📢 "Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг урьж байна.
УСНЫ ГАЗАР
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УСНЫ ГАЗАР УСНЫ АЖИЛ БҮТВЭЛ
УЛСЫН АЖИЛ БҮТНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжүүлж буй Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хүрээнд нуурын ёроолд живсэн машин, техникүүдийг үе шаттай татан гаргах ажлыг хэрэгжүүлж байна.
• 2021 онд “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан
• 2023 онд 7 машин, техник татан гаргасан
• 2024 онд 3 машин, техникийг тус тус татан гаргав
Эдгээр ажлын үр дүнд нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй шатахуун, тосолгооны бохирдлоос урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн юм.
Хөвсгөл нуураа хамгаалах ажил цаашид үргэлжилнэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
19/05/2026
Газрын доорх усны мониторингийн тогтолцоог сайжруулах зорилгоор Монголын Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд "Эрдэнэ дриллинг" ХХК нь Туул голын дагуух мониторингийн цооногуудад орчин үеийн багаж, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Төслийн хүрээнд суурилуулж буй тоног төхөөрөмжүүд нь Нидерланд Улсын “Eijkelkamp” компанид үйлдвэрлэгдсэн бөгөөд газрын доорх усны түвшин, усны чанар, температур болон бусад гидрогеологийн үзүүлэлтүүдийг нарийвчлалтайгаар тасралтгүй хэмжих, мэдээллийг бодит хугацаанд дамжуулах дэвшилтэт технологийн шийдэлтэй юм.
Мөн тус компанийн инженер, техникийн багууд мониторингийн цооног бүр дээр тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчим, ашиглалт болон өгөгдөл боловсруулах системийн талаар мэргэжлийн танилцуулга хийж, суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү ажил нь Туул голын сав газрын усны нөөцийн төлөв байдалд тогтмол хяналт тавих, усны чанарын өөрчлөлтийг эрт илрүүлэх, цаашдын судалгаа шинжилгээ болон усны нөөцийн тогтвортой менежментийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үедээ Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлж байсан. Үүний нэг нь 36 жилийн турш Хөвсгөл нуурын ёроолд байсан “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах тусгай ажиллагаа юм.
“Сүхбаатар” хөлөг онгоц нь “Бор-500” загварынх бөгөөд 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөр, 309 тонн жинтэй байв. Тус хөлөг нь нуурын эргээс 120 метрийн зайд, 16 метрийн гүнд живсэн байсан.
Тусгай ажиллагаанд 120 гаруй алба хаагч оролцож, тусгай зориулалтын 50 нэгж техник, тоног төхөөрөмж ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хөлөг онгоцыг амжилттай татан гаргаж, “Мөнхийн зогсоол”-д байршуулсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
12/05/2026
Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн бүсэд байрлах газрын доорх усны нөөцийн горимын мониторингийн 61 цооногт тоноглол суурилуулах ажил эхэллээ.
Газрын доорх усны мониторингийн цооног нь газрын доорх усны түвшин, даралт, чанар, урсацын өөрчлөлтийг урт хугацаанд тогтмол ажиглах, хэмжилт хийх зориулалттай тусгай цооног юм. Эдгээр нь ус ашиглах зориулалттай биш бөгөөд усны нөөцийн төлөв байдалд хяналт-шинжилгээ хийх үндсэн зориулалттайгаараа онцлогтой.
Тоноглол суурилуулснаар газрын доорх усны түвшин, температур, цахилгаан дамжуулах чанар зэрэг үзүүлэлтүүдийг автоматаар хэмжиж, мэдээллийг тогтмол цуглуулах боломж бүрдэх юм.
Энэхүү ажлын үр дүнд:
• Усны нөөцийн өөрчлөлтийг бодит хугацаанд хянах
• Ус ашиглалтын нөлөөллийг үнэлэх
• Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах бодлого төлөвлөлтийг сайжруулах
• Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
#ГазрынДоорхУс #Мониторинг #УсныНөөц #Улаанбаатар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
09/05/2026
Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Усны газраас усны нөөц, усны салбарт хэрэгжиж буй ажлууд, тулгамдсан асуудлын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсож нээлттэй ярилцлаа.
Өдөрлөгөөр хүрэлцэн ирж сонирхсон, асуулт асууж санал бодлоо хуваалцсан нийт иргэддээ баярлалаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
09/05/2026
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
📍 Сүхбаатарын талбайд 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Усны салбарын тулгамдсан асуудал, хэрэгжиж буй ажлуудын талаар Усны газрын дарга биечлэн танилцуулна.
📌 Сонирхож асууж байсан болон мэдээлэл авахыг хүссэн Та бүхнийг хүрэлцэн ирж санал солилцон, нээлттэй ярилцахыг урьж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority Batbayar Zeneemyadar
08/05/2026
🌿 “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг” 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
📍 Хүрэлцэн ирж усны салбарын үйл ажиллагаатай танилцаарай!
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Усны газар 34-р асарт иргэддээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. 👋
Та хүрэлцэн ирснээр:
🔹 Усны чанарын түргэвчилсэн шинжилгээ өгүүлэх
🔹 Ус ашиглалттай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах
🔹 ewater.mn системийн танилцуулгатай танилцах
🔹 Усны салбарын үйл ажиллагааны мэдээлэл авах
🔹 Санал хүсэлтээ газар дээр нь өгөх боломжтой.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 💙
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Баянгол дүүрэг, Чингүүнжавын гудамж, 2-р хороо Усны газрын байр, (976-51) 265578, (976-51) 265536
Ulaanbaatar
16050
