21/03/2026
📣📣📣 "Барилгын хөгжлийн төв" - өөс зохион байгуулсан "Барилгын хөгжил - Нээлттэй өдөрлөг"- ийн хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн хүрээнд Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд зориулсан "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц ба Ногоон санхүүжилт" сэдэвт сургалтын зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сургалт 2026.03.24 - ны өдөр "Барилгын хөгжлийн төв" Барилгачин танхимд зохион байгуулагдана.
📍📍📍Сургалтад: Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал А.Отгончимэг, Эрчим хүчний олон улсын аудитор С.Түвшинхүү, Төрийн банк, Хаан банкны эдийн засагч нар мэдээлэл хүргэнэ.
Оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн доорх QR кодоор бүртгүүлж оролцох боломжтой.
