УИХ дахь ХҮН нам

УИХ дахь ХҮН нам

Share

Монгол Улсын Их Хурал дахь ХҮН намын Зөвлөлийн албан ёсны хуудас

03/06/2026

П.Наранбаяр, УИХ-ын гишүүн:

Австрийн хөнгөлөлттэй зээлийн төслийг дэмжиж байна. Гэвч 7 төслийн 6 нь эмнэлэг байгаа нь өрөөсгөл. Сангийн яамнаас хүргүүлсэн 10 төслийг Эдийн засгийн хөгжлийн яам ямар шалгуураар эрэмбэлж, мэргэжлийн боловсролын салбарыг орхисныг нарийн тайлбарлах хэрэгтэй.

Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren

03/06/2026

Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн:

Санхүүгийн омбудсменыг шүүхтэй адилтгаж буй нь тогтолцооны шинэ асуудал юм. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хэрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгчийн шүүхэд хандах эрх хаагдаж буй эсэх, маргаан харьяаллын зааг тодорхойгүй байгааг анхаарах шаардлагатай.

Гончигдоржийн Уянгахишиг - Uyangakhishig Gonchigdorj

03/06/2026

П.Наранбаяр, УИХ-ын гишүүн:

Австрийн хөнгөлөлттэй зээлийн 7 төслийн 6 нь эмнэлэг байгаа нь өрөөсгөл. Мэргэжлийн боловсролын салбарын тоног төхөөрөмжийн чухал төслийг ямар шалгуураар хассанаа Сангийн яам тодорхой тайлбарлах хэрэгтэй. Ганц салбарыг бус боловсролыг орхигдуулж болохгүй.

Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren

03/06/2026

П.Ганзориг, ХХНББХ-ны дарга:

ЭМДҮЗ-ийн 2025 оны тайланг хэлэлцэж дууслаа. Гишүүдийн гаргасан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог тооцоо судалгаатай оновчлох, ЭМД-ын төлөвлөлт, зарцуулалт, хяналтын ил тод байдал, менежментийг сайжруулж, ажил хэрэг болгохыг холбогдох газруудад даалгав.

Пүрэвжавын Ганзориг

02/06/2026

Л.Энхнасан, УИХ-ын гишүүн:

ЭМД-ын сангаас эмч нарын цалинг нэмэхэд 400 тэрбум хэрэгтэй ч төсөвт 190-ийг тусгажээ. Энэ нь иргэдийн тусламж, эмийн хөнгөлөлтөд нөлөөлөх үү? Оны эцэст сан мөнгөгүй болохоос сэргийлж архи, тамхи, чихэрлэг ундааны татвараас санхүүжүүлэх тооцоо бий юу?

Лутаагийн Энхнасан

02/06/2026

П.Наранбаяр, УИХ-ын гишүүн:

ЭМД төлөгч 3.2 сая иргэний 2.3 сая нь төрөөс даалгадаг. Үлдсэн цөөн хэсэг нь бодит ачааллыг үүрч байна. Төрөөс төлөх хураамж бага, хүн ам хөгшрөх хэрээр санхүүгийн тогтолцоо улам хүндэрнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийг шинэчлэх тооцоо байна уу?

Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren

02/06/2026

П.Наранбаяр, УИХ-ын гишүүн:

ЭМД-ын сангийн шимтгэл төлөгчөөсөө үйлчлүүлэгч нь олон, орлогоос зарлага нь давах эрсдэлийг хэрхэн шийдэх вэ? Сахартай төрсөн хүүхдүүдийн хяналтын төхөөрөмжийг ЭМД-д хамруулах уу? Үзүүлээгүй хүнд хуурамч бүртгэл хийдэг цахим системийн шинэчлэл ямар шатанд байна?

@пүрПүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren

02/06/2026

Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн:

Скутерийн нэр томьёог хууль санаачлагчийн санал, Хэл шинжлэлийн хүрээлэнгийн дүгнэлтээр оруулсан. Энэ нэршил анх удаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд тусгагдсанаар цаашид бусад хууль тогтоомжид нэг мөр ашиглагдаад явна.

Гончигдоржийн Уянгахишиг - Uyangakhishig Gonchigdorj

02/06/2026

Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн:

Эцэг эх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Скутер, мопедыг замын хөдөлгөөний дүрмийн дагуу ундаг дугуйн замаар, боломжгүй бол зорчих хэсгийн баруун захаар 14-18-аас дээш насныхан унаж оролцохоор зохицууллаа.

Гончигдоржийн Уянгахишиг - Uyangakhishig Gonchigdorj

02/06/2026

Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн болон гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэлээ. Байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Гончигдоржийн Уянгахишиг - Uyangakhishig Gonchigdorj

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar