06/06/2026
🚫 ХҮҮХДИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.9-д заасны дагуу "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" батлагдан мөрдөгдөж байна.
❗️Энэ жагсаалтад хүүхдийн бие бялдар, физиологийн чадавхаас давсан ачаалал шаардсан, эсвэл амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, цаашлаад оюун ухаан, сэтгэлзүй, хүмүүжил, хөгжлийн хэвийн үйл явцад сөргөөр нөлөөлөх ажлын байрууд багтдаг.
☀️ Сурагч, оюутнуудын зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор түр болон цагийн ажилд хүүхэд ажиллуулахдаа ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллага бүр энэхүү жагсаалтыг сайтар мөрдөх шаардлагатай.
👨👩👧👦 Хүүхдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалах нь хэн бүхний үүрэг юм.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532151428791
04/06/2026
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Баянгол дүүргийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын 03 дугаар тушаал, НОК-оос өгсөн үүрэг, даалгаврыг ДОК-ын гишүүдэд танилцууллаа.
✅Улмаар энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ буюу иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр барилга байгууламж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, зам талбай гээд хүний амь нас эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох алба хэлтэс, газрын дарга нар хариуцсан чиглэлийнхээ хүрээнд мэдээлэл өглөө. Мөн ДОК-ын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулж дүүргийн нутаг дэвсгэрт нэг сарын хугацаанд хяналт шалгалт зохион байгуулахаар боллоо.
✅Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
📌Дүүргийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх,
📌 Үерийн далан сувгийн үзлэгийг зохион байгуулан хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх нөхцөлийг нэмэгдүүлж, хэвийн ажиллагааг хангуулах,
📌Дүүргийн нутаг дэвсгэрт Үерийн ам буюу эрсдэлтэй бүсэд суурьшсан 4 айлыг нүүлгэн шилжүүлэх,
📌 Зарим аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт мах худалдан борлуулдаг хүнсний зах дэлгүүрүүдэд хяналт шалгалт зохион байгуулах,
📌Дүүргийн хэмжээнд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын аюулгүй байдал, ил задгай унжсан, шалбарсан кабель утасны аюулгүй байдлыг хангуулах, үерийн бүсэд байгаа цахилгааны шонгуудын эрсдэлийг тооцож, цахилгааны аюулгүй байдлыг хангах,
📌Дулааны сүлжээний системийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ хийхдээ ухсан нүхэн хүн унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх, байнгын хараа хяналттай байлгах, тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах, аюулгүй байдлыг бүрэн хангуулах,
📌Дүүргийн нутаг дэвсгэрт камерын хяналт, иргэд, хүүхэд нийтийн эзэмшлийн зам, талбайд зорчиход аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, мопедын хөдөлгөөнд хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.
03/06/2026
ТАЕКВОНДОГИЙН 3УНЫ 1 САРЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА🥋🥰
Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордноос ЕБС-ийн сурагчдын зуны амралтад зориулан Таеквондогийн зуны эрчимжүүлсэн сургалтыг 06-р сарын 08-наас 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сургалтыг Олимпын таеквондогийн Хар бүс V дантай, ОУХМ цолтой багш Х.АРИУНАА удирдан явуулах болно.
Таеквондо таны хүүхдэд сахилга бат, тэсвэр тэвчээр, зориг зүтгэл, хүмүүжил төлөвшлийг заан сургах болно.
✅Бүртгэлийг 06-р сарын 05-ныг хүртэл БГД-ийн Хүүхэд, залуучуудын соёлын ордонд хийнэ.
✅Бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг авчирч анкет бөглөнө.
✅ЛАВЛАХ УТАС: 9400-2979, 8898-9236, 99674588
✅ХАЯГ: Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон (Төмөр зам, Ханбүргэдэй их дэлгүүрийн урд)
https://maps.app.goo.gl/bb7zKkdKmZiy7q647
03/06/2026
“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-ын Тохижилт, засвар үйичилгээний албанаас 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
📍 БГД, 19 дүгээр хороо: 47 дугаар сургуулийн баруун талд байрлах Мэдээлэл холбоо сүлжээний худгийн тагийг өндөрлөж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэв.
📍 БГД, 2 дугаар хороо: 71б байрны ард талын сагсан бөмбөгийн талбайн торыг засаж янзлав. Тус талбайн тор нь урагдаж гэмтсэний улмаас тоглож буй хүүхэд, багачуудын гар, хөл авах, бэртэж гэмтэх өндөр эрсдэлтэй байсныг ийнхүү шуурхай засварлаж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүллээ.
03/06/2026
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэ төсөл арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа юм.
03/06/2026
Германы GIZ төсөл буюу угсармал орон сууцны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, хүлэмжийн хийг бууруулах дулаалгын төсөлд Баянгол дүүргийн нийт 3 хорооны 5 байр /11 блок/ хамрагдсан.
📌Тэгвэл энэ төсөлд хамрагдахаар өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 38 байрны /86 блок/ 3000 гаруй оршин суугч санал өгөөд байна.
📌Оршин суугчид энэ төсөлд хамрагдахын тулд байрныхаа нийт оршин суугчдын 95-аас дээш хувийн саналыг гарын үсгээр баталгаажуулсан байх ёстой юм.