Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

Share

Онц байдлын үед ашиглах хуудас

07/03/2026

💐ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

05/03/2026

#ЗАЛРУУЛГА

05/03/2026

📌 "Пос 2.0 хувилбар хаах тухай" сургалтад урьж байна.
Аж ахуй нэгж, иргэдэд 2026 оны 03 дугаар сарын 05-ны 11:00 цагаас Татварын еренхий газрын 8 давхарт зохион байгуулагдах "Пос 2.0 хувилбар хаах тухай" сургалтад та бухнийг урьж байна.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

Photos from Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс's post 05/03/2026

☑️ ПОС 2.0 хувилбарыг 2026.03.30-ны дотор хаах тул Тохиргоог зааврын дагуу хийж гүйцэтгэнэ үү👇

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

05/03/2026

▶️ Татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу татварын өр төлбөрт шилжүүлэх боломжтой!!!

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

05/03/2026

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулж байна.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд цахимаар явагдана.
Судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын 2025 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх сайжруулах арга хэмжээг тодорхойлох болно.
Иймд төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд Та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Та дараах цахим холбоосоор судалгаандаа хамрагдана уу
https://forms.office.com/pages/responsepage.aspx...

05/03/2026

Хувийн дансаар орлого авдаг иргэдийн АНХААРАЛД

Татварын хяналт цахимжиж, банкны гүйлгээ, онлайн худалдаа, төлбөрийн мэдээллийг уялдуулан шалгах боломж нэмэгдсэн байна.

Иймээс бизнесийн шинжтэй, тогтмол орлогыг бүртгэлгүй орхих, И-баримт олгохгүй байх нь эрсдэл дагуулах нөхцөл бүрджээ. Илэрсэн тохиолдолд нөхөн татвар, торгууль, алданги тооцох боломжтойг албаныхан санууллаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://elch.mn/articles/tatvar

05/03/2026

▶️ ААНОАТ-ын хуулийн төслийн Онцлох нэмэлт өөрчлөлтүүд..

Бичил жижиг бизнесийн Ашгаас 1%-р тооцдогийг хүчингүй болгож Нийт орлогоос 1%-р тооцдог болно

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

05/03/2026

📢 ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

Хэрэв та нэг төрлийн татвараар илүү (+) төлөлттэй, харин өөр нэг төрлөөр дутуу (-) төлөлттэй байгаа бол
👉 Татварын төрөл хооронд суутган тооцооллын хүсэлт илгээж татварын өрөө багасгах боломжтой шүү!

🗓 Хүсэлт илгээх хугацаа: 3-р сарын 31-ний өдөр хүртэл

Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журамтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл:
🔗 https://legalinfo.mn/mn/detail?lawId=210546&showType=1

#Татвар
#ЦахимТайлангийнСистем
#Хүсэлт
#СуутганТооцоо

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

04/03/2026

📌 "Пос 2.0 хувилбар хаах тухай" сургалтад урьж байна.
Аж ахуй нэгж, иргэдэд 2026 оны 03 дугаар сарын 05-ны 11:00 цагаас Татварын ерөнхий газрын 8 давхарт зохион байгуулагдах "Пос 2.0 хувилбар хаах тухай" сургалтад та бүхнийг урьж байна.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

03/03/2026

"Харилцан хүндэтгэе аян"-д нэгдэж байна
Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс

02/03/2026

Үнэ шилжилтийн тайлантай холбоотой 10 #ЧУХАЛ нэр томъёо

1️⃣. Үнэ шилжилт гэж юу вэ?
Харилцан хамааралтай талууд хоорондоо ажил гүйлгээ хийх үеийн үнэ болон бусад нөхцлийг хэлнэ.

2️⃣. Харилцан хамааралтай этгээд
Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ. /ТЕХ-ийн 27 дугаар зүйл/

3️⃣. Групп
Групп гэдэг нь санхүүгийн тайлагналын зорилгоор нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, эсхүл аль нэг аж ахуйн нэгжийн хувьцаа хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагдах үед нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, өмчлөл болон удирдлагын хувьд хамааралтай аж ахуйн нэгжүүдийг хэлнэ.

4️⃣. Сунгасан гарын зарчим
Харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл нь татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг

5️⃣. Хяналтад байгаа ажил гүйлгээ
Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг хэлнэ.

6️⃣. Ач холбогдол бүхий ажил гүйлгээ
Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож гаргасан хамгийн их үнийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээшхи дүн бүхий ажил гүйлгээг ач холбогдол бүхий ажил гүйлгээ гэж үзнэ:
- Өмнөх жилийн санхүүгийн тайлангийн нийт борлуулалтын орлогын 1 хувь;
- Өмнөх жилийн санхүүгийн тайлангийн нийт зардлын 1 хувь;
- Өмнөх жилийн санхүүгийн тайлангийн дотоод эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн нэмж төлөгдсөн капиталын 1 хувь;
- 50 сая төгрөгтэй тэнцүү буюу түүнээс дээшхи
- Дээрх шалгуурыг үл харгалзан бүх төрлийн санхүүгийн ажил гүйлгээ, биет бус хөрөнгөтэй холбоотой ажил гүйлгээг ач холбогдол бүхий ажил гүйлгээ гэж үзнэ.

7️⃣. Харьцуулагдах бие даасан ажил гүйлгээ
Бие даасан ажил гүйлгээ гэдэг нь харилцан хамааралгүй этгээд хооронд хийсэн ажил гүйлгээг хэлнэ.
Харьцуулагдах бие даасан ажил гүйлгээ гэдэг нь хяналтад байгаа ажил гүйлгээтэй адил төстэй, түүнтэй ижил нөхцөл байдалд тусдаа бие даасан аж ахуйн нэгжүүд хооронд хийгдсэн ажил гүйлгээг хэлнэ.

8️⃣. Харьцуулагдах байдлын шинжилгээ
Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний нөхцөлийг харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөлтэй харьцуулан ялгаатай хүчин зүйлсийн нөлөө, зөрүүг арилгаж үнэн зөв залруулга хийх шинжилгээний аргыг хэлнэ.

9️⃣. Үнэ шилжилтийн тохируулга
Харилцан хамааралтай талуудтай хийсэн ажил гүйлгээний үнэ бодит бус, эсхүл ашгийн хуваарилалт нь сунгасан гарын зарчимд нийцэхгүй байна гэдгийг олж тогтоосны дараа үнэ, нөхцөл тодорхойлохыг хэлнэ.

🔟. Бодит үнийн зарчим
Харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний үнэ нөхцөл нь харилцан хамааралгүй этгээдтэй хийсэн ажил гүйлгээний үнэ нөхцөлтэй ижил байх нь бодит үнийн зарчмийг хангаж байна гэж үзнэ.

👩🏻‍💻 ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАНГАА илгээх дэлгэрэнгүй заавар
https://mta.gov.mn/main/content/6275f72628d9562bc740bd06/%D2%AE%D0%BD%D1%8D%20%D1%88%D0%B8%D0%BB%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82?fbclid=IwAR0szQr2DjRpJpZXuwGtlKogZYEvydRei90nDUcyx1Pp7kiHLJRKXUOT7zE

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Монгол улс
Ulaanbaatar
ХАН-УУЛДҮҮРЭГ

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00