23/04/2026
Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл
Газрын тухай багц хууль Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд газар өмчлөлийн талаар хийгдэж буй ажлыг суртачлах
23/04/2026
22/04/2026
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ЦАХИМ СИСТЕМ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ
Өнөөдрийн \2026.04.22\ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан батлууллаа.
✅Ингэснээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, сервитутын, ипотек /барьцаа/-ийн, узуфруктын, түрээсийн зэрэг 9 төрлийн эрхийн бүртгэлийг хийх үйлчилгээг цахимжуулах нөхцөл бүрдэж, иргэн үйлчилгээ авах процесс хоёр дахин хялбар болно.
✅ Уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын бүртгэгчийн хэрэглэдэг баталгааны тэмдгийг биет болон цахим байдлаар ашиглах боломжийг бүрдүүлж, улсын бүртгэгч мэдүүлгийг цахимаар авч, эх баримтыг хүлээн авснаар тухайн барьцааны гэрээг байгуулсан банк, банк бус санхүүгийн байгууллага руу иргэний оролцоогүйгээр хариуг цахимаар хүргэх зэргээр улсын бүртгэлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм.
Ингэснээр;
📌Улсын Бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн ирж үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55%-р буурна
📌Нотариатаас мэдээлэл нийлүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100% цахимжуулна.
📌Иргэний үл хөдлөх хөрөнгийн хуулиар хориглоогүй мэдээллийг И монголиа, Опен дата системд байршуулах ажил удахгүй хэрэгжиж эхэлнэ.
✅Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлийн нэгдмэл тогтолцоогоор ажиллах бодлогын хүрээнд;
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 3-р улиралд багтаж үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү шинэ системийн хүрээнд болон бүртгэгчийн цахим баталгааны тэмдгийг хэрэглэх боломж бүрдсэнээр “барьцааны бүртгэл” хийх үйлчилгээг цахимаар үзүүлэх, иргэдийг улсын бүртгэлийн байгууллага руу ирүүлэхгүй байх боломж бүрдэнэ.
13/04/2026
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд ажлын 4 өдрийн горимд шилжлээ.
Засгийн газрын тогтоолын дагуу нэг өдрийг зайнаас цахимаар ажиллана.
03/04/2026
✅‼️📢Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 14 байршилд зарлаж байна.‼️📢
🚩Мод үржүүлгийн газрын зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим 0,7 га /2026-00623/ https://www.mle.mn/auction/detail/64607
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим 0,7 га /2026-00624/ https://www.mle.mn/auction/detail/64608
🚩Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян-Өндөр орчим 0,6 га /2026-00637/ https://www.mle.mn/auction/detail/64621
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим 1,5 га /2026-00638/ https://www.mle.mn/auction/detail/64622
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим 4.7 га /2026-00639/ https://www.mle.mn/auction/detail/64623
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим 0.7 га /2026-00640/ https://www.mle.mn/auction/detail/64624
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1 га /2026-00647/ https://www.mle.mn/auction/detail/64631
🚩Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар: /2/
- Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөм 0.24 га /2026-00625/ https://www.mle.mn/auction/detail/64609
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шинэ суурьшлын бүс орчим 0.8 га /2026-00641/ https://www.mle.mn/auction/detail/64625
🚩Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн бусад газрын зориулалтаар:/1/
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсд 1 га /2026-00646/ https://www.mle.mn/auction/detail/64630
Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц: /2/
- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнт 0.0064 га /2026-00643/ https://www.mle.mn/auction/detail/64627
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын ам 0.0080 га /2026-00642/ https://www.mle.mn/auction/detail/64626
🚩Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламжын зориулалтаар: /1/
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блю мон төвийн баруун урд 0.1025 га /2026-00644/ https://www.mle.mn/auction/detail/64628
🚩Амралтын газрын зориулалтаар: /1/
- Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дунд байдлаг орчим 1.5 га /2026-00645/ https://www.mle.mn/auction/detail/64629
16/08/2025
Нийтийн эзэмшлийн талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж дээр нь ТҮЦ байрлуулсан байна.
Хотын төвд бетон цутгаад дээр нь ТҮЦ байрлуулчхаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг ийм зүйл байж болохгүй.
ТҮЦ ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө чөлөөлөх ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар чөлөөлж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ.
16/08/2025
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн зам, талбайг чөлөөлөхийг та дэмжиж байна уу?
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
