Buyandelger Batbayar Буяндэлгэрийн Батбаяр

Buyandelger Batbayar Буяндэлгэрийн Батбаяр

Share

Politia

06/12/2022

" ТОГТОЛЦООНЫ ЦОГЦ ӨӨРЧЛӨЛТ" яаралтай хийх нь зөв !!!

Photos from Buyandelger Batbayar Буяндэлгэрийн Батбаяр's post 07/12/2020

"Нэг өрх - Нэг иргэн" аян БЗД-т 4 дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. 2020.12.04-06-ны өдрүүдэд нийт 10798 иргэн аяны хүрээнд коронавирусийн шинжилгээнд хамрагджээ

Шинжилгээ авах ажил 12-р сарын 4-8 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт 6 цэг дээр иргэдийн шинжилгээг авч байна.

Баянзүрх дүүрэг эхний ээлжинд голомттой болон түүний ойролцоох бүсчлэлээр 20000 өрхөөс шинжилгээ авах юм.

Иргэд маань өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж шинжилгээнд идэвхтэй оролцож байна.

#Баярлалаа
#БАЯН ❤️

Photos from Buyandelger Batbayar Буяндэлгэрийн Батбаяр's post 06/12/2020

"НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН" шинжилгээний ажил Баянзүрх дүүргийн хэмжээнд 3 дахь өдрөө үргэлжилж байна...
Иргэд маань халдвар хамгааллын дэглэмийг сахиж, зайгаа барин, иргэний үүргээ биелүүлж, идэвхитэй ухамсартайгаар оролцож байгаад талархал илэрхийлэе.

Сайхан цаг удахгүй ирнэ.

БАЯН ❤️

Photos from Buyandelger Batbayar Буяндэлгэрийн Батбаяр's post 02/12/2020

Дүүргийн онцгой комиссийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дахь орон сууцны бүх байр, хорооллуудын 1053 байрны 940,000 метр квадрат талбай буюу орц хонгил, шат, цонх хаалга, цахилгаан шатанд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг , мөн үйл ажиллагаа явуулж буй 18 зах худалдааны төвүүдэд халдваргүйтгэлийн ажлуудыг эрх бүхий 5 ААН-ийн мэргэжлийн 100 орчим ариутгагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр хийж дуусгалаа.

Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавьж ажиллав.

Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, албан газрууд гэрээт компаниудаараа хуваарьт халдваргүйтгэлийн ажлыг тогтмол зохион байгуулж явна.

Photos from Buyandelger Batbayar Буяндэлгэрийн Батбаяр's post 01/12/2020

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой олон ажлууд үргэлжилсээр байна...

Photos from Buyandelger Batbayar Буяндэлгэрийн Батбаяр's post 01/12/2020

Баянзүрх дүүргийн 8-р хороо Амгалан дулааны станцын хойд талын хөрсний усны халиа дошин, 23-р хороо Баатархайрханы 2-р хэсгийн усны халиа иргэдийн амьдрах орчинд байнга нөлөөлж байдаг.
Жил бүр "гал унтраах " байдлаар түр зуурын ажлууд хийгдэж байгааг мэргэжлийн байгууллага, нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран газар дээр нь ажиллаж ирэх жилээс илүү бодитой ул суурьтай, технологийн сайн жишгийг нэвтрүүлэх талаар санал солилцож, зарим ажлуудыг хийж гүйцэтгэхээр болов.

28/11/2020

За пэйжээ идэвхжүүллээ...

