02/05/2019
Шинэ цахим сургалтууд монгол хэлээр
ЦМ кампус нь Монголд цахим сургалтыг хөгжүүлэх зорилг? Монголд цахим сургалтыг хөгжүүлнэ.
02/05/2019
Шинэ цахим сургалтууд монгол хэлээр
30/03/2018
"Моожоо ба Твиттер" гэж сонирхолтой сургалт байнаа
ШИНЭ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Ухаалаг утсыг "ухаалгаар" ашиглаж, аливаа мэдээллийг цахимаар түгээх, хуваалцах хүсэлтэй хэн бүхэнд “МOJO and TWITTER” цоо шинэ интерактив сургалтыг санал болгож байна. Та гар утсаа ашиглан видео бүтээл, сурвалжлага бэлтгэж, нийгмийн сүлжээнд ажиллах, Twitter-т мэдээ, мэдээллийг түгээх ур чадвар эзэмшихийг хүсвэл танхимын болон алсын зайн арга барил хосолсон энэхүү сургалтад хамрагдаарай.
Сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэргэжлийн багш нар болон DataCom Business 2.0 Academy хамтран зохион байгуулна.
Сургалт нь онол, дадлага бүхий танхимын сургалт болон алсын зайн сургалтын хосолсон хэлбэрээр болж, оролцогчид хийнгээ суралцана.
Танхимын сургалтын агуулга: MOJO буюу mobile journalism
• Технологийн өөрчлөлт ба сэтгүүл зүй
• Нийгмийн мэдээллийн сүлжээнд хэрхэн ажиллах вэ?
• Цахимд зориулан бичих арга барил
• Ярилцлага хийх, шууд бичлэг цацахад анхаарах зүйлс
• Мобайл сэтгүүл зүй
• Гар утсаар шаардлага хангасан дүрс бичлэг хэрхэн хийх вэ?
• Гар утас ашиглан сурвалжлага хийхэд ашиглах нэмэлт төхөөрөмжүүд, түүнийг хэрэглэх нь
• Гар утас ашиглан эвлүүлэг хийх аппликэйшн, дадлага ажил
Алсын зайн сургалтын агуулга: Twitter-ийг бизнест ашиглах нь
• Твиттерт нэгдэх
• Бизнес профайлаа бүтээх
• Твиттерт харилцаа үүсгэх
• Твиттерт жиргэх
• Жиргээний үр нөлөөг хэмжих
• Борлуулалтын сэжим үүсгэх
• Твиттерт ажиллах бүтээмжээ нэмэгдүүлэх
• Твиттерийг вэбсайттай холбох
• Твиттерт сурталчилгаа явуулах
• Жиргээнүүдээ архивлах, аккаунтыг хаах
Эдгээр үндсэн агуулгаас гадна “Нийгмийн мэдээллийн сүлжээнд баримтлах байгууллагын бодлого”, “Сэтгүүлчид цахимаар суралцах арга зүй” хичээлийг БОНУС хэлбэрээр тусгайлан хүлээн авах болно.
Түүнчлэн “Twitter-ийг бизнест ашиглах нь” сургалтыг үргэлжлүүлэн 6 сарын хугацаанд үзэж, судлах эрхтэй болно.
Бүртгэл ба төлбөр:
Бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 9-нийг дуустал явагдах бөгөөд танхимын хичээл 4 дүгээр сарын 10-ны өдөр 09:00-18:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн байранд болно.
ТӨЛБӨР: 78,000 төгрөг
БҮРТГҮҮЛЭХ ХАЯГ: https://goo.gl/forms/WdyigGCRNb7eGIxm1
Та дээрх хаягаар онлайнаар бүртгүүлсний дараа төлбөрийг Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ-ын Худалдаа Хөгжлийн Банкны 499005556 тоот дансанд өөрийн нэрээр шилжүүлснээр Таны бүртгэл баталгаажна.
Хүний тоо хязгаартай тул Та яараарай.
Лавлах утас: (11) 350002, 88988045
Онлайнаар суралцахад бие даан суралцах арга барил, сахилга бат шаардлагатай. Үүнийг эзэмшсэнээр та насан туршдаа суралцах дадал зуршилтай болж, амжилтыг өөртөө дагуулах болно.
http://learn.one.mn
Фэйсбүүкчид ээ, та нар Твиттерт аккаунттай юу? Тэнд юу болоод байна вэ? Фэйсбүүкээс ямар ялгаатай юм бол?
Бизнес, брэндүүд Твиттерт байршаад байгаа нь ашиг орлогыг нь нэмдэг юм болов уу?
Business 2.0 Academy туршлагатай жиргээчидтэй уулзаж ярилцсан байна. Товчийг нь энэ видеоноос үзээрэй. Харин дэлгэрэнгүй ярилцлага болон хичээлийг http://learn.one.mn талбарт орж сонирхоорой. 50% урамшуулал зарласан байгаа.
#ТвиттерБизнест #ОнлайнаарСурцгаая 👍👍
Мобайл апп бүтээх гэж буй бол BlueMix ашиглаарай
Ватсон гэдэг супер компьютер та бидний амьдралд яг л Интернэт анх нэвтэрсэн шиг хувьсгал хийх нь
29/06/2017
Ватсон гэдэг супер компьютер та бидний амьдралд яг л Интернэт анх нэвтэрсэн шиг хувьсгал хийх нь
https://youtu.be/RbtrftBK0pk
IBM Ватсон хэрхэн ажилладаг вэ? Юмсын Интернэт бидний амьдарч буй ертөнцийг ихээхэн өөрчилж байна. Машин жолоодохоос өгсүүлээд, юм худалдаж авах, гэртээ цахилгаан эрчим хүч авах дээр хүртэл...
29/06/2017
Юмнууд Интернэтэд холбогдохыг Юмсын Интернэт гэнэ. Харин тэгж холбогдсоноороо ямар ач холбогдолтой юм?
https://youtu.be/F6qmFtT9A6A
21/09/2016
Дэлхийн топ 200 их дээд сургуулийн 25% нь цахим сургалтын Moodle системийг ашиглаж байна
https://www.facebook.com/moodle.lms/posts/10154543175409108
World University Rankings The Times Higher Education World University Rankings 2015-2016 list the best global universities and are the only international university...
12/02/2016
"Дижитал сургалтын чанар" сэдэвт нийтэд нээлттэй үнэгүй цахим сургалт 2-р сарын 15-наас 3-р сарын 25-ныг дуустал явагдах тул манай боловсролынхон өргөнөөр хамрагдаарай. Сургалт зохион байгуулагч: ГОУХАН, НҮБ-ийн байгууллагууд, бусад хамтрагчид
https://quality4digitallearning.org
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |