14/05/2026
Жинхэнэ найз байна даа
Ирээдүйд бэлэн
14/05/2026
Жинхэнэ найз байна даа
09/05/2026
Дэлхийн алдартай эдийн засагчдыг Та бүхэнд танилцуулж байна:
1. 🇬🇧Адам Смит (1723–1790)
📖 Алдартай бүтээл: Үндэстнүүдийн баялаг (1776)
💡 Гол онол, ойлголтууд: Абсолют давуу тал, Хөдөлмөрийн хуваарь, “Үл үзэгдэх гар”, Чөлөөт зах зээл
⭐ Гол хувь нэмэр: Эдийн засгийн ухааны эцэг. Орчин үеийн эдийн засаг болон классик либерализмын суурийг тавьсан. Чөлөөт худалдаа, өрсөлдөөн, төрийн оролцоо хязгаарлагдмал байхыг онцолсон.
2. 🇬🇧 Давид Рикардо (1772–1823)
📖 Алдартай бүтээл: Улс төрийн эдийн засаг ба татварын зарчмуудын тухай (1817)
💡 Гол онол, ойлголтууд: Харьцангуй давуу тал, Газрын рентийн онол, Буурах өгөөжийн онол
⭐ Гол хувь нэмэр: Харьцангуй давуу талын онолыг хөгжүүлсэн. Орлогын хуваарилалтыг (рент, ашиг, цалин) тайлбарласан. Чөлөөт худалдааг тууштай дэмжигч.
3. 🇬🇧 Томас Малтус (1766–1834)
📖 Алдартай бүтээл: Хүн амын зарчмын тухай эссе (1798)
💡 Гол онол, ойлголтууд: Хүн амын онол, Мальтусын хавх
⭐ Гол хувь нэмэр: Хүн ам хүнсний нөөцөөс хурдан өсдөг гэж үзсэн. Ядуурал болон хүн амын өсөлтийг хязгаарлах хүчин зүйлсийг онцолсон.
4. 🇬🇧 Жон Стюарт Милл (1806–1873)
📖 Алдартай бүтээл: Улс төрийн эдийн засгийн зарчмууд (1848)
💡 Гол онол, ойлголтууд: Утилитаризм, Хор хөнөөлийн зарчим, Төрийн үүрэг
⭐ Гол хувь нэмэр: Классик эдийн засгийг нийгмийн шинэчлэлийн санаатай хослуулсан. Хувь хүний эрх чөлөө, боловсрол, хязгаарлагдмал төрийн оролцоог дэмжсэн.
5. 🇩🇪 Карл Маркс (1818–1883)
📖 Алдартай бүтээл: Капитал (1867)
💡 Гол онол, ойлголтууд: Хөдөлмөрийн үнэ цэнийн онол, Илүүдэл үнэ цэнэ, Ангийн тэмцэл, Түүхэн материализм
⭐ Гол хувь нэмэр: Капитализмыг шүүмжилж, хөдөлмөрийн мөлжлөгийг тайлбарласан. Марксизм болон коммунист онолын үндсийг тавьсан.
6. 🇬🇧 Алфред Маршалл (1842–1924)
📖 Алдартай бүтээл: Эдийн засгийн зарчмууд (1890)
💡 Гол онол, ойлголтууд: Эрэлт ба нийлүүлэлт, Хэрэглэгчийн илүүдэл, Эрэлтийн уян хатан байдал
⭐ Гол хувь нэмэр: Орчин үеийн неоклассик эдийн засгийн үндэслэгч. Эрэлт (ашиг) ба нийлүүлэлт (зардал)-ын шинжилгээг нэгтгэсэн.
7. 🇬🇧 Жон Мейнард Кейнс (1883–1946)
📖 Алдартай бүтээл: Ажил эрхлэлт, хүү болон мөнгөний ерөнхий онол (1936)
💡 Гол онол, ойлголтууд: Нийт эрэлт, Төсвийн бодлого, Үржүүлэгч нөлөө
⭐ Гол хувь нэмэр: Макро эдийн засгийн эцэг. Эрэлт, ажил эрхлэлтийг зохицуулахад төр оролцох ёстой гэж үзсэн.
8. 🇺🇸 Милтон Фрийдман (1912–2006)
📖 Алдартай бүтээл: Капитализм ба эрх чөлөө (1962)
💡 Гол онол, ойлголтууд: Монетаризм, Мөнгөний тооны онол, Чөлөөт зах зээлийн капитализм
⭐ Гол хувь нэмэр: Бага төр, чөлөөт зах зээлийг дэмжсэн. Инфляцад мөнгөний нийлүүлэлтийн үүргийг онцолсон.
9. 🇦🇹 Жозеф Шумпетер (1883–1950)
📖 Алдартай бүтээл: Эдийн засгийн хөгжлийн онол (1911)
💡 Гол онол, ойлголтууд: Инноваци, Бүтээлч устгал, Энтрепренёршип
⭐ Гол хувь нэмэр: Эдийн засгийн хөгжлийг инноваци, бизнес эрхлэгчид хөтөлдөг гэж үзсэн. “Бүтээлч устгал” ойлголтыг нэвтрүүлсэн.
10. 🇮🇳 Амартиа Сен (1933– )
📖 Алдартай бүтээл: Хөгжил бол эрх чөлөө (1999)
💡 Гол онол, ойлголтууд: Чадварын хандлага, Халамжийн эдийн засаг, Нийгмийн сонголтын онол
⭐ Гол хувь нэмэр: 1998 оны Нобелийн шагналт. Хүний хөгжил, эрх чөлөө, тэгш бус байдлыг бууруулахад анхаарсан.
11. 🇦🇹 Фрийдрик Хайек (1899–1992)
📖 Алдартай бүтээл: Боолчлол руу хүрэх зам (1944)
💡 Гол онол, ойлголтууд: Зах зээлийн дэг журам, Аяндаа бий болох дэг, Хязгаарлагдмал төр
⭐ Гол хувь нэмэр: Төвлөрсөн төлөвлөлтийн аюулыг анхааруулсан. Хувь хүний эрх чөлөө, зах зээлийн дэг журмыг хамгаалсан.
12. 🇺🇸 Пол Самуелсон (1915–2009)
📖 Алдартай бүтээл: Эдийн засаг (1948)
💡 Гол онол, ойлголтууд: Неоклассик синтез, IS-LM загвар, Нийтийн эдийн засаг
⭐ Гол хувь нэмэр: Америкийн анхны Нобелийн шагналт эдийн засагч (1970). Микро ба макро эдийн засгийг нэгтгэсэн.
Үнэн үү?
Юм бүхэн хоёр талтай ч..
Хүүхнүүд жаахан МӨНГӨ олоод ирэх цагтаа “Би нөхөргүй амьдарч чадах юм байна” гэж бодож эхэлдэг…
Харин эрэгтэй хүн МӨНГӨ олоод эхлэхээрээ “Одоо л би эхнэрээ жаргаана” гэж боддог…
Баян эрэгтэй ядуу эмэгтэйг хайрлаж байсан түүх маш олон харин баян эмэгтэй, ядуу эрийг хайрлаж байсан түүх байдаггүй…
Эрэгтэй хүн эхнэрээ найз хүүхнээ хамгийн сайхан бас бусдаас ухаантай гэж бодож явдаг бол эмэгтэй хүн нөхрөө бусдын нөхөр, найз залуугаас үргэлж дутуу мангар гэж голж байдаг… гэнэ.
ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй.
Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.
12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.
• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.
• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.
• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.
• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.
• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.
• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.
• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.
• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.
• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.
• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.
• Self-Discipline - Өөрийгөө хянах чадвар
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.
05/03/2026
Улаанбаатар хотод өдөртөө -3 хэм дулаан, шөнөдөө -19 хэм хүйтэн байна.
Хүйтэний эрч цаашилж урь орж буй 3-дугаар сарын хаврын нэг өдөр эхэллээ. Ирэх амралтын өдрүүд дулаахан байж + градус руугаа орох нь ээ. Гэсэн ч хувцсаа нимгэлэх болоогүй, дулаан байж, ханиад томуунаас сэргийлээрэй. Эрүүл мэнд хамгийн чухал нь шүү. Ядрав аа.
Өөртөө амжилт хүсэн, сайхныг зөгнөж, урам зориг өгч гэрээс гараарай.
Дагаад хэлээрэй:
“Ажлыг чин сэтгэлээсээ хийж, бага санаа зовж, бусадтай инээмсэглэж харилцаад, ихийг сурч, арвин туршлага, мөнгө олоод, гэртээ эрт ирж хайртай хүмүүстэйгээ амттай хоол идэж өнөөдрийг аз жаргалтай дуусгана. Би чадна…” 😇
#ХотынИргэн
Covid19 үед:
Карантинд уйдсан хүүгийн ганц үзэгчтэй LIVE-📢📲
Ёстой хөөрхөн 😂😂😂
❤ Олон үзэгчтэй болгоё тэгэх үү манайхаан ‼️⁉️ Share & like
23/02/2026
18/02/2026
Монгол түмэндээ Сар шинийн мэнд хүргэе!
Эртний төрт ёс, эв нэгдлийн бэлгэдэл болсон
Энэ сайхан шинэлэх өдрүүдэд
Өв соёл минь үеийн үедээ дэлгэрч,
Өрх бүрийн гал голомт өөдөө бадарч,
Ахмад буурлууд маань амгалан тайван,
Айл бүрийн инээд хөөр тасралтгүй,
Ард түмний маань заяа буян дэлгэрч,
Монгол Улс маань мандан бадрах болтугай.
Элбэг дэлбэг, энх амгалан,
Эв эе, итгэл дүүрэн
Сайхан шинэлэхийг хүсэн ерөөе! 🇲🇳
20/01/2026
Энэ үнэхээр осолтой юм хийж байна шүү. Манайхан үнэхээр хэнэггүй хүмүүс юмаа. Дээд талын жолооч урд замаа яаж харж байнаа! Ийм хэнэггүй байж болохгүй ээ.