Нийслэлийн мэдээ

Нийслэлийн мэдээ

Share

Долгорсүрэнгийн Сумъяабазарыг дэмжигчдийн хуудас

01/04/2024

Мэдэгдэл

Нийслэлийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-оос эхлэн “Нийслэлийн мэдээ” фейсбүүк хуудсаар дахин мэдээлэхгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд нийслэлийн гаргаж буй албан ёсны мэдээ, мэдээллийг “Улаанбаатар мэдээ” фейсбүүк хуудаснаас авна уу.

Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/UlaabaatarMedee

Photos from Улаанбаатар мэдээ 's post 01/04/2024

Ус тогтсон байршлуудад хариу арга хэмжээ авч байна

https://ulaanbaatar.mn/news/19214

Дөрөвдүгээр сарын 1-ний 15:00 цагийн байдлаар Геодези, усны барилга байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай 11 дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу 26 албан хаагч, 11 машин техник, хоёр помптой ажиллав. Тодруулбал,
📌Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Намгийн суваг
📌Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Дарь-эхийн зам, “Хас” захын урд
📌Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, “Өнөр хороолол”-ын арын зам
📌Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Акума” төв зэрэг байршлуудад тогтсон усыг сорууллаа.
📌Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжинд уулын шар ус явган зам болон авто зам давж орж ирж байсан тул шороо асган, авто зам болон явган хүний зам руу ус орохоос сэргийлэн боолт хийгээд байна.

01/04/2024

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байгаа этгээд ч байна. Энэ бол шударга бус зүйл. Түрээс гэж маш бага төлбөр төлж, нийслэлийн өмчийг ашиглаж болохгүй. Тиймээс нийслэл өөрийн өмчөө чөлөөлж авах эсвэл зах зээлийн үнээр түрээс төлөхийг шаардана.

01/04/2024

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Төв замын 1-р эгнээ дагуух газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа бол газрыг буцааж авах арга хэмжээ авна. Төв зам дагуу хог новш, төмөр овоолоод байж болохгүй. Хогон дунд нь аюултай хог хаягдлууд байна. Ийм асуудал байж болохгүй.

Photos from Улаанбаатар мэдээ 's post 01/04/2024

Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ

https://ulaanbaatar.mn/news/19211

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн 26 дугаар хорооны үерийн далантай холбоно. Түүнчлэн дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан, хөрсний ус зайлуулах насос станц зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн 5 шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, Дэлхийн банкны санхүүжилтээр ус зайлуулах системийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганцхан станц бий. Уг станц нь Хархорины баруун талд байдаг бөгөөд социализмын үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн юм. Насос станцгүйн улмаас аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна.
Тиймээс Улаанбаатар хотод нэмж хөрсний ус зайлуулах насос станц байгуулан, Туул, Сэлбэ, Дунд гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цутгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцолж байв.

01/04/2024

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 онд хийж буй газар чөлөөлөлтийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал,

📌Авто зам, замын бүтээн байгуулалт хийх 30 байршлын 1605 нэгж талбараас 679 нэгж талбар,
📌Сургууль, цэцэрлэг барих 14 ажлын 210 нэгж талбараас 124 нэгж талбар,
📌Шугам сүлжээ тавих 11 байршлын 403 нэгж талбараас 68 нэгж талбар,
📌Хороо, өрхийн эмнэлгийн ажил гүйцэтгэх 11 байршлын 303 нэгж талбараас 148 нэгж талбарыг тус тус чөлөөлөөд байна.

01/04/2024

📌Нийслэлийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг “Нийслэлийн мэдээ” фейсбүүк хуудас “Улаанбаатар мэдээ” фейсбүүк хуудас руу шилжиж байна. Та бүхэн доорх хуудсыг дагаж Улаанбаатар хотын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй аваарай.

🧹Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулна. Иргэд, сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

#ХотооУгаая #ХэвшилБолгоё

01/04/2024

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

📌Зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хог цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулж, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллахыг дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо.

Photos from Улаанбаатар мэдээ 's post 01/04/2024

Авто зам болон шар усны долоон дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа

https://ulaanbaatar.mn/news/19212

📌2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон талаар болон шар усны долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна.

01/04/2024

📌Нийслэлийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг “Нийслэлийн мэдээ” фейсбүүк хуудас “Улаанбаатар мэдээ” фейсбүүк хуудас руу шилжиж байна. Та бүхэн доорх хуудсыг дагаж Улаанбаатар хотын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй аваарай.

📌Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, болзошгүй нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах хүрээнд өнөөдрийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

01/04/2024

📌Нийслэлийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг “Нийслэлийн мэдээ” фейсбүүк хуудас “Улаанбаатар мэдээ” фейсбүүк хуудас руу шилжиж байна. Та бүхэн доорх хуудсыг дагаж Улаанбаатар хотын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй аваарай.

📌Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байгаа тул айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг хүсье.

Photos from Улаанбаатар мэдээ 's post 01/04/2024

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

https://ulaanbaatar.mn/news/19210

📌Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт 735 албан хаагч тусгай зориулалтын 33 машин техниктэйгээр гудамж замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байгаа юм. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үргэлжилж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


123
Ulaanbaatar
21000