31/08/2025
2025-2026 оны хичээлийн жилийн "Цүнх хандивлая" аянд нэгдэж бяцхан зүрхнүүдийг баярлуулсан бүх өгөөмөр хүмүүст гүн талархал дэвшүүлье.
Мөн манай аяныг олон нийтэд таниулж энэ жилийн зохицуулагч болсон А.Айнагүлд ч гэсэн баярлалаа.
Хэдийгээр бид энэ жил 500 цүнх гэж зорьсон боловч 150 цүнх хандиваар цуглууллаа.
Эдгээрээс 100 цүнхийг Жаннур төвийн сайн дурынханд, 30 цүнх Цэнгэл суманд М.Байболат, 20 цүнх Алтанцөгц-сумын Ерөнхий Боловсролын Сургууль захиралд, 10 цүнх нийгмийн идэвхтэн Акмаралд хүлээлгэн өглөө.
Сумуудын болон бусад түгээлтийн талаарх тайланг жичид нь мэдээлэх болно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Баярлалаа та бүхэнд.
31/08/2025
Фэст Академийн Сүхбаатар салбарын захирал, СЕАМО олимпиадын зохион байгуулах хорооны дарга Ш.Мягмар-Очир манай аянд энэ жил ч гэсэн хувь нэмрээ оруулж 10 бяцханыг баярлуулж, ард түмнийг ч бахархуулж байна.
Үйлс нь өөдрөг байж үргэлж инээж, баярлаж явахыг ерөөе.
31/08/2025
Казахстан улсын нийслэл Астана хотод ажиллаж, амьдардаг Булган сумын уугуул Райса маань манай аянд нэгдэж 1 цүнх хандивлалаа.
Нутгийн дүү нарынхаа төлөө үргэлж сэтгэлээ чилээж явдаг таньд талархал дэвшүүлж, үргэлж нутгийн уул, ус нь түшиж байхыг ерөөе.
31/08/2025
Монголын хамгийн том, хамгийн тогтвортой, хамгийн амжилттай яваа Математикийн сургалтын байгууллага болох Фэст Академийн Баянзүрх салбарын захирал Д.Мөнхжаргал манай аянд нэгдэж 5 цүнх хандивлалаа.
Энэ сайхан бүсгүй өнгөрсөн жил ч хандив өргөж 10 хүүхдэд цүнх бэлэглэж байсан өгөөмөр бүсгүй билээ.
Таньд гүн талархал дэвшүүлж үргэлж баяр хөөртэй, аз жаргалтай яваарай гэж ерөөе.
31/08/2025
Алдарт Fast Academy-ийн үндсэн багш Т.Дугар багш Өлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бүхий 3 цүнх хандивлажээ.
Таньд туйлын их баярлалаа.
Алтай Таван богдоос хайр талархал дүүрэн мэндчилгээ илгээлээ.
30/08/2025
Үеийн найзуудтайгаа нийлж Өлгийн хүүхдүүдийн төлөө гараа сунгасан өөр нэг залуу бол Өмирбек.
Тэрээр хичээлийн хэрэгсэл цөм бүрэн, хайр, урам, сэтгэл дүүрэн нэг цүнх хандивлалаа.
Таньд гүнээ талархаж үргэлж нутгийн бүргэд лугаа өндөрт дүүлэн нисэхийг хүсье.
30/08/2025
Өлгийн дүү нарыгаа баярлуулах гэж өөрөөсөө илүүчилсэн энэ залууг Назар гэдэг.
Тэрээр хандивын аяны талаар олж мэдэнгүүтээ 2 бяцхан зүрхийг баярлуулах гэж өөрөө баярлан манай аянд нэгдсэн болно.
Бусдад өгсөн бүхэн тань хэд дахин үржигдэж буцаад тань дээр ирэх болтугай.
30/08/2025
Төрж өссөн нутагтаа байгаа дүү нарынхаа боловсролд нэмэр болох гэж алс холын Казахстан улсаас сэтгэлийн дэм илгээж байгаа дараагийн хүн бол Нур Сергази юм.
Тэрээр манай аянд нэгдэж 1 цүнх хандивласан.
Таньд гүн талархаж нутгийнх нь уул, ус үргэлж түшиж явах болтугай гэж ерөөе.
30/08/2025
Казахстан улсаас Медет Куандык хэмээх залуу найзуудынхаа уриалгаар Өлгийн хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг илгээж 1 цүнх хандивлажээ.
Таньд гүн талархал илэрхийлье.
Үр хүүхдийнхээ сайн, сайхан явахыг харж он, удаан жил эрүүл амьдраарай.
30/08/2025
ГУИС-ийн Сувилахуйн сургуулийн 3-р дамжааны оюутан А.Айдана манай аянд нэгдэж 1 цүнх, нэрээ нууцлахыг хүссэн өөр нэг оюутан бас 1 цүнх хандивлалаа.
Өөрсдөө оюутан боловч 1-р ангид орох гэж байгаа дүү нартаа цүнх хандивласан өгөөмөр охидууддаа баярлалаа.
29/08/2025
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дугаар ангийн дэслэгч О.Тасхын манай аянд нэгдэж 1 цүнх хандивлалаа.
Өнөөдөр аяны маань сүүлийн өдөр боловч амжиж өөрөө холбогдон 1 хүүхдийг ч болов баярлуулж амжсан танд талархал дэвшүүлье.
29/08/2025
Цэцээ гүн ротаракт клубын гишүүн С.Дөлгөөн гэгч залуу манай аянд нэгдэж Өлгийн 2 бяцханд хайр дүүрэн, итгэл дүүрэн, хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх хандивлалаа.
Таньд гүн талархал дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.