02/06/2026
Англи хэлний үгсийн сангаас энэ жилийн тодотгох үг: "сэм-ай-куйн-сэн-тэн-ни-эл." Ямар нэгэн чухал үйл явдлын 250 жилийн ой гэсэн утгатай үг юм. Happy semiquincentennial!
English vocabulary word of the year: “semiquincentennial.” That’s the official term for a 250th anniversary. Happy semiquincentennial!
https://www.facebook.com/share/1AqYFMD4k6/
01/06/2026
Хүүхдийн баярын мэнд хүргэе! АНУ 6.5 сая ам.долларын санхүүжилттэй Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээгээрээ Монгол улсын бүх хүүхдийн эрхийг дэмжиж байгаагаараа бахархдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд тус гэрээний хүрээнд хоёр улс хамтран ажиллаж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага хоорондын чадавхыг бэхжүүллээ. Мөн олон мянган цагдаа, нийгмийн ажилтан, прокурор болон Монголын бусад холбогдох албан хаагчдыг хүн худалдаалах гэмт хэргийг илүү сайн илрүүлэх, хянан шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургаад байна. Мөн хохирогч хүүхдүүдийг хамгийн эгзэгтэй үед нь хамгаалах зорилготой "Хүүхдэд ээлтэй байр"-уудыг цагдаагийн байгууллагын дэргэд байгуулсан. Бид хамтдаа Монгол Улс болон дэлхий дахины бүх хүүхдийн гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө ажиллаж байна.
Happy Children’s Day! The United States is proud to support the rights of all children in Mongolia through our $6.5 million Child Protection Compact. Over the last five years, the United States and Mongolia have worked together through the Compact to strengthen interagency capacity to address trafficking in persons. We’ve also trained thousands of police, social workers, prosecutors, and other Mongolian officials in methods to better identify, prevent, and prosecute trafficking crimes. And we’ve established several child-friendly spaces at police stations throughout the country to protect child victims in their most difficult moments. Together we’re working towards a brighter future for all children in Mongolia and around the world.
29/05/2026
НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр энгийн иргэдийг хамгаалж, зөрчилдөөнт бүсүүдэд энх тайвны төлөө амь насаа эрсдэлд оруулан үүрэг гүйцэтгэж буй зоригт эрэгтэй, эмэгтэй энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлж байна. Сүүлийн 24 жилийн хугацаанд Монгол Улс дэлхий даяарх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрээ тасралтгүй өргөжүүлсээр ирлээ. Өнөөдөр Монголын 500 гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч энхийг сахиулах 7 ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Хүнд нөхцөлд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж буй энхийг сахиулагчдын эр зориг, чин үнэнч зүтгэлийг АНУ өндрөөр үнэлдэг.
On International Day of UN Peacekeepers, we honor the brave men and women who risk their lives to protect civilians and build peace in conflict zones. For the past 24 years, Mongolia has continued to expand its contributions to UN peace operations around the world. Today, more than 500 Mongolian military and police officers serve in 7 peacekeeping missions. The United States recognizes the courage and dedication of peacekeepers who work under challenging conditions to advance peace and security.
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага
29/05/2026
Шихихутуг Их сургууль, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Шүүгчдийн холбоо болон Фулбрайтын Англи хэлний туслах багш Эмилигийн гайхалтай хамтын ажиллагаагаар Англи хэлний тусгай хичээл амжилттайгаар төгсгөсөнд баяр хүргэж байна! Энэхүү хөтөлбөр нь манай хоёр орны боловсролын түншлэл, соёлын солилцооны тод жишээ юм. Энэхүү санаачилгыг хамтран зохион байгуулсан Шихихутуг Их сургуульд, мэргэжлийн хөгжилд тууштай ханддаг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Шүүгчдийн холбоо болон ажилтнуудад, мөн Фулбрайтын Англи хэлний туслах багшийн хувьд мэргэжлийн ур чадвар, үнэнч зүтгэлээ үзүүлсэн Эмили нартаа талархал илэрхийлье. Та бүхэн хамтдаа хэлний ур чадвараа бэхжүүлж, манай хоёр улсын гүүр болж, болон ойнуудыг тэмдэглэж буй энэ үед Фулбрайт хөтөлбөрийн тууштай нөлөөллийг харуулж байна. Бүх оролцогчдод баяр хүргэе!
We are thrilled to celebrate the completion of a special English language class through an outstanding collaboration between the Shihihutug University, Judicial General Council of Mongolia, Mongolian Association of Judges, and Fulbright English Teaching Assistant Emily! This program exemplifies the power of educational partnerships and cultural exchange. Thanks to Shihihutug University for co-hosting this initiative, to the Judicial General Council of Mongolia and Mongolian Association of Judges and staff for their commitment to professional development, and to Emily for your expertise and dedication as a Fulbright ETA. Together, you've strengthened language skills, built bridges between our nations, and demonstrated the enduring impact of the Fulbright program as we celebrate and . Congratulations to all participants on this achievement!
