Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange

Share

Монголын хөдөө аж ахуйн бирж ТӨХХК

-Мэргэшсэн боловсон хүчин
-Дэвшилтэт технологи
-Мэдээллийн ил тод байдал
-Олон улсын стандарт
-Хариуцлагатай байдал
-Найдвартай, эрсдэлгүй зах зээл, бодит үнэ

25/05/2026

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈
/2026.05.11 - 2026.05.15/

5 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 33 хэлцлээр 40.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

#Арилжаа
#Мэдээ
#7хоногийн
#бирж

Photos from Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам's post 21/05/2026

МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО БОЛОН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХАМТАРЧ 5 АЙМАГТ АРЬС, ШИР БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ЭХЛҮҮЛНЭ

Photos from Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange's post 21/05/2026

Таны өмсөж буй ноолууран бүтээгдэхүүн зүгээр ч дэлгүүрээс ирээгүй. Үүний ард Монголын малчин өрхийн бүтэн жилийн хөдөлмөр бий. 🇲🇳🐐

1️⃣Малчин:
Хаврын улиралд ямаагаа самнаж ноолуураа бэлтгэнэ.
✅Өнгөөр ялгана
✅Ангилсан түүхий эдээ савлана

2️⃣Хоршоо, бэлтгэн нийлүүлэгч малчдаас ноолуурыг цуглуулж
✅Жинлэнэ
✅Чанараар ангилна
✅Томоохон зах зээлд нийлүүлэхэд бэлддэг.

3️⃣Хөдөө аж ахуйн бирж
✅Малчны бэлтгэсэн бараа, түүхий эдийг дотоодын үйлдвэрүүдэд дундын зуучлалгүй шууд худалдан борлуулах хамгийн том суваг
✅Нээлттэй, ил тод, шударга
✅Найдвартай төлбөр тооцоо

4️⃣ Үйлдвэр ноолуурыг:
✅Угааж
✅Самнаж
✅Ээрч даавуу, утас болгон боловсруулж ноолууран бүтээгдэхүүн бий болдог.

5️⃣ 🌍Экспорт - 🇲🇳🐐Монгол ноолуур
✅ Итали
✅ БНХАУ

"Бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэл - Дундын зуучлалгүй шууд борлуулалт"

Photos from Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК / Mongolian commodity exchange's post 19/05/2026

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ХӨГЖЛИЙН ГАРЦЫГ ХЭЛЭЛЦСЭН УУЛЗАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо -той хамтран арьс ширний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарц боломжийг хэлэлцэх уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтаар орон нутгийн хоршоод, малчид болон боловсруулах үйлдвэрлэлийн төлөөллүүдтэй хамтран арьс ширний үнэгүйдэл, түүхий эдийн чанар, хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, боловсруулах үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойллоо.

Уулзалтад MON IREEDUI CO.,LTD, Булигаар ХК, Их Эргэлт болон арьс ширний салбарын үйлдвэрүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын арьс ширний салбарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, үйлдвэрүүдийг LWG олон улсын гэрчилгээтэй болгох, тогтвортой гарал үүслийн бүсийг бий болгох, “Бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэл” нэмүү өртгийн цогц сүлжээг бүрдүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв.

Түүнчлэн Засгийн газрын “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арьс ширний экспортын зорилтыг хэрэгжүүлэх, малчдын бэлтгэж буй түүхий эдийн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд сонгогдсон 5 суманд дараах чиглэлээр үе шаттай ажил хэрэгжүүлж байна. Үүнд:

📌Малын гаралтай өвчлөл, паразитын асуудлыг бууруулах
📌Арьс ширийг стандартын дагуу бэлтгэх, ангилах, хадгалах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх
📌Түүхий эдийн анхан болон ахисан шатны боловсруулалтыг хөгжүүлэх
📌Эдийн засгийн эргэлтээс гарсан арьс ширийг дахин эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх

Мөн хуучны худалдаа бэлтгэлийн ангийн тогтолцоог орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, нядалгааны үеийн гэмтэл, исгэлт, тээвэрлэлтийн хүндрэл зэрэг арьс ширний чанарт сөргөөр нөлөөлдөг суурь асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортын боломжийг өргөжүүлэх, арьс ширний салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

19/05/2026

НӨӨЦИЙН МАХЫГ КИЛОГРАММ ТУТМЫГ 13,000-15,000 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛНА

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, 05 дугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаална.

Байршил:
📍Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
📍Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
📍Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
📍Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
📍Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
📍Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаална.

📌Мөн ирэх лхагва гаргаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Via Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Photos from Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам's post 19/05/2026

Нөөцийн махны худалдаанд дараах зохицуулалтуудыг хийж эхэллээ

18/05/2026

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈
/2026.05.11 - 2026.05.15/

4 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 10 хэлцлээр 5.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна

#Арилжаа
#Мэдээ
#7хоногийн
#бирж

12/05/2026

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈
/2026.05.04 - 2026.05.08/

4 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 9 хэлцлээр 6.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

#Арилжаа
#7хоног
#Мэдээ
#бирж

01/05/2026

НООЛУУРЫН ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр орон нутгаас ноолуур худалдан авч байгаа ханшийн мэдээлэл:

📍Төв аймаг 200,000₮ - 206,000₮
📍Хөвсгөл аймаг 209,000₮ - 212,000₮
📍Завхан аймаг 207,000₮ - 210,000₮
📍Архангай аймаг 208,000₮ - 211,000₮
📍Баянхонгор аймаг 195,000₮ - 202,000₮
📍Дундговь аймаг 180,000₮ - 195,000₮

Эх сурвалж: Монголын Ноос Ноолуурын Холбоо

27/04/2026

7 ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 📈
/2026.04.20 - 2026.04.24/

4 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 19 хэлцлээр 13.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

#Арилжаа
#7хоног
#Мэдээ
#бирж

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, Олимпын-3, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 1 дүгээр давхар
Ulaanbaatar
213800

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30