18/12/2025
Өдрийн мэнд. Та бүхэн Санхүү эдийн засгийн их сургуулийн веб сайтны номын сан хэсэгт хандан 268,000,000 гаруй мэдээллийн сантай EBSCO discovery service хэсгээс өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой.
📌https://ufe.edu.mn/library-systems?type=2
📌https://library.muls.edu.mn/page.php?id=110
15/12/2025
Өдрийн мэнд. ХАА-н төв номын сангийн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
ХАА-н төв номын сангийн 2025 оны тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Тайлангийн хурлаар номын санч бүр ажлын байрны тодорхойлолтын дагуу төлөвлөсөн зорилтот ажлын гүйцэтгэлээ танилцуулж, хамт олноороо хэлэлцүүлэн, санал, зөвлөмж гаргаж хурлын протоколд тусгав аа.
Мөн номын сангийн удирдлага, хамт олноороо номын санч бүрийн тайланд үнэлэлт дүгнэлт өгч оны шилдэгээ шалгарууллаа.
"Оны шилдэг номын санч"-аар фонд болон АЭС-ийг хариуцсан Номын санч-Мэдээллийн ажилтан Ц.Баярмаа шалгарч хамт олноо манлайлан ажилласан байна. Ц.Баярмаадаа баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
library.muls.edu.mn
11/12/2025
Өглөөний мэнд. 2025 оны 12 -р сарын 12 нд ХАА-н номын сангийн хамт олон жилийн эцсийн тайлангийн хуралтай тул гэрээр ном олгох танхимууд ажиллахгүй. Уншлагын танхимууд хэвийн ажиллана.
09/12/2025
Өдрийн мэнд. Бие даалтын болон ганцаарчилсан өрөө хэвийн ажиллаж байна.
04/12/2025
Өдрийн мэнд. Маргааш буюу 12-р сарын 5 нд номын санчид KOHA программын сургалттай тул гэрээр ном олгох танхим ажиллахгүй, чөлөөт уншлагын танхимууд хэвийн ажиллана.
📚Маргааш гэрээр авсан номоо өгөх бол 204 тоот танхимд хандана уу , Мөн цахимаар ном сунгах хүсэлтээ илгээх боломжтой.
03/12/2025
Уншигч та номын сангийн гэрээр ном олгох үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ? Сэтгэл ханамж, хүртээмжийн талаарх доорх судалгааг бөглөж бидний ажлыг дэмжээд өгөөрэй. Баярлалаа.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeZzbZndUU3fbC4a-DbzvqZHaNGVeuqujuJyG32pmq5CvyHWA/viewform?usp=header
25/11/2025
🇲🇳Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн баярын мэнд хүргэе
Энэхүү өдөр нь ард түмний тусгаар тогтнол, түүхэн эрх чөлөө, үндэсний бахархлыг дээдлэх өдөр юм.
Туурга тусгаар Монгол улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршино. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ.
📚᠌᠌"Монгол бахархлын өдөр", "Улс тунхагласны баярын өдөр"-д зориулсан цахим номын үзэсгэлэнтэй танилцаарай.
https://lib4u.online/?lib=muls
20/11/2025
🤩Дурсамж
2021 оны 11 сард Үндэсний номын сангийн 100 жилийн ойд зориулсан тэмцээн уралдаанд номын сангийн хамт олон оролцож номын сангийнхаа талаар танилцуулга хийж байжээ.
ХАА-н номын сангийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан ахмад номын санчдадаа болон нийт номын санчдадаа амьдралд нь эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.