotations, documenting historical and cultural artifacts connected to Mongolians. The series is expected to continue, eventually reaching a total of 20 volumes.
✅The work of publishing Mongolian historical and cultural heritage in France was first began three years ago, and it is now nearing completion and publication, soon to be available to readers.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж. Самбуугийн гудамж
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00