26/05/2026
ЭМГЭНЭЛ
Монгол улсын Ардын багш, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич, Түүхийн Шинжлэх Ухааны доктор (Sc.D), профессор Жигжидийн Болдбаатарын оюун ухаан, ухамсарт амьдрал, хөдөлмөр бүтээлийнхээ 55 жилийг Монголын түүхийн шинжлэх ухаанд зориулсан их эрдэмтний эгэл даруу, уйгагүй хөдөлмөрч, хичээнгүй зан чанар, хүний төлөө гэсэн нинжин сэтгэл, Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан гавьяа зүтгэл нь эрдмийн хамт олон, шавь нар, мэргэжил нэгт нөхөд, монгол судлал, түүх судлалын эрдмийн ертөнцөд мөнх дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран ажиллагсад, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
13/05/2026
✅“УГСААТАН СУДЛАЛ” СЭТГҮҮЛ ӨГҮҮЛЭЛ АВЧ БАЙНА.
➡️ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Угсаатан судлал” (олон улсын сэтгүүлийн ISSN; 0502-7853(хэвлэмэл) дугаартай) 2026 оны Tomus # # шинэ дугаартаа өгүүлэл авч байна.
12/05/2026
📌ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНД 2026 ОНЫ 04-Р САРЫН 15-НЫ ӨДӨР ЯПОН УЛСЫН ШООВА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОР (PH.D), ПРОФЕССОР Т.ХӨХБААТАР “МОНГОЛ УГСААТНЫ ОРЧИН ҮЕИЙН “ҮНДЭСТЭН”, “ЯСТАН” БА ХЭЛ, УТГА ЗОХИОЛ” СЭДЭВТ ЛЕКЦЭЭ СУДЛААЧ, СОНИРХОГЧДОД ТОЛИЛУУЛЛАА.
✅“Монгол туургатны улс, орон нутаг, хэл, үсэг бичиг, нутгийн аялгуу”-ны тухай, 1986-1987 онд Японы Киото хотод Монгол Улсын оюутнуудтай танилцсан талаар, цаашлаад судлаач 1995-1997 онд монгол хэлний ертөнцөөр аялсан тухайгаа дэлгэрүүлэхийн зэрэгцээ, дэлхий дээ оршин буй Монголчуудын хэл аялга өөр хоорондоо тасарсан он цагийн баримжаа, үндэстэн гэх ухагдахуун ба нэр томьёо, “орчин үе” гэдэг ойлголт, социализмын үед тогтсон “ястан” буюу өнөөгийн шинжлэх ухааны хэллэгээр “угсаатны бүлэг”-ийн нутгийн аялгуу, мөн ярианы хэл гэдэг нэр томьёо яагаад хэрэглэгдэхээ больсон байна вэ?, орчин цагийн монгол хэл бүрэлдэн тогтсон ба орчин үеийн монгол уран зохиол зэрэг чиглэлээр дэлгэрүүлэн ярьж, Монгол Улс дахь угсаатны зүйн судалгааны талаарх өөрийн ойлголт ба саналыг танилцуулав.
05/05/2026
✅Та бүхнийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2026 оны ээлжит онол, арга зүйн их семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
✅Тус хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Л.Ганбат "ДУНДАД АЗИЙН УЛС ТӨРИЙН ТҮҮХ БА МОНГОЛЧУУД XIV-XV" сэдвээр их семинар хэлэлцүүлнэ.
10/04/2026
Та бүхнийг "МОНГОЛ УГСААТНЫ ОРЧИН ҮЕИЙН ҮНДЭСТЭН, ЯСТАН БА ХЭЛ, УТГА ЗОХИОЛ" сэдэвт лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Илтгэгч: Япон улсын Шоова эмэгтэйчүүдийн их сургуулийн доктор (Ph.D), профессор Т.Хөхбаатар
⏰2026 оны 04-р сарын 15-ны 14:00 цагт
📍ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Нэгдсэн 1-р байр, 4 давхарт 410 тоот хурлын танхимд болно
31/03/2026
✅“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА: ТҮҮХ, СОЁЛ, УЛАМЖЛАЛ, ИРЭЭДҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.
-ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний Шагайн Харвааны холбоотой хамтран “Монголын үндэсний шагайн харваа: Түүх, соёл, уламжлал, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 03сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
-“Монголын үндэсний шагайн харвааны өв соёл, түүхэн уламжлал, өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцсэн тус хуралд ШУА, МУИС, АЕГ, СУИС, ШУТИС, МҮШХХ зэрэг олон байгууллагын 20 гаруй эрдэмтэд оролцож, 18 илтгэл хэлэлцүүлэв.
-Хурлын үеэр үндэсний шагайн харвааны түүхэн хөгжил, соёлын өв, археологийн олдвор, баяр наадамтай холбогдох уламжлал, нэр томьёо, тоглоом наадгайн хэлбэр, олон улсад дэлгэрч буй байдал, цаашид спортын төрөл болон хөгжих боломж зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсний сацуу судлаачдын дэвшүүлсэн санал, дүгнэлтийг МҮШХХ үйл ажиллагаандаа тусган ажиллах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шагайн өв соёлд холбогдох зарим соёлын өвийг сэргээн засварлаж, авран хамгаалах тал дээр анхаарч ажиллах зэрэгт үр дүнтэй хэлэлцүүлэгүүд өрнөв.
-Тус хурлын илтгэлүүдийг багтаасан эмхэтгэл бүтээл тун удахгүй хэвлэгдэх болно. Эрдэмтэн судлаачдын цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье.