407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги

407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги

Share

407cd.gov.mn

01/06/2026
Photos from 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги's post 29/05/2026

“ЭХ ҮРС-ИТГЭЛТ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан хүмүүжигчдийг нийгэмшүүлэхэд тэдний гэр бүл, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Эх үрс-Итгэлт ирээдүй” өдөрлөг зохион байгууллаа.

✅Энэ үеэр ажил хөдөлмөр, авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан 11 хүмүүжигчийг “Тэргүүний хүмүүжигч”-ээр шалгаруулж, шагнаж урамшуулснаас гадна эргэлт, уулзалтаар ирсэн иргэдэд Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Хууль зүйн туслалцааны төв, Баянзүрх дүүргийн гэр бүл хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Монгол халамж, Зан чанарын хүрээлэн, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо, Асралт, Монголын Амьдрах урлаг олон улсын байгууллага зэрэг төрийн бус байгууллагаас хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

✅Мөн хүмүүжигчдийн гар урлалын бүтээл болон Монгол Улсын Үндэсний номын сангаас номын үзэсгэлэн дэлгэж, ном хандивласан бөгөөд уран бүтээлчид тоглолтоо өргөн барилаа.

Photos from 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги's post 29/05/2026

“АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ 3 ҮЕИЙН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ахлагч бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, манлайллыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагаас суралцах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор “Ахлагч бүрэлдэхүүний 3 үеийн уулзалт”-ыг зохион байгууллаа.

Photos from 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги's post 29/05/2026

АЛБА ХААГЧИД МОД ТАРИЛАА

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хүрээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Таширын аманд 150 улиас мод тарилаа.

29/05/2026

ЗАЛУУ ОФИЦЕРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2026 оныг “Залуу офицерын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт бие бүрэлдэхүүн санаачилга гаргаж, тус ангийн сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч М.Ариунтуяад 5 ханатай монгол гэр хүлээлгэн өглөө.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Баянзүрх дүүрэг 21-р хороо
Ulaanbaatar
976