27/06/2019
http://news.gogo.mn/r/241851
“Туул голын сав газрын хөрсөнд хар тугалга элбэг”
Бид өмнө нь хүнд металлыг шимэгдүүлдэг ургамлыг судалж, Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буй Дани улсын Копенгагены их сургуулийн доктор Д.Гүнбилиг болон түүнтэй ха....
30/04/2019
Crystal Valley- Япон улсын шилдэг технологи, ус цэвэршүүлэгчийг сонгосон хэрэглэгч танд баярлалаа. Бид Япон улсаас зөвхөн танд зориулж захиалгаар оруулж ирэн, гэрт тань суурилуулан угсарч өгнө. Албан ёсны дистрибютр-МонтэнМизү ХХК
12/04/2019
Crystal Valley Mongolia on Twitter
“Бохир усыг ундны ус болгон цэвэршүүлдэг. ДэмБ , НАСА ашигладаг. Япон технологи https://t.co/spgXWqw7yG”
12/04/2019
Туул гол бүхэлдээ бохирджээ
Монголчуудын хүн амын 60 хувийг ундны усаар хангадаг Туул гол бүхэлдээ бохирджээ. Нийт 700 гаруй км үргэлжлэх Туул гол дунд зэргийн бохирдолтой буюу С үнэлгээтэ...
27/03/2019
Crystal Valley ус цэвэршүүлэгчээр шүүсэн усны үзүүлэлт, бусад ус шүүгчтэй харьцуулсан байдал . Хүний биед хурдан шингэж, бодисын солилцоог идэвхижүүлнэ.
24/03/2019
УСТАЙ УЛС ДЭЛХИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛНО
2025 он. Дэлхийн саятнууд нэг тэрбумд хүрэх нь. Чухам тэр үеэс ус дэлхийн бодлогыг тодорхойлж, нефть бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээтэй үнэлэгдэнэ. 15 жилийн дараа гэхэд дэлхийн хүн төрөлхтөний гуравны хоёр нь цэвэр усны дутагдалд орж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар гэхэд манай гаргийн гурван тэрбум орчим хүн усаар хэдийн гачигдаж эхэлсэн.
2050 он. Дэлхийн нийт хүн амын тоо 9.2 тэрбумд хүрнэ. Тэр үед хүн төрөлхтөний өмнө хоол хүнсний хангамж, нөөц, эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал дээд цэгтээ тулна. Үүний дагаад цэвэр усны хомсдол цэнхэр гаригийг бүхэлд нь нөмөрч, байгалийн гамшиг, цөлжилт, сүйрэл хаа сайгүй нүүрлэнэ.
2080 он. Африк тивийн хүн ам 70 дахин өснө. Тодорхой хэлбэл, нэг тэрбумаас 70 тэрбумд хүрнэ гэсэн үг. Биологийн заналхийллийн аюул газар авна. Ус, ургамал, хөрс, газар шороо гээд амьд байгалийн төлөөх тэмцлийн дайн дэлхийн улс орнуудын дунд хүчээ авч, бүр дээд цэгтээ хүрнэ. Төсөөлөх нь бүү хэл, уншихад ч аймаар эрдэмтэн, судлаачдын гаргасан тоо баримт, таамаг зөгнөлийн зах зухаас нь тоочвол ийм байна.
НҮБ-аас 2010 гаргасан илтгэлд ундны усны хомсдолыг “2025 оноос эхэлнэ” гэж тооцсон байсан билээ. Гэвч ердөө нэг жилийн дараа Номхон далайд орших арлын улсууд ундны усны нөөцгүй болсноо зарлаж эхэлсэн байдаг. Шинэ Зеландын ойролцоо орших Тувалу, Токелау хэмээх хоёр улс 2011 оны аравдугаар сард, Токелау улс ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарласан юм. Ийнхүү арал улсаар “түүчээлсэн” ундны усны хямрал цаашдаа томоохон хотуудаар үргэлжилж, хотууд эзгүйдэх төлөв ажиглагдаж эхэллээ.
XXI зуунд ус дэлхийн бодлогыг тодорхойлох байгалийн бүтээгдэхүүн болно гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн улс орнууд алт эрдэнэсийн сангаа, валютаа өсгөхөөс илүүтэй усныхаа нөөцийг нэмэгдүүлэхэд, хайрлаж гамнаж, хамгаалахад онцгой анхаарч байна. Ус гэдэг улс орны үндэсний аюулгүй байдалтай, орших, эс оршин тогтнохтой нь холбоотой болохоор тэр.
