Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл

Share

national social insurance council

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудын тэгш оролцоотойгоор нийгмийн даатгалын эрх зүйн орчин, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгож, төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хүн амын насжилт, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, тэтгэвэр, тэтгэмж авагчдын тооны байдал зэрэг нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлтэй уялдуулан тэтгэврийн даатгалын тогт

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 09/04/2026

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.09/ болж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, үр ашиг болон авлага барагдуулалтын явцын талаарх чухал асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал,
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 2026 онд санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Энэхүү төлөвлөгөө нь даатгуулагчдыг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
- Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн 2026 оны хүүгийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Уг асуудлын хүрээнд сангийн чөлөөт үлдэгдлийг үр ашигтай байршуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
- Тэтгэврийн нөөц сангийн хадгаламжийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох арга замыг хөндлөө.
Хуралдааны явцад Үндэсний зөвлөлийн гишүүд хэлэлцэгдэж буй тогтоолын төслүүдтэй холбоотой асуулт асууж, тодруулга авсан бөгөөд төслүүдийг эцсийн байдлаар батлах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр санал солилцлоо.

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 22/01/2026

2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд 6 удаа хуралдаж, нийгмийн даатгалын салбарын өмнө тулгамдсан 34 асуудлыг хэлэлцэж, 23 шийдвэрийг батлан гаргасан.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн хороо 10 удаа хуралдаж, нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой 9 дүгнэлт, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бол Орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөл нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, өсгөн арвижуулах үйл ажиллагаанд хараат бус, хөндлөнгийн хяналтыг тавьж ажиллахад Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс судалгаа, мэдээ, мэдээллээр хангаж хамтран ажиллалаа.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 01дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 2026 онд 300.0 тэрбум төгрөгөөр батлах Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны тайланг сонсож, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

31/12/2025
Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 30/12/2025

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хурлаар:
- Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны 4 дүгээр улиралд хийсэн ажлын тухай товч танилцуулга
- Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн тухай мэдээлэл
- Тэтгэврийн сангийн нөөц хөрөнгийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах талаар Мэргэжлийн хороонд ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын саналын талаарх мэдээлэл
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, зөвлөлийн хуралдаанд танилцуулах
- Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2026 оны ажлын төлөвлөгөөний төслийг гишүүдийн саналыг тусган боловсруулж, тус зөвлөлийн хуралдаанд танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 22/12/2025

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын сангийн 2025 оны хагас жилийн санхүү болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлангийн танилцуулга, Нийгмийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгө хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслүүлэх, худалдан борлуулах журмыг шинэчлэн баталж, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэглээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хадгаламжийн гэрээний загвар болон Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хадгаламжийн гэрээг тус тус баталлаа.

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 17/10/2025

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛӨӨС НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Ц.Дашдондог, гишүүн П.Баянсан, С.Ариунаа нар нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдад зөвлөлийн үйл ажиллагаа болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолоор анх удаа хараат бус Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалтад хараат бусаар хяналт тавих, сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж гаргах чиглэлээр ажиллаж байгаа юм.

Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш хийсэн томоохон ажлын нэг бол нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хөрөнгийн тооцооллыг хийж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 43.6 тэрбум төгрөгөөр арвижаад байна.

nduz.gov.mn

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 25/07/2025

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Даатгуулагчдын тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Үндэсний статистикийн хорооны санал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хорооны дүгнэлт, зөвлөмжийг үндэслэл болгон 11.34 хувиар хэлэлцэн тогтоолоо. Уг тогтоолын хэрэгжилтийг 2025 оны 3 дугаар улиралд зохион байгуулах юм.
Нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 2,000,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг, амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 3,500,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 4,500,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Уг тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрт олгох нэг ор хоногийн зардлын хэмжээ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөг болгон нэмэгдүүлэв. Уг тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
Чингис хаан банк ХХК-ийн 2.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг үл хөдлөх хөрөнгө, Капитал банк ХХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 9 ширхэг үл хөдлөх хөрөнгийг тус тус нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахыг зөвшөөрөв.

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 16/05/2025

МЭРГЭЖЛИЙН ХОРОО, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД АВЛАГА БУУРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйн улмаас даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй, хохирч үлддэг. Тиймээс нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэхэд анхаарч 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан.

Зорилтот жилийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны гишүүн З.Ядмаа, Ч.Өнөржаргал, Олон нийтийн зөвлөлийн гишүүн П.Баянсан, Б.Мөнхханд, С.Ариунаа нар “НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АВЛАГЫН МЕНЕЖМЕНТ, АВЛАГЫГ БАРАГДУУЛАХ АРГА ЗАМ” сэдэвт сургалтыг 2025 оны 05 сарын 16-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий газар болон 9 дүүргийн албан хаагчид танхимаар, 21 аймгийн албан хаагчид цахимаар хамрагдлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, авлагаа бууруулснаар даатгуулагчдын тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, нийгмийн баталгааг хангах нөхцөл бүрдэх юм.

02/05/2025

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 105.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСӨХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
- Засгийн газрын үнэт цаас худалдан авах
- Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
- Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
- Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.

Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.

Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 19/03/2025

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн хороо, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаанд хяналт тавих олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд 2025 оны 03 сарын 17-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, Удирдах зөвлөлийн нарийн бичиг Э.Сувд, Монголын хөрөнгийн бирж ХК-ны хяналт, зохицуулалтын газрын хяналт шинжилгээний албаны ахлах мэргэжилтэн Н.Нямдорж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөллүүд оролцов.
Уулзалтаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд үзүүлж болох эерэг, сөрөг нөлөөллийг тооцоолж санал, зөвлөмж гаргах талаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь даатгуулагчдын ирээдүйн амьдралын баталгаа тул хамгийн өндөр өгөөжийг бус эрсдэл багатайг сонгон эргэлтэд оруулах нь чухал юм.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл https://nduz.gov.mn/new/index.php
Монголын хөрөнгийн бирж: https://mse.mn/mn
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо: http://www.masd.mn/

Photos from Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл's post 25/02/2025

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЭЛ 700 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДАД ХАДГАЛАМЖ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛНА
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар /2025.02.24/ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний 4 дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан.
Үүний дагуу өнөөдрийн хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтлоо.
Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой боллоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар 211238 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Бага тойруу 13/1
Ulaanbaatar