18/10/2025
🍁Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна.
🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд
📌 "Батлан хамгаалахын Төв архив"-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10ш гүйлс мод тарьлаа.
🌎 Байгалиа хайрлах, модоо арчлан хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд таны оролцоо хамгийн үнэ цэнтэй.
👉 Иргэн, айл өрх, байгууллага хамт олон бүр “ТЭРБУМ МОД” хөдөлгөөнд нэгдэн эх дэлхийгээ ногооруулъя🌳
🍁Намрын мод тарих өдрүүд: 2025.09.25 – 2025.10.26
Намрын мод тарих арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.
#ТэрбумМод
26/09/2025
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
📌 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг"-ийг угтаж, Архивын ерөнхий газраас зохион байгуулсан цахим сургалтад БХЯ-ны харьяа анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, хариуцсан албан тушаалтнууд хамрагдлаа.
📌 Сургалтын төгсгөлд Батлан хамгаалахын Төв архивын мэргэжлийн албаны дарга, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч, ахмад Б.Эрхэмзаяа, баримтын архивын эрхлэгч, дэд ахлагч О.Золбоо нар байгууллагын Улсын үзлэгт бэлтгэх тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ
Соёмбо редакц
17/09/2025
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулагддаг “Нууц хамгаалах ажилтан бэлтгэх дамжаа”-ны бүрэлдэхүүнд архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны чадавхыг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрийн дагуу ахлах зааварлагч-арга зүйч А.Уртнасан, баримтын архивын эрхлэгч ахлах дэслэгч Т.Намхай, дэд ахлагч О.Золбоо нар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Монгол улсын баримт бичгийн стандарт MNS 5140:2021, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт MNS 6395:2022” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад удирдах газар, нэгтгэл, анги, салбарын 14 алба хаагч хамрагдан Батлан хамгаалахын Төв архивын хадгаламжийн сан хөмрөг, архивын баримт, “Данс, бүртгэл үйлдэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх” талаар дадлага ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
13/09/2025
1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
Лувсангомбын Моломжамцад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 234 дүгээр тогтоолоор дэслэгч генерал цол хүртжээ.
12/09/2025
2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр
Ази номхон далайн бүс нутгийн орнуудын Энхийг дэмжих ажиллагааны ар талын төлөвлөлтийн семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
11/09/2025
1921 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр
Ц.Хасбаатар, К.К.Байкалов нарын цэрэг Толбо нуурын буюу Саруул гүний хүрээг эзлэн авч, Кайгородовынхныг хөөн явуулжээ.
10/09/2025
1965 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
Радиорелейний станцыг анх удаа практикт хэрэглэн холбоо тогтоожээ.