Монгол Ардын Нам

Монгол Ардын Нам

Share

In 2016, the Mongolian People's Party had a landslide victory in the Parliamentary elections where it won 65 seats out of 76 (85 percent).

The Mongolian People's Party (known as the Mongolian People's Revolutionary Party /MPRP/ from 1924 until November 5, 2010) was established in 1921 and was the ruling party of Mongolia from 1921 until 1996, and from 2000 to 2004. Since 2003, the Mongolian People's Party has full membership status in the Socialist International.

Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж,

01/06/2026

Монголынхоо гэрэлт ирээдүй болсон алдрай бяцхан үрсдээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд дэвшүүлье🇲🇳🇲🇳🇲🇳

Энэ жил манай улс "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 74 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн женев хотноо болж, жил бүрийн 06 сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй👶👧

1992 онд Монголын төрийн зүгээс 06 сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.

29/05/2026

СДМЗХ-НЫ БАГА ХУРЛЫН II ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Бага хурлын II хуралдаан “SDY answering you” уриан дор өнөөдөр /2026.05.29/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Хуралдааныг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, Өмнөговь аймгийн салбар холбооны тэргүүн Ч.Нансалмаа нар удирдан явуулав.

Бага хуралд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүд, нийслэлийн есөн дүүрэг, мөн 21 аймгийн салбар холбооны төлөөлөл оролцсон юм.
Бага хурлын II хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэлийг сонсож, дотоод бүтцийг шинэчлэх, Бага хурлын гишүүдийн ажиллах журам зэргийг хэлэлцлээ.

Photos from Монгол Ардын Нам's post 28/05/2026

УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТСҮМБЭРЭЛ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.05.28/ зохион байгуулав.

Уулзалтад “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл, тус бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Баярмаа болон тус дүүргийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтэн, албан хаагчид, өрхийн эрүүл мэндийн төвийнхөн, сайн дурын ажилчид оролцсон юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо болон УИХ-ын төвшинд эрүүл мэндийн салбартай холбоотой хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, өргөн барьж батлуулсан хууль, тогтоомж, эмч, мэргэжилтнүүдийн цалин, хангамжийг сайжруулах чиглэлийн талаар танилцуулав.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллах ёстой. Манай улсын ДНБ-ий 3.5 хувь нь л эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу энэ хувийг 5-6 хувьд хүргэх шаардлагатай гэж үздэг. Ингэснээр хүний эрүүл мэндийг хамгаалах, энэ салбар бэхжинэ гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн даатгал, эмийн асуудал гээд манай улсын хувьд илүү боловсронгуй болгох, сайжруулах асуудал байсаар байна. Иймд ирэх 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлана. Энэ хүрээнд Засгийн газраас энэ салбарт дөрвөн чөлөөлөлтийн бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа. Хүн, эмч, эмнэлэг, тогтолцоогоо чөлөөлье гэсэн дөрвөн том зорилгыг дэвшүүлж байна” гэв.

УИХ-ын гишүүнээр сонгогдоод хоёр жил ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт томоохон хоёр хуулийн төсөл дээр бусад гишүүдийн хамт идэвхтэй оролцож, өргөн барьж, батлуулсан гэдгээ онцлов. Тодруулбал, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль, мөн Цусны донорын тухай хууль юм.

Photos from Монгол Ардын Нам's post 28/05/2026

МАН: ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Я.СОДБААТАР ӨВӨРХАНГАЙН НАМЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Өвөрхангай аймгийн намын хорооны төлөөлөл, сонгуульт албан тушаалтнуудтай өнөөдөр /2026.05.28/ Тусгаар тогтнолын ордонд уулзлаа.

Уулзалтаар намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй ажил, Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас дэвшүүлсэн зорилго, зорилтын талаар мэдээлэл өгч, цаашид зорьж буй төлөвлөгөөт ажлын талаар мэдээлэл өгч, төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонсож харилцан санал солилцсон юм.

Уулзалтад намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд, Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Цахим бодлого, хүний нөөцийн хөгжлийн газрын дарга Ц.Нацагдорж, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Өвөрхангай аймгийн намын хорооны дэд дарга А.Ишдорж нарын удирдлагууд оролцов.

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар орон нутагт ажиллаж намын анхан шатны гишүүд, дэмжигчидтэй уулзан санал хүсэлтийг нь сонсохоос гадна тэднийг сургах, илүү чадавхжуулах, үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаар намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас сургалт, хөтөлбөрт хамруулсаар байгааг онцлов.

Мөн намын гишүүд, дэмжигчдийг бүртгэлжүүлэх, тэдний харилцаа, мэдээлэл, боломжийг нэг дор төвлөрүүлсэн гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн талаар танилцууллаа.

