11/05/2026
2026.05.11 "САЙН АРДЧИЛСАН ИРГЭДИЙН НЭГДСЭН" намын дүрмийн 8.6.2 дахь заалтыг үндэслэн, намын даргын сонгуульд нэр дэвших хүсэлтээ тогтоосон хугацаанд ирүүлсэн дараах нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ээлжит бус их хурлын төлөөлөгч, гишүүд, дэмжигчдэд танилцуулж байна.
1. Бямбасүрэн овогтой Жагар
2. Цэсмаа овогтой Ганбат
1. https://drive.google.com/file/d/1vloA2JsGOLyK2tRGg_3Vhy4ukHTo1-aa/view?usp=drive_link
2. https://drive.google.com/file/d/1DSRkhi72llT_vNrO02KW_KkZ2c_HZtO0/view?usp=drive_link
04/05/2026
ЗАРЛАЛ
Намын дүрмийн 8.6.2 дахь заалтад заасны дагуу намын даргад нэр дэвших хүсэлтэй намын гишүүд 2026 оны 05 сарын 06 өдрийн дотор хүсэлт болон холбогдох материалыг Ээлжит бус их хурал зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлнэ үү.
ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
ХОЛБОГДОХ УТАС: 99196290, 88678841
04/05/2026
ГИШҮҮДИЙН АНХААРАЛД:
НАМЫН ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРЛЫГ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ
23/04/2026
ЕРӨНХИЙ САЙД Н. УЧРАЛ АА❗️АРД ТҮМЭН ЗАЛХАЖ БАЙНА.
ЯДУУРАЛД БИШ — ХУДАЛ АМЛАЛТАД.
АЖИЛГҮЙДЭЛД БИШ — БУРУУ БОДЛОГОД.
ХЭРВЭЭ ТА ҮНЭХЭЭР ЭНЭ УЛСЫГ БОСГОЁ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ДАРААХ 5 ЗҮЙЛИЙГ ЯГ ОДОО ХИЙ:
• ЖДҮ-ИЙГ БООМИЛЖ БАЙГАА ТАТВАРЫГ БУУРУУЛ
→ Бизнес хөгжвөл Монгол хөгжинө.
• ЗЭЭЛИЙН ХҮҮГ БОДИТООР БУУРУУЛ.
→ 20 -100%-ийн хүү бол хөгжлийн дайсан
• ТӨР БИЗНЕС БУЛААЛДАХАА БОЛЬ,
→ Хувийн хэвшилд орон зай хэрэгтэй байна.
• АВЛИГАТАЙ ТЭМЦЭХИЙГ ЖҮЖИГ БИШ, ЦЭЭРЛҮҮЛЭЛТ БОЛГОЖ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙГ БАТЛУУЛ
→ Шударга ёс байхгүй бол орлого өсөхгүй
• ТОГТВОРТОЙ БОДЛОГО БАРЬ — ӨНӨӨДӨР НЭГ, МАРГААШ ӨӨР БАЙХАА ЗОГСОО
→ Итгэлгүй улсад хөрөнгө оруулалт ирдэггүй.
🇲🇳 МОНГОЛЧУУД ХАЛАМЖ ГУЙГААГҮЙ
БОЛОМЖ ШААРДАЖ БАЙНА
31/03/2026
ЗАРЛАЛ
Манай намын зүгээс банкны хүүг бууруулах талаар тууштай тэмцлийг олон жилийн хугацаанд хийж ирсэн биднийг дэмжиж Эдийн засгийн ухааны доктор Төмөрдөшийн Баярхүү Мөнгөний бодлогын талаар манай улс болон олон улсад ямар арга хэмжээ авч байгаа, банкны хүүг хэрхэн бууруулах талаар намын эрхэм гишүүд, дэмжигчид та бүхэнтэй уулзалт зохион байгуулах тул хүрэлцэн ирэхийг урьж байна.
УУЛЗАЛТ:
Хаана: Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо 219 тоот (Сүхбаатарын талбайн баруун талд)
https://maps.app.goo.gl/Z3rYiCx5bggrydgd9
Хэзээ: 2026.04.01-ний Лхагва гаригт 15:30 минут
Холбоо барих: 99191388, 99196290
24/03/2026
Жирийн иргэн ял авдаг, эрх мэдэлтэн суудал ахидаг тогтолцоог таслан зогсооё.
⚠️ Эдийн засаг, дэд бүтэц, ажлын байр, ард иргэдийн амьдрал, эрүүл мэнд – бидний амин чухал асуудлууд орхигдсоор байна.
Олон нийтийн мэдэх эрх, Та бидний эрх чөлөөг гадна, дотнын мөнгөний эзэд, тролл армийн дайралтаар дарж, бодит хяналтгүй, дүгнэлтгүй байдалд хүргэсээр байна.
Үүний үр дүнд гишүүд, сайд, дарга нар баяжиж, харин ард түмэн өрийн дарамтад орсоор байна
Энэ бүхэн буруу сонголтын гор, сунжирсан шийдвэргүй байдлын үр дагавар юм.
❗ Удахгүй түлшний үнэ нэмэгдэх дохио гарч, дагаад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь тодорхой болж байна.
❗ Шинээр томилогдох эрчим хүчний сайд ч тог, дулааны үнийг нэмэх даалгавар авч ирнэ.
👉 Энэ бүхэн эцэстээ жирийн иргэдийн нуруун дээр бууна.
Бид мэдэх эрхтэй. Бид хяналт тавих эрхтэй.
Бид дуугарах үүрэгтэй.