Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргалаа.
✅Тус албан даалгавраар эрүүл мэндийн байгууллагуудын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, иргэн төвтэй тусламж үйлчилгээг төлөвшүүлэх, яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд ээлтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
✅Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн дотоод болон гадаад орчны эрсдэлийг бууруулах, “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгав.
✅Албан даалгаврын хэрэгжилтэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг улирал тутам Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллах юм.
Эрүүл Мэндийн Яам
Эрүүл Мэндийн Яамны албан ёсны хуудас /Таны эрүүл мэнд-Таны гарт/
31/05/2026
“ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР – ТАНЫ НЭГДЭХ ӨДӨР” НИЙГМИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” уриан дор олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тамхины хэрэглээний хор уршгийг сурталчлан таниулах нийгмийн арт хөдөлгөөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
https://moh.gov.mn/news/7563
29/05/2026
🚭 “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр”
Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан 5 сарын 31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах нийгмийн арт хөдөлгөөнд хүн бүрийг нэгдэхийг урьж байна.
🕚 11:00 цагаас
📍 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Тамхигүй орчин, эрүүл ирээдүйн төлөө
хамтдаа дуу хоолойгоо нэгтгэе.
#ТамхиныЭсрэгӨдөр #НэгдэхӨдөр
29/05/2026
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024-2026 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
✅Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж хэлэлцлээ.
🤝 Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг сайжруулахаар цалин хөлсийг 2026 он хүртэл нийт 75 хувиар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гарч, өнөөдрийн байдлаар 30 хувийн нэмэгдлийг хэрэгжүүлээд байна. Мөн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн нь хамтын хэлэлцээрийн үр дүнг харуулж байна.
✅Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэн 2026 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
https://moh.gov.mn/news/7562
27/05/2026
🇲🇳🤝🇱🇺 Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ролонд Рейландыг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.
✅Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Люксембургийн Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш тогтвортой, тууштай дэмжлэг үзүүлж, алсын зайн анагаах ухаан, зүрх судасны тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд бодит хувь нэмэр оруулж ирсэн үнэт түнш юм гэдгийг онцлон талархал илэрхийлээ.
🔹 2022 оноос хэрэгжиж буй “Монгол Улсын Зүрх судлал, Зүрхний мэс засал ба Телемедицин” төслийн хүрээнд өмнө нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан зарим өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрдсэн нь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.
🔹 Цаашид зүрх судасны тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, Зүрх, судасны үндэсний төв байгуулах ажлыг эрчимжүүлэх, телемедицинийг хөгжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэх замаар хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чиглэлээр санал солилцлоо. https://moh.gov.mn/news/7560
ХЭРЭВ ТОВЛОЛЫН ВАКЦИНААС ХОЦОРСОН БОЛ
✅2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн үеэр өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
ӨНӨӨДРИЙН ВАКЦИН – МАРГААШИЙН ХАМГААЛАЛТ
Монгол Улсын товлолын дархлаажуулалтаар хүүхэд бүрийг төрсөн цагаас нь эхлэн нас насанд нь тохирсон вакцинд үнэ төлбөргүй хамруулж, амь насанд аюултай халдварт өвчнөөс сэргийлдэг. 🌱
👶 Төрсний дараах 24 цагийн дотор
✔️ Сүрьеэгийн эсрэг (БЦЖ)
✔️ В вируст гепатитын эсрэг вакцин
🧒 2–5 сартайд
✔️ Халдварт саа
✔️ Сахуу
✔️ Хөхүүл ханиад
✔️ Татран
✔️ Хемофилюс инфлюэнза В халдварын эсрэг вакцинууд
👧 9 сартайд
✔️ Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг (УГУ) вакцин
🧑 11 настайд
✔️ Хүний папиллома вирусийн эсрэг вакцин
📌 Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ насанд нь тохирсон вакцинд хугацаанд нь бүрэн хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.
26/05/2026
“СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛ БА ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026” олон улсын симпозиумыг зохион байгууллаа.
✅Симпозиумд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон дотоод, гадаадын зочид төлөөлөгчид оролцов.
✅Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сувилахуйн боловсрол, төгсөлтийн дараах сургалт, хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн чухал үндэс гэдгийг онцолж, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо боловсронгуй болж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавх нэмэгдэж байгааг тэмдэглэлээ.
✅Симпозиумын хүрээнд Япон Улсын сувилахуйн боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээний туршлага, хүн төвтэй сувилахуйн үйлчилгээ ба чанар, эмнэлзүйн сургалтын тогтолцоо, сувилахуйн менежментийн асуудлаар илтгэлүүд хэлэлцүүллээ.
✅Энэхүү симпозиум нь сувилахуйн боловсрол, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлээр төр, боловсрол, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо. https://moh.gov.mn/news/7559
26/05/2026
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АТУЛ МАЛХАРИ ГОТСУРВЕ-ТАЙ УУЛЗЛАА
✅Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа, тэр дундаа хавдар судлалын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг онцлон тэмдэглэв.
✅Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зарим өвчний улмаас иргэд БНЭУ зэрэг улс оронд эмчилгээ үйлчилгээ авч байгааг дурдаж, өвчтөн шилжүүлэх албан ёсны тогтолцоо, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ.
✅Түүнчлэн Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлж, эх орондоо оношилж эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор БНЭУ-д эмч, мэргэжилтнүүдийг дунд болон урт хугацааны сургалтад хамруулах асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
🤝Талууд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, илүү үр дүнтэй түвшинд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. https://moh.gov.mn/news/7558
ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
👉Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг: “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.
✅ Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
✅ Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.
✅ Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу.
✅Дархлаажуулалтын ач холбогдол, вакцины дараах урвал, хүндрэл болон нөхөн дархлаажуулалтын талаар зөв, баталгаатай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас аваарай.
Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт 💉
Хүүхэд бүрийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулцгаая.
24/05/2026
🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн байгууллагын 244 албан хаагч 2026 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцож, хайлаас, агч, монос зэрэг 3 төрлийн нийт 286 ширхэг мод тарьж, усалгаа, арчилгаа хийв.
✅Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
🌲“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаарын бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ministry Of Health
Ulaanbaatar
14210
Opening Hours
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |
