02/06/2026
🚨 E-MONGOLIA СИСТЕМД “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” ЦЭС ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ 🚨
🤝 Иргэн Та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө орчин тойрондоо байгаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлээрэй.
ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” ҮЙЛЧИЛГЭЭ E-MONGOLIA-Д НЭВТЭРЛЭЭ · E-Mongolia Academy
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюул, эрсдэлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” ш...
02/06/2026
E-Mongolia системээс авах боломжтой хэрэгцээт үйлчилгээ №21💫
💥“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ”💥
✨Та тус үйлчилгээг E-Mongolia системээс аваарай.🤗
02/06/2026
🤔Та үүнийг мэдэх үү? | E-Mongolia системээс авах боломжтой хэрэгцээт үйлчилгээ №27💫💫
💥МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААД УЛСААС ГАЛТ ЗЭВСЭГ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ ХҮСЭЛТ💥
✨✨Та тус үйлчилгээг E-Mongolia системээс хаанаас ч, хэдийд ч цахимаар авах боломжтой.✨✨
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
02/06/2026
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал" сэдэвт танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим дарамт, зохисгүй контент, хувийн мэдээллийн алдагдлаас хамгаалах арга замын талаар зөвлөмж, мэдээллийг өгч, цахим хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлон танилцуулав.
Түүнчлэн талууд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг тодорхой сэдэв, чиглэлүүдээр үе шаттай зохион байгуулж, албан хаагчдын дижитал мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбоо барих утас: 77111197-3
И-мэйл хаяг: [email protected]
#ЦахимУрЧадвар
01/06/2026
"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!🎉👧🏻👦🏼
🇲🇳👶🏻Эх орныхоо ирээдүй болсон өхөөрдөм хөөрхөн үрс бүхэн инээд баяслаар бялхаж, эрүүл аюулгүй, хайр халамжаар дүүрэн байх болтугай. 🏡❤️ ✨
31/05/2026
🚨 E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” цэс нэмэгдлээ.
📍 Иргэн та эрсдэлтэй нөхцөл байдал, зөрчил, аюул учруулж болзошгүй орчны талаар мэдээлэхдээ тухайн газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичиж, нөхцөл байдлыг тодорхой харуулсан 📸 зураг хавсарган илгээнэ үү.
🤝 Таны ирүүлсэн мэдээлэл нь эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. 🛡️
29/05/2026
💫2026 ОНЫ 5-Р САРЫН СУРГАЛТЫН ҮР ДҮН💫
✨"И-Монгол академи" УТҮГ-ын Сургалтын хэлтэс нь 112 удаагийн 50 цагийн танхим, цахим хосолсон хэлбэрээр нийт 1,984 төрийн албан хаагч, иргэдэд цахим ур чадварын сургалт зохион байгууллаа.💥
✅ Төрийн албан хаагч - 1,332
✅ Иргэд - 652
⭐⭐Цааснаас Цахимд – Хүлээлтээс Хүртээмжид⭐⭐
29/05/2026
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас ирсэн хүсэлтийн дагуу “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр албан хаагчдад цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулав.
Сургалтаар албан хаагчдад мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, цахим орчин дахь болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар багтаасан.
Сургалтын үр дүнд албан хаагчид мэдээллийн аюулгүй байдлын талаарх суурь мэдлэгээ нэмэгдүүлж, цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр ойлголтоо бататгалаа.
Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбоо барих утас: 77111197-3
И-мэйл хаяг: [email protected]
#ЦахимУрЧадвар