13/10/2020

ДҮҮРГИЙН ХӨГЖИЛД ХҮЧЭЭ НЭГТГЭХЭД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

13/10/2020

🇲🇳Энэ удаагийн орон нутгийн сонгуульд НИТХ-ын 7 дугаар тойрогт нэр дэвших итгэл хүлээлгэсэн МАН-ын журамт нөхдөдөө талархья. Нийслэл хотын хамгийн хоцрогдсон, орхигдсон дүүрэг болох Баянзүрхийн 9,11,12, 20, 23, 28 дугаар хороодод 14 хоног ажиллаж, ард иргэдэд өдөр бүр тулгардаг асуудлыг сонсож, мөрийн хөтөлбөртөө тусгасан гарц шийдлийг хичээнгүйлэн танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Нийслэлийн дүүргүүдээс хөгжлөөрөө хоцорч, засаглалын хямралд орж, хамгийн анхаарал татах болсон Баянзүрх дүүрэгт Засгийн газар цаашид онцгойлон ажиллана” мэдэгдлээ. Нийслэл, дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, бодлого хэрэгжих бололцоог нээж өгөхийг Ерөнхий сайд иргэдэд уриаллаа.

Ирэх дөрвөн жилд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бодитой хэрэгжихэд, эрчимтэй хөгжлийн бодлого иргэдэд өгөөжөө хүргэхэд энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүн тун чухал нөлөөтэй билээ.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамтран ажилласан намын журамт нөхөд, хороо, үүрийн ухуулагчид, гэр бүл ахан дүүс, найзууддаа БАЯРЛАЛАА.
Баянзүрх дүүргийн нийт иргэд, оршин суугч, сонгогч, надад итгэл хүлээлгэсэн ТА БҮХЭНДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА.
Иргэдтэйгээ эргэх холбоотой, чин сэтгэлээсээ ажиллаж чадах иргэдийн төлөөлөгчийг сонгоно гэдэгт итгэлтэй байна.

НИТХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч

БУЯНДЭЛГЭРИЙН БАТБАЯР.

13/10/2020

Өглөөний мэнд,

Сонгуулийн сурталчилгаа дуусахад 1 хоног үлдлээ. Бид хамтдаа 10 гаруй өдрийг өнгөрүүлжээ. Өдөр бүр мөрийн хөтөлбөрийг маань айлуудаар тараалцаж, ард иргэддээ танилцуулж чин сэтгэлээсээ ажиллаж хүү шигээ хандан туслаж дэмжиж байсан ах, эгч нартаа баярлалаа.

НИТХ 7 тойрог, БЗД Монгол ардын намаас нэр дэвшигч Буяндэлгэрийн БАТБАЯР.

12/10/2020

БЗД Амгалан 12 хороо: #АСУУДАЛ/ШИЙДЭЛ

"Жанжны буурин дээрх хогийн цэг"

Сүхбаатар жанжны амьдарч байсан гэрийн буурь хогийн цэг болжээ. Хогноосоо салж чадаагүй бид өв соёлын тухайд бүр яриад ч хэрэггүй мэт.... Газар ч үгүй, мөрөөдөж байсан байр ч үгүй болсон иргэдийн эрх ашгийг хэн хөндөж... хэзээ хамгаалах ёстой вэ?

Бидний хайраас урган гарсан хүүхдийн эрхийг, сурч хөгжих боломжийг аливаа улстөржилтгүйгээр хамтдаа тэгш хүртээмжтэй олгоцгооё!

НИХТ 7 тойрог, БЗД МАН-аас нэр дэвшигч Буяндэлгэрийн БАТБАЯР

12/10/2020

БЗД 28 хороо Хужирбулан: #АСУУДАЛ/ШИЙДЭЛ

"МАРТАГДСАН ХУЖИРБУЛАН"

Хөгжил ярьж уралддаг залуус иргэдийн аж амьдралыг нүдээрээ харж, хороодтойгоо танилцаж байж сонгогдон ажилласан гэдэгт эргэлзэхгүй байна. Тог цахилгаантай нь холбоод өгөх сэтгэл нь хүрээгүй юм аа гэхэд хүүхэд усаа зөөх худгийг нь, хичээлдээ явах автобусны буудлыг нь, эмнэлэгт үзүүлэх өрхийн эмнэлгийг нь шийдээд өгч болох л байсан....

Иргэдийнхээ наад захын нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн ажлуудыг шат шатандаа хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

НИТХ 7 тойрог, БЗД Монгол Ардын Намаас нэр дэвшигч Буяндэлгэрийн БАТБАЯР

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar