Чинбатын НОМИН

Чинбатын НОМИН

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Чинбатын НОМИН, ЦХИХХЯ, Төв шуудан, Сүхбаатарын талбай-1, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Ulaanbaatar.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд 🇲🇳
Minister of Digital Development, Innovation & Communications

Монгол Улсын Их Хурлын гишүүн 🇲🇳
Member of Parliament of Mongolia

27/05/2026

ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТАД 200 ГАРУЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор “Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж”-ийг баталж, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байна 👇🏻

Уг хөдөлгөөнийг Сонгинохайрхан дүүрэг түүчээлэн өсвөрийн ХУРДАН клубийн гишүүд, ЕБС-ийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулав.

Хүүхдүүдэд:
-Сурч хөгжих, цахим ур чадвараа дээшлүүлэх
-Өсвөр насны хүүхдүүдийн цахим орчны зөв хэрэглээг төлөвшүүлэх
-Сөрөг хортой агуулгаас өөрийгөө хамгаалах чиглэлээр мэдлэг, мэдээлэл түгээсэн.

Мөн “Хууртахгүй байж хувийн нууцаа хамгаалъя”, “Цахим орчин зугаатай ч дижитал ул мөр үлдсээр байдаг”, “Цахим ертөнц ба гайхалтай боломжууд” зэрэг сэдвээр багт хуваагдан дадлага ажил гүйцэтгэв 🤝

Photos from Чинбатын НОМИН's post 27/05/2026

“ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД”-СОНГИНОХАЙРХАН

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ.

✅Үндэсний хөдөлгөөний хүрээнд

📌 Иргэд
📌 Ахмад настнууд
📌 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
📌 Төрийн албан хаагчид
📌 ЕБС-ийн сурагчид
📌 Цэргийн албан хаагч
📌 Цагдаагийн албан хаагч зэрэг 5000 гаруй хүнийг цахим ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах юм.

✅Уг ажлын эхлэл болж дүүргийн өсвөрийн ХУРДАН клубын гишүүд, ЕБС-ийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад зориулсан сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

✅ Үүнээс гадна хүүхэд, залуучуудын дунд цахим спортын тэмцээн, OPEN MIC, Хакатон, технологи шингээсэн хувцас загварын шоу зэрэг олон сонирхолтой, шинэлэг үйл ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөж байна.

✅Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж”-ийг баталсан.

✅Зөвлөмжид төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэн, ИРГЭН-ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьсан билээ.

📌”Цахимаар нэр тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн гуравдугаар сард Дорноговь аймагт амжилттай зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргээс ийнхүү эхлүүлж байна.

Photos from Чинбатын НОМИН's post 26/05/2026

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ БОДЛЫГ ТУСГАНА

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгууллаа ✅

Хэлэлцүүлгийн зорилго:
-Хүүхдүүдийн санал бодлыг сонсох
-Хүүхдүүдэд тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход чиглэв.

Нийгмийн сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчин бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль /анхдагч хууль/-ийн төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгахаар ажиллаж буй.

Тухайлбал, 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдийг хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгаж байна ✅

Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүдийн төлөөллөөс цахим сүлжээнд насны болон цагийн хязгаартай орохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин цагийн хязгаар хэт богино биш, өөрсдөө тохируулж болдог, оройн цагаар шаардлагатай үедээ орох боломж нээлттэй байх зэрэг саналыг хэллээ.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа хязгаарлалтад төвлөрөх бус аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилж байгаа юм.

Хуулийн хэлэлцүүлгийг цаашид нийслэл, орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн дунд зохион байгуулна.

Хүүхдүүд Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, өөрсдийн санал бодлыг илэрхийлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ихээхэн ач холбогдолтой юм.

Нүүр хуудас 25/05/2026

Нүүр хуудас Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зор...

25/05/2026

Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэндийг дэвшүүлж, өнгөрсөн долоо хоног дахь онцлох үйл явдлуудын тоймыг танилцуулж байна 👇🏻

1. Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын Олон улсын тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа

2. Салбарын эрдэмтэн судлаач, оюутны төлөөлөлтэй уулзлаа

3. “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн Зохицуулах хороо хуралдлаа

4. “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аян эхлүүллээ

5. Дата төвийн Лондонгийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо

6. Их Британийн парламентын Монголын бүх намын бүлгийн дарга, парламентын гишүүн Жеймс Уайлдтай уулзлаа

7. Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
Толгойт-Уламжлалт гар урлалын төвөөс зохион байгуулсан “Цэвэр агаар-Ногоон шийдэл” өдөрлөгийн нээлтэд оролцож, агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, бүтээлүүдтэй танилцлаа.

8. Сонгинохайрхан дүүрэгт хаврын төв нээгдлээ
Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх “Хавдрын төв” нээгдлээ. Энэ үеэр Засаг даргын орлогч Д.Хосбаяртай уулзаж санал солилцов. Мөн дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзаж, иргэдэд тулгамдсан асуудлуудыг сонслоо.

20/05/2026

🎓БОЛОВСРОЛЫН ЛАВЛАГААГАА ЦАХИМААР 🌐📱

Та дараах боловсролын баримт бичиг, тодорхойлолтуудыг E-Mongolia системээс хурдан, хялбар авах боломжтой. 👇

🎒 Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт
📜 Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт
📊 Ерөнхий боловсролын сургуулийн Улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар
🎓 Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт

18/05/2026

Шинэ долоо хоногийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын тойм мэдээллийг хүргэж байна 👇

✅ Иргэд төрийн 15 үйлчилгээ хурдан, хялбар авч эхэллээ

✅Засгийн газрын ээлжит хурлаар Эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийг танилцууллаа

✅УИХ дахь МАН-ын бүлгийн хурал боллоо
Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг 5 асуудлыг хэлэлцлээ. Татварын хуулийн өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, татварын орчныг илүү уян хатан, оновчтой болгоход чиглэжээ.

✅Эдийн засгийн байнгын хороо болон, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

✅Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцлээ. Үүнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдээд байгаа шалтгаан нь хэрэгжүүлэх явцад 1-3 жил гацааснаас болж инфляц нэмэгдэхийн хэрээр төсөвт өртөг өсдөг гэдгийг тайлбарлаж байлаа.

✅УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан боллоо
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар нийт 13 хуулийн төслийг хэлэлцэн 12 хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн бол 1 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

✅Монгол улсын гавьяат багш М.Туулсайханд хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн Ерөнхий боловсролын 12-р сургуулийн захирал М.Туулсайхан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат багш цолоор шагнагдсан тул баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ

Photos from Чинбатын НОМИН's post 13/05/2026

ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийг танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанаас:

-Эрх зүйн орчин бүрдүүлэх буюу Өгөгдлийн хууль боловсруулах

-Хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх буюу Эдийн засгийн тусгай бүс бий болгох

-Өгөгдлийн халдашгүй байдлыг хангах буюу Дижитал тусгай бүсийн зохицуулалт хийх зэрэг шийдвэр гаргалаа ✅

Дэлхий дахинд өгөгдөл хадгалах хэрэгцээ жилд дунджаар 18.5 хувиар өсөж байгаа бөгөөд ойрын ирээдүйд хиймэл оюунд суурилсан серверүүд 64 хувьд хүрнэ тооцоолол гарсан. Үүнээс шалтгаалаад 2030 он гэхэд дэлхийн дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ 2.2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Манай улс газар зүйн байршил, цаг агаарын давуу талаа ашиглаж, хямд, сэргээгдэх эрчим хүчийг санал болгож чадвал өгөгдөлд суурилсан дижитал эдийн засгийн дэлхийн гол тоглогч болох бүрэн боломжтой юм.

Тиймээс бид эрчим хүчний үр ашигтай “Хиймэл оюунд суурилсан ногоон дата төв”-ийг хөгжүүлэхэд ОУ-ын болон дотоодын хөрөнгө оруулагчдад таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр онцгой анхааран ажиллаж байна 📂

Олон улсын хөрөнгө оруулагчдаас 3 үндсэн шалгуур тавьж байна. Үүнд,

-Хямд бөгөөд ногоон эрчим хүчний эх үүсвэр

-Тасралтгүй, найдвартай сүлжээ

-Өгөгдлийн халдашгүй байдлыг нэрлэнэ.

Харин дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд төрөөс хөнгөлөлттэй зээл, татварын болон татварын бус дэмжлэгүүд үзүүлж чадвал 5-10 МВт-ын хүчин чадалтай дата төвүүд байгуулах бүрэн чадавхтай байна.

Гэхдээ хөрөнгө оруулагчдад тодорхой, ойлгомжтой байхын тулд бид "Ногоон дата төв" байгуулах асуудлыг бүтэн системээр нь авч үзэх нь зүйтэй. Тухайлбал, хууль эрх зүйн ямар орчин бүрдүүлэх, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, хэрэглэгч нь хэн байх гэхчлэнгээр хандах шаардлагатай.

Манай улсад өнөөдрийн байдлаар төр хамгийн том дата хэрэглэгч. Тиймээс бид төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг Эстони улсын “X-Road” загварын жишигт нийцүүлэн, төвлөрсөн бүтцээс “тархмал дэд бүтэц” рүү шилжүүлж эхэлсэн. Ингэснээр төрийн өгөгдлийг аюулгүй, найдвартай солилцохоос гадна эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юм ✅

11/05/2026

ИРГЭД ТӨРИЙН 15 ҮЙЛЧИЛГЭЭГ ХУРДАН, ХЯЛБАР АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд өнөөдрөөс эхлэн E-Mongolia аппликейшний хамгийн эрэлттэй 15 үйлчилгээг хувийн хэвшлийн хөгжүүлсэн системүүдтэй холбож байна. Өөрөөр хэлбэл, төрөөс хувийн хэвшлээ дэмжиж, хамтдаа төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй, хялбар хүргэдэг тогтолцоог бий болгож байна.

Ингэснээр иргэд өөрийн өдөр бүр хэрэглэдэг аппликейшнээс төрийн үйлчилгээг ИЛҮҮ ХУРДАН, ИЛҮҮ ХЯЛБАР авч эхэллээ ✅.

Цаашид бид E-Mongolia аппликейшний бусад төрийн үйлчилгээг нээлттэй болгоно.
Энэ бол зөвхөн технологийн шинэчлэл биш. Энэ бол төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд суурилсан, #ИРГЭНТӨВТЭЙ цахим шилжилтийн бодит алхам юм.

Иргэн Та👇
📌Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
📌Иргэний үнэмлэхийн лавлагаа
📌Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
📌Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт
📌Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
📌Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/
📌Жолоочийн лавлагаа мэдээлэл
📌Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа
📌Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
📌Төрсний бүртгэлийн лавлагаа
📌Иргэний үнэмлэхийн лавлагаа /гадаад/
📌Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /гадаад/
📌Төрсний бүртгэлийн лавлагаа /гадаад/
📌Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /гадаад/
📌Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт, лавлагааг гар утаснаасаа, орон зайн хязгаарлалтгүйгээр, өөрийн байнга ашигладаг аппликейшнээр дамжуулан авах боломжтой.

11/05/2026

Та бүхэндээ өглөөний мэнд
дэвшүүлье. Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын тойм мэдээгээр уулзаж байна ✅

1. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүдийн хамт хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай уулзлаа

2. БНХАУ-ын Цинхуагийн их сургуультай хамтрах яриа хэлэлцээ хийлээ.

3. Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюкиг хүлээн авч уулзлаа
Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюкиг хүлээн авч уулзаж, хоёр орны мэдээлэл, харилцаа холбоо болон дижитал шилжилтийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

4. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

5. ЦАХИМ ШҮҮХ 2.0” ЦӨМ СИСТЕМИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Уулзалтын үеэр “Цахим шүүх 2.0” цөм системийн явцтай танилцаж, тодорхой асуудлуудаар санал солилцов.

6. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, Боловёрлын салбарын Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун ухаан (AI) туслах системийг сургалтад ашиглахаар танилцуулгад дурдлаа.

7. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны тавдугаар сард хэлэлцэх асуудлын Цаглавар батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, 55.6 хувийн саналаар гишүүдийн олонх дэмжлээ.

8. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” хуулийн төслийн хэлэлцлүүлгийг хийлээ.

9. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.
Ерөнхийлөгчийн Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт оролцлоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


ЦХИХХЯ, Төв шуудан, Сүхбаатарын талбай-1, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
15160