Шихихутуг их сургууль/Shihihutug University
Монголын Шүүгчдийн Холбоо
Шүүхийн ерөнхий зөвлөл
The Fulbright Program
29/05/2026
"Улаанбаатар дахь томилолтоо өндөрлүүлж буй найз, анд нөхөр Фиона Блайт-д зориулж үдэлтийн өглөөний цайг Элчин сайд нарын 🇬🇧🇳🇿🇨🇦🇺🇸🇨🇿хамт зохион байгуулах боломж олдсонд баяртай байна. Их Британи улс Монголд хамгийн шилдэг дипломатуудаа илгээдэг юм.
Аяны зам чинь дардан байг.
Алсын тэнгэр ивээж байг. " - Элчин сайд Буанган
"Privileged to host this month’s Star Ambassadors 🇬🇧🇦🇺🇨🇦🇺🇸🇨🇿breakfast to say farewell to our friend and colleague Fiona Blyth as she finishes her assignment in Ulaanbaatar. The UK sends their very best diplomats to Mongolia.
Аяны зам чинь дардан байг.
Алсын тэнгэр ивээж байг. " - Ambassador Buangan
28/05/2026
🕷️ ХҮН-ААЛЗНУУД НЭГДЭЖ БАЙНА! СҮРЛЭГ "SPIDERMAN PARADE" ДӨХӨЖ БАЙНА! 🕸️
🎉6 сарын 6, 7-нд болох АНУ-ын Тусгаар Тогтнолын 250 жилийн ойд зориулсан хамгийн өвөрмөц fan fest дээрх дахин нэгэн тэмдэглүүшт үйл ажиллагаа буюу Spiderman парад!
🦸♀️Spider-Verse кинон дээрээс л харж байсан тэр олон Хүн-аалзнууд нэг дор цуглавал ямар харагдах бол? Тэгвэл энэ бүхэн бодит амьдрал дээр биелэх гэж байна!
Питер Паркер, Майлз Моралес, Гвен Стейси гээд өөрийн дуртай Spider-Man-ий хувцас, багаа бэлдээд хамгийн том, хамгийн хөгжилтэй парадад нэгдээрэй! Энэ бол зөвхөн комик сонирхогчид гэлтгүй, гэр бүл, найз нөхдөөрөө дурсамж бүтээх гайхалтай боломж юм.
✨ Парадад юу болох вэ?
-Хүн-аалзнуудын сүрлэг жагсаал
-Хүрэлцэн ирсэн Spidey нарт гэнэтийн бэлэгтэй 🥳🎁🎈
📅 Хэзээ: 6 сарын 6-ны өдөр 14:00 цагаас
📍 Хаана: Сүхбаатарын талбай, Төв тайзны хажуугаас цугларна
🔗 Parade-д оролцох линк: https://docs.google.com/forms/d/1O0IlG1ALwSpZJV5CjfNsPS9ai89QrYvCO5R_syE5ODg/edit
Ерөнхий арга хэмжээний холбоос:
https://www.facebook.com/share/191S4yGH9x/
Зохион байгуулагч:
U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia
AmCham Mongolia
Moncoste
Монголын Анимейшний холбоо - Mongolian Animation Association
Ерөнхий ивээн тэтгэгч: Golomt Bank
Ивээн тэтгэгч: Urgoo Cinema
Хамтран ажиллагч: Дэлхийн нээлт Монголд
Костюмаа өмсөөд, тороо бэлдээрэй! Spider-Man-д хайртай найзуудаа comment хэсэгт tag хийж, хамтдаа түүхийг бүтээцгээе! 👇
27/05/2026
Монгол Улсын Их Сургуульд ажиллаж буй Фулбрайтын Англи хэлний туслах багш Аддитай танилцаарай! Охайо мужийн Их сургуулийн Олон улсын судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй Адди хоёр жилийн турш англи хэл заахын зэрэгцээ монгол хэл, соёлтой танилцаж байна. Адди багш чөлөөт цагаа монгол хэл сурахад зориулж байгаа ба энэ нь түүнд хамтран ажиллагсад болон оюутнуудтайгаа холбоо тогтооход туслахаас гадна гадаад хэл сурах явцыг өөрийн биеэр мэдэрч буй нь эргүүлээд сайн багш болоход нь тусалдаг. Фулбрайтын Англи хэлний туслах багшийн хөтөлбөрөөр дамжуулан АНУ-ын ЭСЯ Адди шиг авьяаслаг америкчуудыг Монгол Улсад англи хэл заалгуулж, соёлын элчээр ажиллуулж, хоёр улсын хоорондын харилцааг бэхжүүлж байна.
Meet Addie, a Fulbright English Teaching Assistant at the National University of Mongolia! With a degree in international studies from Ohio State University, Addie has spent two years co-teaching English while immersing herself in Mongolian language and culture. Her dedication to learning Mongolian in her free time helps her connect deeply with colleagues and students—and makes her a better English teacher by understanding firsthand the challenges and rewards of language learning. Through the Fulbright English Teaching Assistant Program, the U.S. Embassy brings talented Americans like Addie to Mongolia to teach English and serve as cultural ambassadors, strengthening the bonds between our two nations.
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
COEE - Center of Excellence for English
Exchange Programs - U.S. Department of State