29/05/2026
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) олон улсын сертификат олгох хоёр дахь удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан оролцож, Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин шинэчлэгдэж, төслүүдийг бэлтгэх, хэрэгжүүлэх институцийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шаардлага улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн 2025 онд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд аймаг, нийслэл өөрсдийн нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл санаачлан хэрэгжүүлэх эрх зүйн боломж бүрдсэнийг дурдав.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) олон улсын сертификат олгох хоёр дахь удаагийн сургалтыг амжилтт...
29/05/2026
НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулсан.
🌐Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://med.gov.mn/post/175725
28/05/2026
НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.28) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хийлээ.
🌐Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://med.gov.mn/post/175685
26/05/2026
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
🌐Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://med.gov.mn/post/175524
22/05/2026
МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Евразийн эдийн засгийн комисс хамтран өнөөдөр (2026.05.22) цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбоотой хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгууллаа.
“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдэгдэл”-д нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон нөгөө талаас Евразийн эдийн засгийн комиссыг төлөөлж тус комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдаа хариуцсан сайд А.А.Слепнев нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр хэлэлцээрийг 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг албан ёсоор баталгаажуулсан юм.
🌐Дэлгэрэнгүй мэдээллийг: https://med.gov.mn/post/175475
21/05/2026
НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.21) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа.
🌐 Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://med.gov.mn/post/175428