25/05/2026
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төсөл, Intergovernmental Organization, #1004, Bogd Tower, Ts, Jigjidjav Street-3, Chingeltei district, Ulaanbaatar.
25/05/2026
25/05/2026
[English below]
ОУЭЗХБ, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шатны хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулснаар талууд Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчийн хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, салбар дундын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх чиглэлд таван жилийн хугацаатай хамтран ажиллах юм.
Санамж бичигт ОУЭЗХБ-ыг төлөөлөн Монгол дахь Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Шүүхийн ерөнхий зөвлөллийг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нар гарын үсэг зурлаа.
MEMORANDUM OF UNDERSTANDING SIGNED BETWEEN IDLO AND THE JUDICIAL GENERAL COUNCIL
The International Development Law Organization (IDLO), under the Global Affairs Canada-funded project “Strengthening the Response to Gender-Based Violence in Mongolia” Phase II (2025–2030), has signed a Memorandum of Understanding (MoU) with the Judicial General Council to strengthen cooperation.
The MoU establishes a shared framework for collaboration to support Mongolia’s efforts to combat gender-based violence and domestic violence, promote a victim-centred approach among law enforcement and judicial officials, contribute to improvements in the legal and policy framework, enhance public awareness, and strengthen multidisciplinary coordination and cooperation.
The MoU was signed by Charles Bolland, Country Manager of IDLO Mongolia, and by Zolzaya Puntsag, Head of the Judicial General Council.
Шүүхийн ерөнхий зөвлөл
25/05/2026
[English below]
💚📚🏙️ “БААТАР ХОТЫН ТҮҮХ БАС МИНИЙ ТҮҮХ”
Төслийн баг Дархан-Уул аймгийн Дархан сумын ЕБС-ийн 18 дугаар сургуулийн 7а ангийн сурагчдад зориулан “Баатар хотын түүх бас миний түүх” бүтээлч дэвтэр ашиглан 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр сургалт зохион байгууллаа.
💬 “Баатар хотын бас миний түүх” нь олон нийтийн хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой бүтээлч дэвтэр юм. Тус дэвтрийг хүүхдүүдийн танин мэдэхүйн онцлог, хөгжлийн түвшинд нийцүүлэн хүүхдэд ээлтэй, ойлгомжтой хэлбэрээр боловсруулсан бөгөөд хүүхэд өөрийн хувийн орон зайг ойлгох, шаардлагатай үед хэнд, хэрхэн тусламж хүсэх талаар энгийнээр суралцах боломж олгодог. 📖
🤝 Сургалтыг ИНБ-уудын Хамтын Хүч Түншлэл-ийн гишүүн байгууллага болох Гэр бүлийн боловсрол хөгжлийн АНАР төв ТББ-ын сэтгэл зүйч Н.Нандин-Эрдэнэ чиглүүлэн хөтөллөө. Сургалтыг нээж ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд үг хэлсэн бөгөөд төслийн багийнхан мөн хамтран оролцлоо. 🎤📝🤗👏
💛👏 🌟Хамтран ажилласан сургууль, багш болон идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа!
✨ Өөр бүтээлч дэвтрүүдтэй танилцахыг хүсвэл дараах линкээр орж үзээрэй: https://familycenter.mn/brochure/2
💚📚🏙️ “THE STORY OF BAATAR CITY AND ME.”
On May 22, the project team held a training in Darkhan soum, Darkhan-Uul Province, for students of Class 7A at School No. 18, using the creative workbook “The Story of Baatar City and Me.”
💬 The “The Story of Baatar City and Me” creative workbook helps children learn about their rights, personal space, and the support services available to them. It is designed in a child-friendly, easy-to-follow format and guides children, in simple terms, on how and where to seek help when needed.
🤝 The session was facilitated by psychologist Ms. N. Nandin-Erdene from Anar Tuv NGO, a member of the project’s CSO Forum. Opening remarks were delivered by Mr. Charles Bolland, IDLO Mongolia Country Manager, and the project team also participated. 🎤📝🤗👏
💛👏 🌟Thank you to the school, the teacher, and all students for their active participation!
✨ Interested in more workbooks? Click the link below to explore:
https://familycenter.mn/brochure/2
25/05/2026
[English below]
✅🤝📍ОУЭЗХБ-ын төслийн баг Дархан-Уул аймгийн Дархан сумд “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр-иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, семинар, дугуй ширээний хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
💬Тус арга хэмжээ нь ЖСХ/ГБХ-ийн суурь шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутаг дахь хариу үйлчилгээний уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэв.
🎤🤝Арга хэмжээг Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ, ГХУСАЗСЗ, мөн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулж, хууль сахиулах, прокурор, шүүх, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, сум/багийн хамтарсан баг, нийгмийн ажилтан, хуульч-өмгөөлөгч, иргэний нийгмийн байгууллага зэрэг салбарын 70 гаруй төлөөлөл оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нар оролцож, арга хэмжээг нээж үг хэллээ.
✅🤝📍 The project team organized the “Government and Civil Society Partnership in Combatting GBV/DV” workshop and roundtable discussion in Darkhan soum, Darkhan-Uul Province, on 22 May 2026.
💬 The event brought together stakeholders from government, law enforcement, the justice sector, civil society, health, education, and social services to strengthen coordination in local GBV/DV prevention and response.
🎤🤝 The workshop was co-organized with the Governor’s Office of Darkhan-Uul Province, the Citizens’ Representative Khural, the Provincial Council for Crime Prevention, and the Court Administration Office in Darkhan-Uul Province, bringing together around 70 representatives from law enforcement, prosecution, courts, education and health institutions, soum/bag multidisciplinary teams, social workers, lawyers/defence counsel, and CSOs. Opening remarks were delivered by Ms. A. Yanjmaa, Chairperson of the Citizens’ Representative Khural of Darkhan-Uul Province; Mr. B. Javkhlan, Deputy Governor of Darkhan-Uul Province; Mr. B. Manlaibaatar, Chief Judge of the Appellate Court for Criminal Cases of Darkhan-Uul Province; and Mr. Charles Boland, IDLO Mongolia Country Representative.
25/05/2026
💛 Every family member is valuable.
🤝 Let's be warm and caring toward one another.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
#1004, Bogd Tower, Ts, Jigjidjav Street-3, Chingeltei District
Ulaanbaatar
15160
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 06:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
