11/04/2016
НИЙТ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ТА БҮХЭНДЭЭ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН МЭНДЧИЛЖ БАЙНА.
БИД БҮХЭН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС, ИРГЭНИЙ ОРОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ИРГЭДЭД МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРООДЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ДАМЖУУЛАН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА. БИД БҮГДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ ОРОЛЦОЖ БАЙДАГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. ТА БҮХЭН БИДНИЙ АЛБАН ЁСНЫ ХУУДСЫГ ДЭМЖИЖ ДАРЖ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН БОЛГОНД ХҮРГЭХЭД ХИЙЖ БИД БҮГДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ ҮҮ.
ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХАМТДАА ХӨГЖЬЕ.
01/04/2016
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ГУДАМЖ БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд, хороодын гудамж байранд, Нийтийн Эргүүл ажиллуулах журам батлагдаж, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мянга гаруй Гудамж байрны Нийтийн Эргүүл ажиллаж байна. дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Иргэний оролцооны хэлтсээс нийтийн эргүүл нарыг чадвахжуулах ээлжит сургалтыг 3-р сарын 31 ны өдөр тус дүүргийн 1 болон 14 дүгээр хорооны Иргэний танхимд зохион байгуулан явуулав. Энэхүү ээлжит сургалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д. Бат-Эрдэнэ, Зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн засаг дарга Д. Ганболд, Зөвлөлийн гишүүн дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж. Эрдэнэбат , Зөвлөлийн гишүүн Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, зөвлөлийн гишүүн дүүргийн прокурор, Л.Бадралт, Замын Цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Зөвлөлийн гишүүн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан нар биечлэн оролцсон мэргэжил арга зүйн сургалт явууллаа. Сургалтанд амжилттай идвэх санаачлагатай оролцсон гудамж, байрны нийтийн эргүүл нартаа баярлалаа.
Иргэний оролцооны хэлтэс
10/03/2016
"ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА" Монголчууд эртнээс эрдэм номыг эрхэмлэн ном судраа торго дурданд баринтаглан хоймортоо залан дээдэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Энэ сайхан өв уламжлал үеэс үед өвлөгдөн ирсний илэрхийлэл болж Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн номын өргөө үүд хаалга нээж байна. Энэхүү Хүүхдийн номын өргөө нь тус дүүргийн 3 дугаар хорооны цогцолборын 3, 4, 5 дугаар давхарт 3 танхимаас бүрдсэн Монголын өв уламжлалыг хадгалсан хэв загвар орчин үеийн шийдлээр тохижуулан Бүгд найрамдах Улсаа тунхагласан билэгт сайн өдөр нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ.http://www.chingeltei.gov.mn/pano/nomiin_san/build.html