Парламентын сурталчилгаа,мэдээллийн төв

Парламентын сурталчилгаа,мэдээллийн төв

Share

Иргэдийн оролцоог дэмжинэ

Photos from Парламентын сурталчилгаа,мэдээллийн төв's post 28/01/2025

УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛОН ЗАРИМ СУМД ЭМНЭЛГИЙН БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЛАБОРАТОРИ БҮХИЙ АВТОМАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрээр Говь-Алтай аймгийн Шарга, Дэлгэр сумын Гуулин тосгонд түргэн тусламжийн автомашин, зонозын өвчин судлалд зориулсан хөргөгчийг тус тус олголоо. Говь-Алтай аймгийн зарим сумын Эрүүл мэндийн төв нь шаардлагатай тоног төхөөрөмжгүй, түргэн тусламжийн автомашин нь хуучирсан зэрэг асуудлын улмаас алс хязгаар нутагт амьдран суугаа ард иргэддээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд хүндрэл учирдаг. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эдгээр асуудлыг эхнээс нь шийдвэрлэж, сумдын эмнэлгүүд тоног төхөөрөмж, автомашинтай болох асуудлыг шийдэж байна.

Түүнчлэн, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт явуулын эрт илрүүлгийн 2 автомашин, 2 клоноскопи, хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат, хүчил, шүлт хяналтын монитор, нурууны мэс заслын иж бүрдэл, угаалгын машинд федал, хатаах шүүгээ зэргийг олгохоор болж, хүчилтөрөгчийн шугам татах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр боллоо. Мөн Жаргалан сумын Эрүүл мэндийн төвд эхо аппарат, Төгрөг сумын Эрүүл мэндийн төвд мэс заслын ор, хөргөгч, задлан шинжилгээний иж бүрдэл, түргэн тусламжийн автомашиныг тус тус шийдлээ. Лувсандашийн Нинжжамц Ninjjamts Luvsandash ParliamentMN Дашзэгвийн Амарбаясгалан

Photos from Парламентын сурталчилгаа,мэдээллийн төв's post 15/10/2024

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна

Chairman of the State Great Hural (Parliament) D. Amarbaysgalan is working at the General Judicial Council
parliament.mn/nn/63089/

.0
#ГурванТөгөлдөршил

13/09/2024

Өнөөдөр /2024.09.13/ Байнгын ажиллагаатай ардчилсан парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр.

10/09/2024
30/01/2023

Яагаад зөвлөлдөх санал асуулга гэж?

Ардчилсан тогтолцооны амин сүнс нь шийдвэр гаргалтад иргэдийг оролцуулах юм.

Яаж оролцуулах вэ? гэдэг дээр өнөөг хүртэл үндсэн гурван шийдэл хөгжиж ирсэн.

Photos from Гомбожавын Занданшатар's post 27/01/2023
Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ 26/01/2023

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй...

17/01/2023

Ж.Бат-эрдэнэ: “Эрдэнэс Таван толгой” ХК ногдол ашиг тараах эсэхийг Засгийн газар судлаад УИХ-д танилцуулна

УИХ-ын “хуулийн мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал боллоо

“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ мэдээлэл хийв.

Уг тогтоолын төслөөр
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийг хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болгох
- Иргэдийн 1072 хувьцааг эргэлтэд оруулах
- 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Таван толгой “ХК-ийн төр эзэмшлээс 1072 ширхэг хувьцааг олгох зэрэг асуудлыг Засгийн газарт үүрэг болгоод байгаа юм.

Энэ үеэр сэтгүүлчид Эрдэнэс Таван толгой ХК-наас иргэдэд хэзээ ногдол ашиг тараах эсэх асуудлыг тодруулж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ хэлэхдээ,
“Эрдэнэс Таван толгойн ХК-наас өнгөрсөн хугацаанд иргэдэд олгогдох байсан ногдол ашгийг нөхөж олгох асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс Засгийн газар эдийн засгийн тооцоо судалгаа болон санхүүгийн боломжтойгоо уялдуулаад иргэдэд ногдол ашиг тараах эсэх тухай асуудлыг УИХ-д эргэж танилцуулна” гэсэн хариултыг өгөв.

11/01/2023

2023 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн хуулиудын талаар УИХ-аас ээлж дараалан танилцуулах мэдээллийг хийж буй.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Хөрөнгийн үнэлгээний тухай УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Шүүх шинжилгээний тухай хуулийн талаар танилцуулга мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа

03/01/2023

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

УИХ-аар батлагдсан хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор долоо хоног тогтмол зохион байгуулж буй “хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг оролцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь төрийн хийх ёстой нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээ зэргийг хувийн хэвшилтэй хамтарч хийх удаан хугацааны гэрээ бөгөөд хувийн хэвшил эрсдэл, менежментийн хариуцлага хүлээдэг, төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулан төр эсвэл хэрэглэгч төлдөг хэлбэр юм.
- Урт хугацаатай гэрээ ( 20-30 жил байх нь нийтлэг)
- Хувийн хэвшил санхүүжилт, барьж байгуулах, ашиглалт засвар үйлчилгээ, арчилгааг хариуцна.
- Төр зарим эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлнэ, үүнд төсөл хугацаандаа хэрэгжихгүй байх, төсөв хэтрэх гэх зэрэг асуудал багтана
- Төлбөрийг үйлчилгээний тоо, чанартай уялдуулдаг.
Харин уг хууль нь уул уурхай, батлан хамгаалах, банк санхүү гэсэн гурван салбарт хэрэгжихгүй байх зохицуулалттай юм.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar