ЭМЯ-ны харъяа Хүүхдийн Төв Сувилал

ЭМЯ-ны харъяа Хүүхдийн Төв Сувилал

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЭМЯ-ны харъяа Хүүхдийн Төв Сувилал, Child protection service, Ulaanbaatar.

28/05/2026

Салхин цэцэг өвчнөөс хамтдаа сэргийлье!
Салхин цэцэг нь хүүхдүүдийн дунд амархан халдварладаг өвчин тул эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
✅ Хүүхдийн дархлааг дэмжиж, амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлэх
✅ Гараа тогтмол савандаж угаах дадлыг хэвшүүлэх
✅ Өвчний шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт явуулахгүй байх
✅ Олны газраар дагуулж явахгүй, бусдад халдвар тараахаас сэргийлэх
✅ Эмчийн зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд вакцинд хамруулах
📌 Хүүхдийн эрүүл мэнд — гэр бүл, хамт олны хариуцлага.
Хайртай үрсээ хамгаалж, халдвараас хамтдаа сэргийлье! #салхинцэцэг #эрүүлхүүхэд #УрьдчиланСэргийлье #эцэгэхийнанхаарал

22/05/2026
Photos from Эрүүл Мэндийн Яам's post 21/05/2026
Photos from ЭМЯ-ны харъяа Хүүхдийн Төв Сувилал's post 14/05/2026

ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛ
“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ШТАБЫН ДАДЛАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

📌Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” хоёр дахь өдрөө штабын дадлагын хэлбэрээр амжилттай үргэлжилж байна.

📌 “Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, Сурталчилгааны улсын албаны удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт уг команд штабын сургууль нь 3 үе шаттайгаар энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Photos from ЭМЯ-ны харъяа Хүүхдийн Төв Сувилал's post 13/05/2026

ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛ
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ”-Н БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал үүссэн үед эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай хариу арга хэмжээ, байгууллагуудын хамтын ажиллагаа, удирдлагын шийдвэр гаргах чадавхыг бэхжүүлэх зорилготой “Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах команд штабын сургууль” зохион байгуулагдаж байна.
Тус сургуулийг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон олон улсын байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
Сургуулийн хүрээнд улсын хэмжээнд 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч оролцож байгаа бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 62 албан хаагч гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг ханган оролцлоо.
Энэхүү сургуулилт нь гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, салбарын бэлэн байдал, шуурхай удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. See less

12/05/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАВДУГААР САРЫН 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

✅Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

👉Тус сургуулийг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, олон улсын байгууллагууд хамтран оролцоно.

👉Команд штабын сургуулилтын хүрээнд:

• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт
, зохион байгуулалтыг сайжруулах;
• Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх;
• Гамшгийн үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох;
• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах;
• Эрүүл мэндийн салбарын тогтвортой ажиллагааг хангах чадавхыг нэмэгдүүлэх;
• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулах юм.

✅Команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилт гэсэн үндсэн үе шаттай явагдана.

✅Дуурайлган үзүүлэх тактикийн дадлага сургуулилтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг нөхцөлд ажиллах дадлага хийж гүйцэтгэнэ.

✅Сургуулилтын үйл ажиллагаанд нийт 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадавхыг үнэлэх юм.

✅Энэхүү арга хэмжээ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30