♻️Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн баярыг угтсан бүх нийтийн угаалга цэвэрлэгээний аяныг 2026.05.29-ний өдөр зохион байгуулан ажиллалаа.
Үүнд:
Хайс хашлага 8950 у/метр
Тэмдэг тэмдэглэгээ 360ш, Сандал 115ш,
Автобусны буудал 48ш, 87ш Хогын сав 87ш,
Хөшөө дурсгал 64ш
Шилэн самбар 4ш,
Торхтой мод 214ш,
Шон тросс 5185
Хүүхдийн тоглоомын талбай 14ш тус тус бүрийг хөөстөй угаалгаар чийгтэй цэвэрлэгээ хийж ажиллалаа.
Баянголын мэдээ
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянголын мэдээ, Public & Government Service, Ulaanbaatar.
Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн албан ёсны цахим хаяг
🚮 Хог цэвэрлэгээ
🌁 Агаар орчны бохирдол
💡 Гэрэлтүүлэг
🏗️ Тохижилт
🌳 Ногоон байгууламж
🏬 Хүнс, худалдаа, үйлчилгээ
29/05/2026
Хүүхдийн баярын өдрөөр хүүхдийн эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулцгаая.
Томчууд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх нь хүүхдийн эрхийг зөрчих том шалтгаан болдог. Иймд энэхүү өдөр та бүхэн гэр бүлдээ амар тайван аз жаргалтай сайхан баярлаарай.
Хүүхдийн эрхийг дээдлэн, инээд хөөр цангиулж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн томчууд бид хариуцлагатай байж, үр хүүхдийнхээ төлөө зөв үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байна.
“Хүүхэд бүр инээж байг”
29/05/2026
✅Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг байгальд ээлтэй, зөв дадалд уриалдаг “ТА Ч БАС ДАХИН БОЛОВСРУУЛЖ ЧАДНА” аяны 5-р улиралд Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р сургууль амжилттай оролцож 928 кг ус, ундааны хуванцар сав цуглуулж ГУРАВДУГААР байр эзэлжээ.
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, хуванцар хог хаягдлын хор хөнөөл болон дахин боловсруулах боломжийн талаар мэдлэг олгоход зорилго бүхий тус аяныг ус, ундааны хуванцар сав дахин боловсруулах ТМЛ пластик үйлдвэр, Амар даатгал ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд нийт Нийслэлийн 55 сургууль оролцсон байна.
БГД, Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтэс
28/05/2026
🪣Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн баярыг угтсан бүх нийтийн угаалга цэвэрлэгээний ажлыг энэ баасан гарагт зохион байгуулна.
🤟Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
21/05/2026
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “НОМИН”, “МИНИЙ ДЭЛГҮҮР”, “М-МАРТ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Номин", "Миний дэлгүүр", "М-Март" сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрийн байршлууд:
✅“М МАРТ”
📌1-р хороо, Богд Ар хороолол 21 А байр 1 давхарын 1 тоот,
📌2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-53, "ТБД андууд төв",
📌9-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 75 тоот,
📌17-р хороо, Дамдинбазарын гудамж 44-7,
📌 26-р хороо, "Нарны хороолол", Дунд гол гудамж, "Уран ган" төвийн баруун талд,
✅“МИНИЙ ДЭЛГҮҮР”
📌12-р хороо, Бичил хороолол, 16065 гудамж ХД-25/1 тоот хаягт байршилтай,
📌17-р хороо, 3, 4-р хороолол, "Koso center" -ын арын хаалга,
📌19-р хороо, "Алтан төгрөг" их дэлгүүрийн баруун талд, хуучнаар "Хороолол зах",
✅“НОМИН ХАЙПЕРМАРКЕТ”
📌 5-р хороо, 10 дугаар хороололд байрлах "Хас" үйлчилгээний төв,
📌14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө 15/4 байр.
Иргэд та бүхэн өөрт ойр салбарыг сонгон үйлчлүүлнэ үү.
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА "БАЙГАЛЬ ЭХ ЦОГЦОЛБОР" ТАЛБАЙД БОЛНО
🔰Баянгол дүүрэг ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ОХУ-ын 20 гаруй аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулсан Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
🔰Үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулна.
📍ХААНА: Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Байгаль эх цогцолбор" талбайд
📍ХЭЗЭЭ: 2026 оны 05 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
| Sunday | 08:00 - 00:30 |