Уулзалтад оролцсон Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хорооны төлөөлөл тухайн орон нутагтаа хийж, хэрэгжүүлэх шаардлагатай томоохон дэд бүтцийн ажил, төсөвт, төлөвлөгөөт ажлын явц, хөрөнгө оруулалтын талаар асууж, санал хүсэлтээ илэрхийллээ. https://nam.mn/content/man-erunhii-nariin-bichgiin-darga-ya-sodbaatar-uvurhangain-namiin-horoonii-tuluulultei-uulzlaa

28/05/2026

ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, АКАДЕМИЧ, ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР ЖИГЖИДИЙН БОЛДБААТАР
(1948–2026)

Монгол Ардын Намын эрхэм журмын нөхөр, монголын түүхийн шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын сод төлөөлөл, нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн Жигжидийн Болдбаатар 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Академич Жигжидийн Болдбаатар нь 1948 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат суманд мэндэлжээ. Тэрбээр 1957–1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1967–1971 онд Монгол Улсын Их сургуулийн түүхийн анги, 1976–1979 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус дүүргэсэн байна. Эрдэм судлалын ажлаа тууштай хийж, 1979 онд түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1991 онд түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалж, 2004 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн-Академич хэргэм хүртсэн юм.
Тэрбээр 1971–1991 онд МУИС болон Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, төвийн эрхлэгчээр ажиллаж, дээд боловсролын салбарт боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд бие сэтгэлээ зориулсан юм. Монгол Улс ардчилсан шинэ тогтолцоонд шилжих түүхэн эгзэгтэй үед төр, нийгмийн томоохон зүтгэлтэн болон тодорч, 1991–1996 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992–1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1998–2016 онд Монгол Ардын Намын даргын зөвлөхийн хариуцлагатай албыг хашжээ. Тэрбээр хууль тогтоогчоор ажиллах хугацаандаа “Боловсролын тухай үзэл баримтлал”, “ШУА-ийн эрх зүйн байдлын тухай”, “Дээд боловсролын тухай”, “Түүх, соёлын дурсгалыг хамгаалах тухай” зэрэг соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын суурь эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг боловсруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 1998–2013 онд томилогдон төр, түмний үйлсэд хүчин зүтгэж байв. Түүнчлэн 1996–2011 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, 2014-2026 онд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн зөвлөхөөр ажиллаж, дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. Мөн Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Шихихутуг их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуульд зөвлөх профессор, эрдэм шинжилгээ, боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын түүхчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.
Академич Ж.Болдбаатар нь Монголын түүх, улс төр, эрх зүй, намтар судлалын чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа хийж, “Монгол улсын түүх” таван боть, “МАХН-ын түүх”, “Монгол улсын түүх (XX-XXI зуун)” зэрэг суурь бүтээлүүдийг зохиогч, редактораар оролцон бүтээсэн бөгөөд “Монгол түмний сод хүмүүс” цувралыг санаачлан удирдсан байна. Тэрээр бие даасан болон хамтарсан 400 гаруй ном бүтээл туурвиж, 131 ном зохиолыг хянан тохиолдуулжээ. Түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд нь олон улсад өндрөөр үнэлэгдэж уран сайхны болон баримтат киноны 40 шахам зохиол бичиж олны хүртээл болгосноос гадна Англи, Орос, Герман, Хятад, Япон, Солонгос зэрэг олон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна. Түүний намтар Английн Кембрижийн их сургуулийн Намтар судлалын төвийн “Хэн нь хэн бэ?” цуврал болон “Монголын XXI зууны алдарт хүмүүс” номд багтжээ.
Түүний хөдөлмөр зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт байгуулсан гавьяаг төр засаг өндрөөр үнэлж, 2022 онд Монгол Улсын Ардын багш 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цолыг тус тус хүртээжээ. Мөн “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Үндсэн хуулийн цэцийн Хүндэт тэмдэг, Боловсрол, шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, Япон улсын шашин, нийгмийн зүтгэлтэн Кэриямагийн шагнал, Ханчин Хамбо Жамьянгаравын шагнал, Чин ван Ханддоржийн шагналуудаар тус тус шагнагдсан байна.
Жигжидийн Болдбаатар нь Монгол Ардын Намын журмын нөхөр, тусгаар тогтнолын үнэ цэн, намын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, боловсон хүчний бодлогын нэгэн тулгуур төлөөлөгч байсныг намын гишүүд бид хүндэтгэн дурсаж байна.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран ажиллагсад, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА НЯМ-ОСОРЫН УЧРАЛ
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Photos from Монгол Ардын Нам's post 27/05/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЯТАД-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН ЦЭЦЭРЛЭГТ МОД ТАРИВ🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.05.27/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Хятад-Монголын Найрамдлын цэцэрлэгт зохион байгуулсан мод тарих арга хэмжээнд оролцлоо.

Ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол, Хятадын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэг хамтран мод тарих арга хэмжээг зохион байгуулсан юм.

Арга хэмжээний үеэр талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг бүс нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтын хүчээр даван туулахын чухлыг онцолж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар санал солилцлоо. https://nam.mn/content/mongol-ardiin-namiin-tuluulugchid-hyatad-mongoliin-nairamdliin-cecerlegt-mod-tariv

27/05/2026

“Policy Meeting” цуврал уулзалтад техникийн ухааны доктор, барилгын инженер Э.Хувилай оролцож BIM буюу мэдээлэлд суурилсан барилгын загварчлалын талаар танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Photos from Монгол Ардын Нам's post 27/05/2026

“POLICY MEETING” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛД СУУРИЛСАН БАРИЛГЫН ЗАГВАРЧЛАЛЫН СЭДВЭЭР ҮРГЭЛЖИЛЛЭЭ🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хорооноос хамтран “Policy Meeting” цуврал уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн /2026.05.27/ хэлэлцүүлэгт техникийн ухааны доктор, барилгын инженер Э.Хувилай оролцож BIM буюу мэдээлэлд суурилсан барилгын загварчлалын талаар танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зочин илтгэгч Э.Хувилай энэ 2026 оны хавар БНСУ-н Ёнсэй их сургуульд барилгын инженерийн докторын зэргээ хамгаалжээ. Түүний докторын судалгааны ажил нь хөгжиж буй орнуудад зориулсан барилгын мэдээлэлд суурилсан загварчлал буюу BIM технологийг нутагшуулах сэдэвтэй бөгөөд цаашид Монголын барилгын салбарт BIM нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа залуу доктор аж.

BIM нь барилга байгууламжийн мэдээллийг 3D загвартай нь хамт нэгтгэн удирдах дижитал аргачлал бөгөөд уламжлалт барилга угсралтын ажлын үед тохиолддог асуудлаас хэд хэдэн давуу талтай юм байна.

Тухайлбал, зураг төслийн алдааг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, багийн хамтын ажиллагаа сайжрах, илүү ойлгомжтой сайн танилцуулга, үзүүлэнгээр хангах, зардал хэмнэх, 4D, 5D анализ хийх, аюулгүй байдлын удирдлагаар хангах боломжтой аж. https://nam.mn/content/policy-meeting-cuvral-helelcuuleg-medeeleld-suurilsan-barilgiin-zagvarchlaliin-sedveer-urgeljillee

Photos from Монгол Ардын Нам's post 26/05/2026

Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР ТОМИЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Монгол Ардын намын хорооны IX хурлаар /2026.05.25/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлж НИТХ-д танилцуулав.

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.05.26/ хуралдаж Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид дэмжсэн юм.

Дараа нь НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нэр дэвшүүлэх тухай хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлав.

Улмаар Ерөнхий сайд Н.Учрал НИТХ-ын шийдвэрийг батламжилж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. https://nam.mn/content/b-purevdagviig-niisleliin-zasag-darga-buguud-ulaanbaatar-hotiin-zahiragchaar-tomilloo

Photos from Монгол Ардын Нам's post 26/05/2026

АЖИЛ ХИЙЖ БУЙ АХМАДУУД ТЭТГЭВРИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨХГҮЙ БАЙЖ БОЛОХ ЭРХИЙГ НЭЭНЭ🇲🇳🇲🇳🇲🇳

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа нар хамтран ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барихаар төлөвлөжээ. Энэ тухайгаа өнөөдөр /2026.05.26/ Тусгаар тогтнолын ордонд болсон ахмадуудын уулзалтад оролцохдоо танилцууллаа.

Энэ нь Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор зохион байгуулдаг уулзалтын 29 дэх нь юм.

Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов

Эхлээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, шаардлагатай хуулийн төсөл санаачлах ажлын хэсгийн хүрээнд хийсэн зүйлээ товч танилцуулав.

Ахмадуудын талаар хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээ сайжирсан ч гэлээ ахмадын сан байгуулах, гэрээр асрах, сувилах үйлчилгээ үзүүлэх, соёл спортын үйлчилгээ, боловсрол олгох үйлчилгээ, тэтгэврийн зөрүүг арилгах, зээл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох зэрэг асуудал хангалтгүй байгаа талаар ажлын хэсэг үзэж хуулийн хэрэгжилтийг нарийвчлан дүгнэхээр болжээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь товчхон агуулгатай бөгөөд одоогийн хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулна. Тухайн ажилтны хүсэлтээр ажилтан, ажил олгогч талын тэтгэврийн шимтгэлийг төлөхгүй байж болно” гэж заасан ч Нийгмийн даатгалын ерөнхий хуульд “20 жил ажилласан, 65 нас хүрсэн" гэж хязгаарласан тул шинээр төсөл санаачилж байгаа аж.

Тодруулбал, тэтгэвэрт гараад ажил хийж байгаа хүмүүс тэтгэврийн шимтгэлийг өөрийн хүсэлтээр төлөхгүй байж болох эрхийг нээхээр хуулийн төсөлд тусгаж өргөн барихад бэлэн болсон байна.

Ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэх, хэт ялгаатай зөрүүг арилгах, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд төр, засаг анхаарах зэрэг санал, хүсэлтийг түлхүү хэлж байлаа. https://nam.mn/content/ajil-hiij-bui-ahmaduud-tetgevriin-shimtgel-tuluhgui-baij-boloh-erhiig-neene

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Монгол Ардын Намын Төв Байр, Тусгаар тогтнолын ордон
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00