Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ

Share

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ 2026 ОН
"ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ-ШИНЭЧЛЭЛТИЙН ЖИЛ"

Манай энэхүү page нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагааг сурталчилах, Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, Залуучуудын эх оронч үзэл, хүмүүжил,төлөвшлийн орчныг бүрдүүлэхэд оршино.

03/06/2026

🇲🇳 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО ТӨРИЙН ДЭЭД “СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА

▪️ Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.

▪️ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус одонг “Алдар” спорт хорооны Байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж, спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаярт одонгийн үнэмлэхийг гардуулан өглөө.

03/06/2026

🇲🇳 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ МЭРГЭН БУУЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

▪️ Бүгд Найрамдах Турк Улсын Испарта (Isparta) хотноо 2026 оны 05 дугаар сарын 11-нээс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Олон улсын мэргэн буудагчийн тэмцээн" амжилттай зохион байгуулагдав.
🥉🥉🥉 Дэлхийн 13 орны нийт 31 баг оролцсон тус тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн оролцсон мэргэн буучид мэргэжлийн ур чадвар гарган гуравдугаар байрт шалгарав.

Photos from Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ's post 03/06/2026

🇲🇳 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО ТӨРИЙН ДЭЭД “СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА

▪️ Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.

▪️ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус одонг “Алдар” спорт хорооны Байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж, спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаярт одонгийн үнэмлэхийг гардуулан өглөө.

Амжилт ололт, яруу алдрын түүхэн 80 жилийнхээ хугацаанд цэргийн буюу нийгмийн дунд “Алдар”-ын гэж алдар нэр нь түгсэн тамирчдын дундаас
✅ Олимпын наадмаас
1 алтан медаль,
4 мөнгөн медаль,
4 хүрэл медаль,
✅ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
12 алтан медаль,
22 мөнгөн медаль,
41 хүрэл медаль,
✅ Ази тивийн аварга, тивийн тоглолтын аварга 45, мөнгө, хүрэл 63 медалийг тус тус хүртжээ.

▪️ Мөн “Алдар”-аар овоглосон монголын шилдэг тамирчдын дундаас хөдөлмөрийн баатар 7, төрийн соёрхолт болон ардын цолтон 6, гавьяат багш 7, гавьяат дасгалжуулагч 25, гавьяат зүтгэлтэн 3, гавьяат тамирчин 71, гавьяат нисгэгч, гавьяат хуульч, үйлчилгээний гавьяат ажилтан, гавьяат эмч, гавьяат жүжигчин төрөн гарсан.

▪️ Түүнчлэн бөхчүүдийн дундаас улсын аварга 13, арслан 18, гарьд 4, заан 23, харцага начин цолтон 100 гаруй төрөн гарч Монгол түмний бахархал омогшил болсон Манлай уяачид, үндэсний сур, шагайн харвааны 37 мэргэн харваачдыг эгнээсээ төрүүлснээс гадна, Монгол улсын спортын төрлүүдийн дээд амжилтыг давхардсан тоогоор 1719 удаа шинэчлэн тогтоосон түүхэн гавьяаны эзэн “Алдар” спорт хороо юм.

▪️ Өмнө нь тус хороо “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан анхны спорт хороо болж байсан бол ийнхүү 80 жилийнхээ ой дээр “Сүхбаатарын одон”-оор түүхэн гавьяагаа бататгаж байна.

▪️ Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, үе үеийн тамирчид, албаны бусад төлөөлөгчид оролцов.
#БатланХамгаалахЯам
#АлдарСпортХороо

02/06/2026

🇲🇳БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн цэргийн баг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Бэнтью хотын Охидын ахлах сургуульд хүмүүнлэгийн болон дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.🫡🫡🫡

02/06/2026

МОНГОЛД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН “DRONECON-2026” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах олон улсын “DRONECON-2026” тэмцээн Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж, Буянт-Ухаа нисэх буудалд хоёр өдрийн турш үргэлжилсэн өрсөлдөөний дүнгээр шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Оросын Холбооны Улсын баг, тамирчид оролцож, нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорин өрсөлдсөн юм.
Оролцогчид
* 5 инчийн мэргэжлийн дроны уралдаан;
* 65 мм-ийн мэргэжлийн дроны уралдаан;
* Дроны хөлбөмбөг;
* Commercial буюу олон нийтэд зориулсан арилжааны ангиллын дроны видео контентын бүтээлч даалгаврын уралдаан;
* Simulator уралдааны төрлөөр хүч үзэж шилдгүүдээ шалгарууллаа.
Олон улсын өндөр түвшний өрсөлдөөнтэй болсон тус тэмцээнд Монгол Улсын баг, тамирчид амжилттай оролцож, мөнгө болон хүрэл медалийн эзэд болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм.
Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, болон төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий зочид оролцож, шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.
“DRONECON-2026” тэмцээн нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи, инновац, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу үеийн техникийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсноороо онцлог байлаа.

Photos from Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ's post 31/05/2026

31/05/2026

“ТАЛЫН ТҮНШ-2026” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Photos from Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ's post 30/05/2026

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ
ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА

▪️ Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс (IISS) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, стратегийн тулгамдсан асуудлыг хэлэлцдэг хамгийн нэр хүндтэй засгийн газар хоорондын дээд хэмжээний форум болох “Шангри-Ла Яриа Хэлэлцээ” (Shangri-La Dialogue) 23 дахь удаагаа Сингапур улсад зохион байгуулагдаж байна.

▪️ Тус дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 44 улсын төлөөлөгчид, үүний дотор сайдын түвшний 54 эрхэм уригдан оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна.

