Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Share

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Энэхүү хуудас нь Нийслэлийн Сонгино Хайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан ёсны хуудас юм.

30/05/2026

“СОНГИНОХАЙРХАН ЛИГ 2026” САГСАН БӨМБӨГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ БОЛЛОО

Өнөөдөр /2026.05.30/ Сонгинохайрхан дүүргийн Спорт хорооны зааланд “Сонгинохайрхан лиг 2026”-ын “Бүх оддын тоглолт” боллоо. Энэ жилийн Бүх оддын тоглолтод Сонгинохайрхан дүүргээс төрөн гарсан улс төр, урлаг, спорт, соёлын салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцож, талбай дээр 4 үеийн турш нөхөрсөгөөр өрсөлдлөө. Мөн 3 онооны шидэлт, цагирган дээрээс довтлох үзүүлбэр, ур чадварын тэмцээн зохион байгуулагдав.

Сонгинохайрхан дүүргийн уугуул залуус ТББ-аас зохион байгуулж буй сагсан бөмбөгийн лиг 2026 оны хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд тэмцээн гурав дахь сардаа амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн лиг нь оролцогчдын тоо, өрсөлдөөний цар хүрээгээрээ өргөн болж, нийт 24 багийн 270 гаруй тамирчин хүч сорин өрсөлдлөж байна.

Тэмцээн хоёр бүсийн системээр явагдсан бөгөөд хэсгийн тоглолтуудын үр дүнд бүс тус бүрээс шилдэг 8 баг шалгарч, нийт 16 баг плей-оффын шатанд өрсөлдөж эхлээд байна. Өрсөлдөөн улам ширүүсэж, үзэгч хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татсан сонирхолтой тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос плей-оффын хоёрдугаар шат эхлэх юм. Лигийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилсээр 6 дугаар сарын дундуур өндөрлөнө.

Сонгинохайрхан дүүргийн лиг нь зөвхөн өрсөлдөөнт тэмцээн байгаад зогсохгүй залуусыг спортоор дамжуулан нэгтгэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэх чухал арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.

Зохион байгуулагч залуустаа болон нийт оролцогч баг, тамирчиддаа амжилт хүсье!

Photos from Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 29/05/2026

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг таниулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг суртчилан таниулах зорилготой “Замын хөдөлгөөн Цагаан толгой-2026” урлаг, спортын тэмцээн өнөөдөр /2026.05.29/ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж буй. Арга хэмжээнд дүүргийн 8 цэцэрлэгийн 80 гаруй хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл, багш сурган хүмүүжүүлэгчид оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм. Идэвх санаачлагатай оролцсон нийт цэцэрлэгүүдээс:

1-р байрт – 263 дугаар цэцэрлэг
2-р байрт – 259 дүгээр цэцэрлэг
3-р байрт – 340 дүгээр цэцэрлэг тус тус орсон байна.

Тэмцээний үеэр хүүхдүүд замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг таних, эвлүүлэх, гарцаар зөв гарах, унадаг дугуй унахдаа аюулгүй байдлаа хангах, хамгаалах хэрэгслийг зөв бүрэн хэрэглэх, автомашины аюулгүйн суудлыг зөв ашиглах, анхны тусламжийн мэдлэгээ хөгжөөнт буухиа, асуулт хариулт, танин мэдэхүйн төрлүүдээр дамжуулан бататгасан юм.

Мөн эцэг эхчүүд хүүхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн оролцоо ямар чухал болох талаар мэдээлэл авч, хамтран оролцлоо.

Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудын нас сэтгэхүйд тохирсон байдлаар замын хөдөлгөөний мэдлэг олгож, аюулгүй орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшлийг багаас нь төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

21/05/2026

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Байдраг болон албаны бусад хүмүүс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, гудамж талбайн нөхцөл байдал, иргэд оршин суугчдаас ирүүлж буй гомдол, саналтай холбогдуулан газар дээр нь ажиллалаа.

21/05/2026

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-2026” аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд хэрэгжиж буй “Хайрын гар” арга хэмжээнд идэвхи санаачлагтай оролцож, ажлын үр дүн, хүртээмжээрээ манлайлсан байгууллагуудыг тодрууллаа.

Хайрын гар аяны хүрээнд:
- Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжигч цэцэрлэг”-ээр дүүргийн 107 дугаар цэцэрлэг;
- “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжигч сургууль”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль;
- “Хүүхдийн эрхийг дээдлэгч алба, нэгж”-ээр Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын алба тус тус шалгарлаа.

21/05/2026

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-2026” аян бүтэн жилийн хугацаанд хэрэгжиж буй.

Энэ аяны хүрээнд “Хайрын гар” арга хэмжээнд идэвхи санаачлагтай оролцож, ажлын үр дүн, хүртээмжээрээ “Эерэг хүмүүжлийн манлайлагч хороо”-гоор 31 дүгээр хороо шалгарсан юм.

Тэдний хувьд 14 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 3284 иргэнийг хамруулан ажилласан байна. Мөн 2 постер зураг, 5 рийл бичлэг бэлтгэн, 13 удаагийн цахим орчинд сурталчилгаа хийж, олон нийтэд эерэг хүмүүжлийн арга барил, ач холбогдлыг сурталчилан таниулан, нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.

20/05/2026

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-2026” аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдааныг зарлан өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

19/05/2026

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан богино хэмжээний кино уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хүргэж байна. “Хүүхэд хамгаалал 2026” аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдийг бие биедээ эерэг нөлөөлөл түгээх, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус уралдаанд хүүхдүүд анги хамт олноороо оролцсон юм. Хүүхдүүд “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдвийн хүрээнд оролцлоо.

121 дүгээр сургуулийн 11А ангийн сурагчид бүтээлээрээ дамжуулан бусадтай эелдэг харьцаж, тусалдаг байх ямар ч үнэтэй хувцаснаас илүү хүнийг чимдэг гэдгийг үе тэнгийн найзууддаа уриалжээ.


19/05/2026

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан богино хэмжээний кино уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хүргэж байна. “Хүүхэд хамгаалал 2026” аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдийг бие биедээ эерэг нөлөөлөл түгээх, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус уралдаанд хүүхдүүд анги хамт олноороо оролцсон юм. Хүүхдүүд “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдвийн хүрээнд оролцлоо.

151 дүгээр сургуулийн 11А ангийн сурагчид бүтээлээрээ дамжуулан дээрэлхэлт үйлддэггүй зөв хүн байх нь хамгийн том амжилтын суурь юм шүү гэдгийг үе тэнгийн найзууддаа уриалжээ.


Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar
13105