Монгол орны усны нөөцийн 90 гаруй хувь нь байгалийн эргэлтийн нөлөөгөөр түргэн нөхөгдөн сэргэдэг гадаргын ус эзэлдэгг. Харин манай усны нийт нөөцийн 1.96 хувь нь газрын доорх ус. Энэ нөөцөөс төв суурин газрын усны хэрэглээний 80-90 хувийг хангаж байна. Тухайн улс орны хувьд усныхаа нөөцийг нарийвчлан тогтоож, үүн дээрээ үндэслэн ашиглах, хамгаалах асуудлаа төрийн бодлогоор зохицуулах учиртай. Харин энэ тал дээр Монгол Улс туйлын хангалтгүй дүнтэй.
Хүн төрөлхтний талаас илүү хувь нь сууршдаг, томоохон гол мөрөнгийн бараг дөчөөд хувийг “атгасан” Ази тив усны гачаалд орж эхлэв. Угтаа энэ нь цэнхэр гаргийн цэвэр усны хомсдол хурцаар тавигдах болсны гол баталгаа юм. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Төв, Өмнөд, Зүүн ба Зүүн өмнөд Азийн бүс нутагт, ялангуяа томоохон голуудын цэнгэг усны хүрэлцээ багасна гэж судлаачид тооцоод байна. Хар мэдээ үүгээр дуусахгүй ээ. Дэлхийн дулааралтай холбоотой усны нөөцийн өөрчлөлтийн улмаас үер, гантай холбоотой суулга өвчнөөс шалтгаалсан өвчлөлт, нас баралт Зүүн, Өмнөд, Зүүн өмнөд Азид өсөх хандлагатай байна. Эрэг орчмын усны температурын хэмжээ нэмэгдсэнээс Өмнөд Азид холерийн тархалт, хор хөнөөл улам ихсэх түгшүүр давхар бий.
ӨАБНУ-ын нийслэл Кейптаун хот ундны усны хомсдлоос болж, цаашид өргөжин хөгжих ямар ч боломжгүй болжээ. Орон нутгийн захиргаа хотын иргэддээ энэ талаар хангалттай ухуулга сурталчилгаа хийдэг учир кейптаунчууд хэмнэлтийн горимдоо аль хэдийнэ дассан байна. Харин гаднаас ирж байгаа жуулчид хайран усыг нь хамаагүй хэрэглэчих гээд байдаг учир усаа ариг гамтай хэрэглэхийг сануулсан анхааруулгыг хаа сайгүй хаджээ. Кейптаун хот ундны усны хомсдолд орсон учраас цаашдаа өргөжих ямар ч боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөх болжээ.
Усны хомсдол, түүнээс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүдийг хэдийн амсаад эхэлсэн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн дөрвөн оронд судалгаа хийжээ. Уг судалгаагаар эдгээр орон 2030 он хүртэл усны хэрэгцээгээ хангахад жилд нийт тус бүр 19 тэрбум ам.доллар зарцуулах ёстой гэсэн тооцоо гарсан байна. Хэрвээ ундны усны хэрэглээг дорвитой бууруулахгүй бол дөрөв дахин их зардал буюу жилд 200 тэрбум хүртэл ам.доллар шаардагдана хэмээн анхааруулжээ. Усаа хэмнэх талд АНУ дэлхийд сайны жишгийг тогтоож эхэлсэн. Тус улсын усны ахуйн хэрэглээ өнгөрсөн 30-аад жил 10 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь ахуйн болон газар тариалангийн усалгаа, үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлсэнтэй холбоотой аж.
Усны нөөцөөс улбаатай мөргөлдөөн 2000 оны эхний есөн жилд 94 байсан бол сүүлийн есөн жилд 263 болж нэмэгдсэн байна. Монголд ч ялгаагүй бэлчээр, усаа булаалдсан хэрүүл тэмцэл сүүлийн жилүүдэд тасрахаа байв. Усаа харамласан малчид өөр хоорондоо тэмцэлдэж, бие биенийхээ аминд хүрсэн жишээ цөөнгүй дуулдах боллоо. Энэ бол Монгол оронд усны нөөцийн хомсдол бодитоор нүүрлэж эхэлсний баталгаа.
Ц.Цэвээнхэрлэн
22/03/2019
Water is the base of life and health.
Crystal Valley changes the future of water.
WORLD WATER DAY!
ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! Ус бол эрүүл амьдралын эх үүсвэр.
11/03/2019
Усан дах Нитрит Нитратыг шүүдэг цорын ганц Ус цэвэршүүлэх төхөөрөмж "Crystal Valley"-той манай хуудсаар дамжуулан танилцаарай.
"Улаанбаатарын газар доорх ус хорт хавдар үүсгэгч органик нэгдлүүдээр бохирдсон байх магадлалтай"
Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 100мл/л илэрчээ.
28/02/2019
МҮХАҮТанхим 20 дугаар их хурал нээлтээ хийж байна. Дараагийн 4 жилийн ажил Ногоон зах зээл, эко, байгалийн нөөцийг хэмнэх бүтээгдэхүүний зах зээлийг эрх зүйн орчинд улам бүр дэмжсэн, худалдан авалтыг дэмжсэн чиглэлд байгаасай.