🇻🇳 НЭЭЛТИЙН ГОЛ ИЛТГЭЛИЙГ ВЬЕТНАМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТО ЛАМ ТАНИЛЦУУЛАВ

Вьетнам улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам дэлхий дахин олон эрсдэл, тодорхойгүй байдалтай нүүр тулж байгааг онцлов. Тэрээр өнөөгийн тогтворгүй байдлын шалтгааныг Ази-Номхон далайн бүс нутагт хамгийн тод илэрч буй олон улсын дэг журам, хөгжлийн загвар болон стратегийн итгэлцлийн хямралтай холбон тайлбарлаж, олон улсын эрх зүйг бэхжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, батлан хамгаалах болон технологийн салбарт хариуцлагатай дүрэм боловсруулахыг уриаллаа.

Тэрээр, “Бүс нутагт хэрэгтэй зүйл нь аливаа их гүрний оролцоо эсвэл оролцоогүй байдал биш юм. Харин хариуцлагатай үүрэг амлалт билээ. Өрсөлдөөн бол хууль эрх зүйн хүрээнд хязгаарлагдаж, ил тод байдлаар удирдуулж, өөрийгөө хязгаарласан хэлбэрээр хэрэгжих ёстой” гэж байр сууриа илэрхийлэв.

🇺🇸 АНУ ХОЛБООТНУУДАА БАТЛАН ХАМГААЛАХ ЗАРДЛАА ДНБ-ИЙ 3.5 ХУВЬД ХҮРГЭХИЙГ УРИАЛЛАА

Чуулга уулзалтын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдааныг нээж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет илтгэл тавилаа. Тэрээр Хятад улс түүхэндээ байгаагүйгээр цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэйг анхааруулав.

Мөн АНУ өөрийн батлан хамгаалах салбартаа 1.5 их наяд долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг онцолж, Азийн холбоотнууд болон түншүүдээ батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийхээ 3.5 хувьд хүргэж өсгөхийг уриаллаа.

"АНУ баян чинээлэг орнуудын батлан хамгаалах зардлыг татаасаар тэтгэдэг үе дууссан. Бидэнд ивээлдээ авсан орнууд биш, харин хамтран хариуцлагаа үүрэх жинхэнэ түншүүд хэрэгтэй байна. Бүгд өөрсдөө хариуцлагаа үүрэхгүй бол хүчирхэг эвсэл гэж байхгүй" хэмээн Хегсет хэлж, аюулгүй байдлын ачааг тэгш хуваалцаж буй "үлгэр жишээ холбоотнууд"-аа зэвсгийн борлуулалт, тагнуулын мэдээлэл солилцоо зэргээр нэн түрүүнд дэмжихээ амласан байр суурийг илэрхийлсэн юм.

🇲🇳 🇸🇬 ФОРУМЫГ САНААЧЛАГЧ, СЭР ЖОН ЧИПМЭНТЭЙ УУЛЗАВ

Чуулга уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Шангри-Ла Яриа Хэлэлцээ"-г үүсгэн байгуулагч, санаачлагч Сэр Жон Чипмэн (John Chipman)-тэй албан ёсны уулзалт хийлээ. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн (IISS) Гүйцэтгэх захирал Сэр Жон Чипмэн нь тус дээд хэмжээний уулзалтыг анх санаачилж, Сингапур улсын засгийн газартай хамтран өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн сорилтууд болон судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны талаар санал солилцов.

🇲🇳 🇰🇿 МОНГОЛ-КАЗАХСТАНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Мөн үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын дэд сайд Мустамбетов Аскар Досбосыновичтой ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шат ахиулан өргөжүүлэх, цэргийн атташегийн харилцааг идэвхжүүлэх, 2026 оны цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Мөн цэргийн боловсон хүчин бэлтгэх, олон улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар 2 тал байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Д.Батлут чуулга уулзалтын талбарт АНУ, Сингапур, Чех зэрэг улсуудын Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, батлан хамгаалах салбарын хоёр талт харилцаа, бүс нутгийн тогтвортой байдлын талаар санал солилцсон юм.

Чуулга уулзалт цаашид “Азийн өөрчлөгдөж буй стратегийн орчин дахь тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутаг дамнасан аюулгүй байдлын заналхийлэлтэй тэмцэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ.

Photos from Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ's post 29/05/2026

НИЙГЭМД ЭРЭЛТТЭЙ, АЖЛЫН БАЙР ОЛДОЦТОЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БАЙНА

Зэвсэгт хүчний 123 дугаар анги Ховд аймгийн Политехникийн коллежтой хамтран хугацаат цэргийн алба хаагчдаа цэргийн эрдмээс гадна гагнуурчин, цахилгаанчин, барилгын засал чимэглэл гэсэн мэргэжлээр суралцуулж байна.
Түрүүч, байлдагч нар мэргэжлийн багш нарын удирдлагад тоног төхөөрөмжтэй ажиллах, гагнуурын төрөл бүрийн ажлыг гүйцэтгэх, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ хийх зэрэг практик ур чадвар эзэмшиж, ажлын байранд шууд ажиллах боломжтой, мэдлэг ур чадварыг олж авснаараа бодит үр дүнтэй сургалт болж буй юм.

Дэслэгч А.БОЛОРМАА

29/05/2026

Батлан хамгаалах яамны ажилчин, албан хаагчдын хүүхэд багачуудын дунд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн баярын арга хэмжээг баяр хөөр, инээд цалгисан уур амьсгалтайгаар зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүллээ.

🎉🎉🤱
Бяцхан үрсийн минь инээд цангинаж, аз жаргал гэрэлтсэн сайхан өдрийн дурсамж дүүрэн үлдэж, хүүхэд бүрийн мөрөөдөл нь биелэх болтугай.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Bayanzurkh District, Peace Avenue 51, Government Building VII
Ulaanbaatar
13340