Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

Share

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллаж байна.

07/06/2025

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан Та бүхэнд
Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье!

Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг ханган ажиллах их хариуцлагатай, нэр төртэй албыг та бүхэн сэтгэл зүтгэл, мэдлэг туршлагаараа манлайлан гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье.

Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, үйлдвэрлэл үйлчилгээний чанар стандарт, иргэдийн амьдрах орчны баталгааг хангахад та бүхний оруулж буй үнэтэй хувь нэмэр хэзээд үнэлэмжтэй юм.

Энэхүү баярын өдөр та бүхэнд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажил үйлс тань улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөе.

Төрийн хяналтын нэр хүндийг өндөрт өргөж,
шударга, зарчимч, мэргэжлийн ёс зүйтэй ажиллах эрмэлзэл тань үеийн үед бадарч байх болтугай.

Баярын мэнд дэвшүүлье!

24/12/2022

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр болж буй бүх нийтийн их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцоорой.

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна 19/10/2022

http://inspection.gov.mn/new/?p=5600&fbclid=IwAR14HMsl6G8XaKveO0TvrpCpNBxGT_GP91u25oczelZ1OG-_Hhq_0kLrJk0
“Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл зарим сайт, олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм.

Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье.

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна “Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл зарим сайт, олон нийтийн сүлжээгээр тараад байна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн ....

19/10/2022

Дүүргийн Засаг даргын захирамжаар 10 сарын 22-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдах тул иргэд, ААН, байгууллагууд идэвхитэй хамрагдахыг хүсье.

18/10/2022

Бага насны хүүхдийг түлэгдэхээс сэргийлье.

18/10/2022

!

Photos from Баянгол дүүрэг's post 18/10/2022
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


БГД-ийн Засаг даргын тамгын газар
Ulaanbaatar
496

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00