Цахим Засаг

Цахим Засаг

Share

Цахим Монгол Хөтөлбөр

30/11/2020

Програмчлал, маркетинг, бизнесийн онлайн сургалтууд ердөө 29,900₮!

Таны авсан бүх сургалт НАСАН ТУРШЫН байх болно!

Бүх сургалт нэг жилийн ойн хямдралаар 199,000₮ -өөс 29,900₮ болж хямдарлаа! Хямдрал 11 сарын 30-ы 23:59 хүртэл үргэлжилнэ!

Зайнаас ажиллаж нэмэлт орлоготой болохын тулд та зайнаас ажиллах ур чадваруудыг эзэмшээрэй! Бизнесийн тань орлого тааруу байна уу? Манай маркетингийн гайхалтай сургалтуудыг үзэж бизнесээ зайнаас ажиллуулаарай!

Манай сургалтууд : https://1234.mn/course
Хямдралын андройд апп татах: https://rb.gy/a7pfpf

Сурагчдын сэтгэгдлүүдээс:
😻 Маш гайхалтай сайхан сургалт байна.Ийм дэлгэрэнгүй өргөн хүрээний цогц сургалтыг эхнээс нь дуустал амтархан үзлээ бас туршиж үзлээ маш их юм сурлаа. Хайж байсан зүйлээ олсондоо маш их баяртай байна. Та бүхэнд илүү их сонирхолтой хичээлүүд оруулахыг тэсэн ядан хүлээж байя. Амжилт хүсэе.
Сэрсэндагва, 2020-11-17 23:06:54

😻 Эртхэн шиг сургалтаа аваад үзэж байхгүй яав даа гэж бодоход хүргэсэн шүү. Үнэхээр үр дүнтэй сургалт байлаа. Багшийн маань заах арга барил хөгжилтэй, ойлгомжтой учраас ямар ч асуудал гараагүй ээ. ReactJS хичээлээ авчихсан байгаа. Дараа дараагийн цуврал хичээлд нь амжилт хүсье багшаа. Амжилт >_<
Norovsuren, 2020-02-11 23:34:25

😻 Мэргэжлээрээ expert болсон хүнээр хичээл заалгаж байгаадаа баяртай байна. Цаашаа илүү олон хичээлүүдийг оруулаарай гэж хүсье!.
William, 2019-11-03 17:28:33

🥰 Өө янзын янзын. Ер нь багш нь ч гэсэн ойлгомжтой, түлхүү практик дээр тулгуурласан нь таалагдлаа. Бусад код бичдэг хүмүүсийн яриаг сонсоод байхад, логикоо ойлгосон ч, юуг, яаж бичихээ мэддэггүй, чаддаггүй байсан. Их цаг алдсан гэж байсан.
Харин энэ сургалтаар хамт дагаад код бичээд, туршлагаасаа хуваалцаж байгаа болохоор хамаагүй амар, гоё сайн сургалт болсон байна лээ.
М.Хантамир, 2020-09-21 22:12:23

😻 Хичээл бүхэн маш ойлгомжтой, тодорхой байгаад маш их баярлаж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн хүний болон миний сурах эрмэлзэлд маш хүчтэй нөлөөлсөн тул та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, дараа дараагийн Монголын программистууд улам хөгжүүлэх танай хамт олонд үнэхээр их талархаж байна аа!ь анги танхимд хичээллэхээс илүү давуу талтай. Учир нь өөрийнхөө хүссэн цагаар суралцах мөн эргэлзээтэй зүйлээ хэд дахин давтаж үзэх боломжтой. Ингэснээр багшын заасныг нэг бүрчлэн сурж, тэр даруйд нь туршиж үзэн, хийсэн зүйлээ харан урамшин улам ихийг сурах хүсэл төрдөг юм байна. Миний сэтгэгдэлийг уншиж байгаа хүн та энэ хөтөлбөрийн суралцагч болох уу үгүй гэж шийдвэр хийн суугаа хүн байж таарах нь. Би IT-ийн талаар огт мэдлэггүй байж байгаад энэ сургалтыг аваад гурван вэб сайт хийлээ. Цааш цаашдын сургалтуудаа авч зөндөө ихийг сурч мэдэхсэн гэхээс сэтгэл догдолж байна. IT гэдэг хүнд хэцүү шинжлэх ухаан биш, IT гэдэг тэмдэгтийн хэл юм байна. Хүнд хэцүү болов уу гэж цааргалалгүй, цаг гаргаад үзээрэй. Амжилт хүсье!
Монголмаа, 2020-04-08 01:35:27

Photos from Норовын Алтанхуяг's post 22/06/2014
Photos 01/07/2013

Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа, Холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилгын дор “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ны эхний хэсгийгашиглалтанд орууллаа.

“ТҮЦ МАШИН”-аас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаасдэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдолоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм. Үүний үр дүндиргэний цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхамаар урагшилж байна.

“Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төслийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 74 ширхэг “ТҮЦ МАШИН”-ыг 2013 – 2014 онуудад байршуулна. Үүнээс 36 ширхэг нь Улаанбаатар хотод, 38 ширхэг ньаймгийн төвүүдэд суурилагдах юм.

Ерөнхий сайдын 2013 оны багцаас 120 ширхэг “ТҮЦ МАШИН”байрших бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг хороонд 78 ширхэг,аймгийн төвүүдэд 42 ширхэг “ТҮЦ МАШИН” тус тус нэмэгдэж байршснаар улсын хэмжээнд нийт 230 ширхэг “ТҮЦ МАШИН” иргэдэд үйлчилнэ.

Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдохүйлчилгээ нь улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсанүнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй юм.

“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН” нь төрийн бүхий л төрлийн үйлчилээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломж бүрдлээ.

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

Санал хүсэлт, өргөдөл гомдол
Төрсөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэхний лавлагаа
Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

Татварын Ерөнхий Газраас:

ААН-ын орлогын албан татварын лавлагаа
Хувь хүний орлогын албан татварын лавлагаа
Цахилгааны төлбөр

10. Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээ төлбөр тооцооны үйлчилгээ, бусад яам, агентлагын лавлагаа, мэдээллийг хүргэнэ.

Улаанбаатар хотын хүн амын сууршилыг харгалзан 17 цэгт “ТҮЦ МАШИН”-ыг суурилуулсан 2013 оны 06-р сарын 19-ний 11:40 цагт нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar