Хан-Уул дүүргийн 18-р хороо

Хан-Уул дүүргийн 18-р хороо

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хан-Уул дүүргийн 18-р хороо, Government Organization, хан уул, Ulaanbaatar.

13/03/2026

Сүүлийн өдрүүдэд захиалгат хоол хүргэлтийн сайтыг хуурамчаар дуурайлган бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Иймд иргэд та бүхэн:
🔹 Зөвхөн албан ёсны вэбсайт, аппликейшнээр дамжуулан захиалга хийх
🔹 Сошиал сүлжээгээр илгээгдсэн сэжигтэй линк, хямдралын зар сурталчилгаанд шууд бүү итгэх
🔹 Урьдчилгаа төлбөр нэхсэн тохиолдолд дахин нягталж шалгах
🔹 Хувийн мэдээлэл, банкны картын мэдээллээ баталгаагүй эх сурвалжид оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. @дагагч @шилдэгдэмжигчид

13/03/2026

✨ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

Тус зааврын дагуу https://photo.burtgel.gov.mn/ цахим сайтаар дамжуулан иргэний үнэмлэх, гадаад паспортын зураг илгээх боломж бүрдсэн болохыг мэдэгдэж байна.

Photos from Хан-Уул Эко Дүүрэг's post 13/03/2026

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ГҮҮД НЭЙБОРС ОЛОН УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хан-уул дүүрэг Гүүд Нэйборс Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай 2014 оноос эхлэн хүүхдийн эрхийг хангах, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2021-2025 оны тус байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороодод “Хүүхдийн эрх, хамгаалал”, “Боловсрол”, “Эрүүл мэнд”, “Ундны усны эрүүл ахуй”, “Хүрээлэн буй орчин” зэрэг хөтөлбөрүүдэд давхардсан тоогоор нийт 87500 хүүхдийг, “Өрхийн орлого дэмжих”, “Сүлжээ-Хамтын ажиллагаа” хөтөлбөрт 935 өрх, 1203 иргэдийг тус тус хамруулан ажилласан.
Цаашид хамтын ажилагаагаа өргөжүүлэн 2026-2031 оныг хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

13/02/2026

📢САР ШИНИЙН БАЯРЫГ УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд 2026.02.10-2026.02.15-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулиуд, дүүргийн хот, нийтийн аж ахуйн байгууллагууд оролцож, нийтийн эзэмшлийн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, орчны аюулгүй байдлыг хангуулан ажиллана.

ИРГЭД, ААНБ, СӨХ-ООД ТА БҮХНИЙГ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ЦЭВЭР ОРЧНЫГ ХАМТДАА БҮРДҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.🧼🧹🪣

02/02/2026

Улаанбаатар хотын Төслийн удирдлагын нэгж дээр ажиллалаа. 2026.01.20

02/02/2026

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 2026 онд шинээр ашиглалтад орсон 348 дугаар цэцэрлэг нь 18-р хороонд үндсэн болон түр оршин суугч иргэдийн 2-5 насны хүүхдийг бүртгэн авч байна.

22/01/2026

ХУД-ийн 18-р хорооны 🌟1996,1993,1990,1987,1984,1981,1975,1972,1969,1966 онд төрсөн бүсгүйчүүдийгээ эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн шинжилгээндээ хамрагдаарай гээд уриалж байна😍

18/01/2026

ХУД-ийн 24 дүгээр хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авчээ. Намрын чуулганы завсарлагаар ТОЙРОГТОО ажиллаж байна.

18/01/2026

Санхүүжилт нь зогсож, гацсан сургуулийн барилгын ажлыг дахин сэргээж, үр дүнтэйгээр дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөнд талархал илэрхийлье. Ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролын орчныг сайжруулахад оруулсан таны хувь нэмэр үнэхээр бодит, үнэ цэнтэй ажил байлаа. Алдаржавхлан Жуковын

18/01/2026

#Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлцгээе ✋🤚
👉Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэж юу вэ?
Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папилома вирусийн халдварын шалтгаантай үүсдэг умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх зорилготой хийгддэг шинжилгээ юм. Урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг 30 наснаас дээш 3 жил тутамд 1 удаа шинжилнэ.
👉2026 онд 1996, 1993, 1990, 1987, 1984, 1981, 1978, 1975, 1972, 1969, 1966 онд төрсөн эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд хамрагдана.
🏥ӨЭМТ дээрээ урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдан эрүүл мэнддээ анхаарцгаая 🤗
#Шинжилгээ авах цаг: 08:00-16:30
Холбоо барих утас☎️7272-3867

02/01/2026

🇲🇳🇲🇳🇲🇳ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРӨӨС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТУЛ ИРГЭН ТА ХАРЪЯА ХОРООНЫ БАЙРАНД ОЧИЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
Цэргийн бүртгэлд дараах иргэд хамрагдана.
Үүнд:
✅1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн:
18-50 насны байлдагч, ахлагч, түрүүч /цэргийн алба хаасан эрчүүд/
👉55 хүртэлх насны дунд офицер /бэлтгэл дэслэч, бэлтгэл ахлах дэслэгч, бэлтгэл ахмад/
👉60 хүртэлх насны ахлах офицер /бэлтгэл хошууч, бэлтгэл дэд хурандаа, бэлтгэл хурандаа/
✅2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн:
👉18-50 насны /цэргийн албыг мөнгөн хэлбэр, биеэр дүйцүүлэх албаар хаасан болон хаагаагүй эрчүүд/
👉18-50 цэргийн чухал мэргэжилтэн бүхий эмэгтэйчүүд
✅Та цэргийн бүртгэлд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
1.Цэргийн үүрэгтний үнэмлэх
2.Иргэний үнэмлэх
3. ~2008 оны иргэн 3 хувь цээж зурагтай өөрийн биеэр ирж бүртгүүлэх
✅ E-mongolia цахим системээр бүртгүүлэх боломжтой

31/12/2025

2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ БАЯРЫН АМРАЛТЫН ӨДӨР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ:

👉👉 Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв
10:00–16:00: Гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет
24 цаг-Хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, гемодиализ
• Зөвлөгөө:
24 цаг: 80341003 (хүүхдийн амьсгалын зам, томуу) Ажлын цагт: 77001003
• Хамрах хороо: 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20, 22
• Байршил: https://maps.app.goo.gl/6ZBzr1uWqf39cXv48

👉 Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг:
24 цаг-Яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхдийн тасаг
• Утас: 77131818
• Хамрах хороо: 4–10, 12–14, 16, 21, 23–25
• Байршил: https://maps.app.goo.gl/hZ3srzaV2gBrbpfY9

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


хан уул
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00