Мэдээллийн технологийн багш

Мэдээллийн технологийн багш

Share

ЕБС-ийн Мэдээллийн технологи хичээлийн багш нарын мэр?

31/10/2023

Хромбүүкийгээ би муулахгүйээ. Гэхдээ энэ сургуулиудад шахаад өгөөд байгаа хромбуук арай юмаа.
Ирээдүйгээ бодооч шинэ үеийн CPU -тайг оруулж ирээч.
Шинэ нь шинэ болгосон хромбуук байна лээ.
Нөгөө 1993 оны ногоон дэү автобус шиг.
Duo core CPU
гээд Гүүгл дээр хайгаад үзээрэй.
Би хромбуук хэрэглэгч л дээ. Сүүлийн үеийнх нь маш сайн.
Би өөрийнхөө хромбуук i3 11 gen screen touch 2021 онд 550 000₮-р авч байсан.
11-р үеийн i3 процессортой, 14 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, 2021 онд үйлдвэрлэсэн. Үнэ 550000₮. Энэ үнэ Амазоноос захиалаад ирсэн зардалтайгаа хамт шүү. Everyone

30/10/2023

нөгөө Хромбүүкүүд интернетгүй болонгуут мөн чанар нь танигдаад эхэлсэн шүү

29/10/2023

Яана даа яана. Дандаа хөгжлөөс хоцорч явдаг улс шүү‼️‼️‼️
Швэд улс цахим хөтөлбөрөөр хичээл орж таблет ашиглан хичээл хийдэг байснаа энэ хичээлийн жилд халж сураг бичиг номноос бүх хичээлээ орж эхэлжээ.
Утас таблет ашиглан хичээл орж эхэлснээр сурагчдад маш олон сөрөг үр дагаварууд бий болж эхэлжээ.
Cурагчдийн унших ,бичих ,тогтоох чадвар муудсан. Мөн эрүүл мэнд талаас тархи мэдрэл нүдний хараанд сөргөөр нөлөөж эхэлжээ. Иймээс Швэд улс цахим хичээлүүдийг халж хуучин уламжлалт арга барилаа сэргээн сурах бичгээсээ хичээлээ орж эхэлсэн байна. Өмнөх баталсан боловсролын хуулийг бүрэн зогсоож цуцалжээ.
Эх сурвалж: apnews.com

28/10/2023

Танай хүүхдэд гэрийн даалгавар огт өгдөггүй болчихвол яах вэ?
1.Таны хүүхэд ирээдүйд хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй нэгэн болж өснө
2. Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалтын талаар яриад ч хэрэггүй
3. Хяналтгүй олон цагаар дэлгэц ширтсэнээс болж хараа муутай, хэл ярианы бэрхшээлтэй, өөрийгөө зөв илэрхийлэх чадваргүй үе бий болно.
4. Ачаалал даах чадваргүй нялзрайчуудаар дүүрнэ
5. Системтэй мэдлэг боловсрол, шинжлэх ухаанч байдлын талаар дурсаад ч хэрэггүй. Юун өндөр хөгжилтэй улсад дээд боловсрол эзэмшиж сайхан амьдрах
6. Үзсэн хичээлээ гэртээ бататгаж сэргээхгүй учраас хичээл дээр багшийн ачаалал 2 дахин нэмэгдэнэ. Яваандаа багшлах хүн бүр олдохгүй. Одоо ч цөөрсөөр байгаа.
6. Эцэст нь нийгмээрээ харанхуй бүдүүлгийн хонгилдоо үүрд үлдээд бусдын хоол болно. Тэгээд дор дороо өөрсдөө тунгаана биз дээ. Нийтээрээ даалгавар өгдөггүй болохыг уриалж энэ тэр 😔😔
#хуулбарлав .

27/10/2023

Морь унах сайхан. 7 хоног унахад гэдэс гүзээ асар хурдан багасдаг. Эхний өдрийн орой л хэцүү г үсэг хэлбэрт орж хамаг бие нүдүүлсэн мэт өвддөг ч маргааш өглөө нь мордонгуут өвдөөд байсан нь алга болчихдог. Маш сайхан.

12/10/2023

Төвдүүд сайн хүнийг "Монгол хүн" шиг гэдэг...

Уйгарууд нас барсан хүнээ "Монголдоо явчихлаа" гэдэг...

Инданчууд одоо ч гэсэн тэнгэр хальсан хүнийхээ толгойг Монголруу харуулж хөдөөлүүлдэг...

Өвөрмонголчууд хойд зүгт цацлаа өргөдөг...

Унгарууд "Хүннүүд ирлээ" гэж хүүхдээ хүмүүжүүлдэг...

Еврейчүүд "Бид бурханаас заяагдсан, харин Монголчууд Тэнгэрээс заяатай төрсөн Монголчуудыг бүү оролд" гэж хэлэлцдэг...

Сайхан Монгол хүн та нэрээ хичээж ,Сайхан Монгол орноо мандуулах шинэ цагийг хамтдаа эхлүүлье эээ....

03/10/2023


Америкийн архичин, гудамжны тэнэмэл Макс Жекийн үр ач нар болох 840-н хүнийг судалжээ. 100 жилийн дотор дээрэмчин 63, биеэ үнэлэгч 50, алуурчин 7, гуйлгачин 300, зуурдаар нас барсан 200, тэнэг 200, жирийн иргэн 20 хүн байсан байна.

Эсэргээр Америкийн сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүлийг харвал 100 жилийн дотор 1394 хүнээс дээд сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн мэргэжилтэн 180, дээдсийн давхрагын 80, сенат 3, Америкийн ерөнхийлөгч 1 төрсөн байна.

Нэг хүүхэд л буруу хүмүүжлээр хүмүүжсэнээр дараа дараагийн үеүүддээ хэрхэн нөлөөлж байгааг дээрхи тоо хэлээд өгнө. Та хүүхдээ яаж хүмүүжүүлнэ тийм л хүн болно ...

18/09/2023

Бусдын соёлыг хүндэтгэн өвчүү хүртлээ мэхий
Бусчир муу явдал бус, дэлхийг хүндлэхүйн ухаан тэр
Өөрийн соёлыг шүтэж, өвдөг нугалан сөгд
Өнө эртний ёсон буй, үндсээ бөхлөхийн учир тэр
Үндэсний үзэл хэмээгч нь боловсорсон сэхээтний чанар мөн.

Еншөөбүү овогт Бямбын Ринчен...

08/09/2023

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм.

Тархинд хортой 10 зуршил

1. Өглөөний цай уухгүй байх
Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.

2. Хэт идэх
Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг.

3. Тамхи татах
Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх
Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

5. Агаарын бохирдол
Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

6. Нойрны дутагдал
Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх
Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй үедээ ажиллах
Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх дутагдах
Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.

10. Бага ярих
Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг. Аль болох ярилцаж байгаарай!

27/08/2023

45-аас дээш насныхан үхэж байж улс орон хөгжнө гэж бичээд байгаа хүмүүст зориулав!

Бид, 1945-1980 оны хооронд төрсөн хүмүүс - АДИСЛАГДСАН хүмүүс шүү дээ.
Бидний амьдрал гэрч болно:

-Дугуй унахдаа бид хэзээ ч дуулга өмсдөггүй байв.
-Сургуулийн эхний өдрөөс л бид ганцаараа сургуульдаа явахаас айдаггүй байсан.
-Хичээл тарсны дараа бид нар жаргах хүртэл тоглодог байсан.
-Бид үд болтол хэзээ ч телевизор үздэггүй байв.

-Бид интернетийн найзуудтай биш, харин жинхэнэ найзуудтайгаа тоглодог байсан.
-Цангахдаа савласан ус биш, цоргоны ус уудаг байлаа.
-Дөрвөн найзтайгаа нэг аяганаас жүүс хувааж уудаг байсан ч бид нэг их өвдөлгүй өссөн юм.

-Биднүүсийн эцэг эхчүүд биднийг дотоодод үйлдвэрлэсэн хямд эмээр юм уу, эсвэл уламжлалт анагаах ухааны тусламжтайгаар эмчилж байсан.

-Бидний эцэг эхчүүд баян байгаагүй. Тэд бидэнд хайраа өгч, материаллаг зүйлийг бус, оюун санааг үнэлэхийг сургаж, шударга, үнэнч, хүндэтгэлтэй, шаргуу хөдөлмөрлөдөг жинхэнэ хүний үнэт зүйлсийн талаархи ойлголтыг бидэнд суулгасан юм.

-Бид өдөр бүр талх, элсэн чихэр, масло, боорцог, төмс иддэг байсан ч хэзээ ч таргалдаггүй байв.

-Бид өөрсдийнхөө тоглоомыг өөрсдөө бүтээж, оёж эсгэж, хөрөөдөж, харуулдаж, зүлгүүрдсэний дараа будаж шунхдаад тоглодог байлаа.

-Бид үргэлж тоглоом, номоо найзуудтайгаа харамгүй хуваалцдаг байсан.

-Бидэнд гар утас, DVD, play station, XBox, видео тоглоом, компьютер, интернет сүлжээ гэж байсангүй ээ.

-Бид байгаа орон зайдаа ( бөөрөнхий гэртээ) дэлхийн энтэй аз жаргалтай шунал хүсэлгүй амьдарч байв.

-Бид жинхэнэ цэвэр агаараар амьсгалж Эсгий дээвэртэй модон гэртээ мод, төмөр орон дээр эсгий гудас дээр хөвөнтэй хөнжил нөмрөөд хоргүй хоол идэж ЭКО орчинд стресгүй эрүүл амьдарч байлаа.

Гэхдээ бид жинхэнэ найз нөхөдтэй байсан юм.
-Бид найзынхаа гэрт урилгагүй зочилж очдог, биднийг энгийн бөгөөд даруухан хоолоор дайлдаг байлаа.

-Бидний дурсамж хар, цагаан гэрэл зургуудад байсан боловч гэрэл гэгээтэй, өнгөлөг байсан юм. Бид гэр бүлийн цомгоо дуртайяа үзэж, өвөг дээдсийнхээ хөргийг хүндэтгэлтэй хадгалдаг байв.

-Бидний үед номыг хог руу хаядаггүй байв, ном авахын тулд урт дараалалд зогсоод дараа нь шунахайран уншдаг байсан юм.

-Бид хувийн амьдралаа бусдын өмнө гаргаж тавьж байсангүй. Та бүхний адил Инстаграм дээр амьдралаа гайхуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүлийнхээ нууцыг дэлгэж, бусдын амьдралыг ийм онгодтойгоор хэлэлцэж байгаагүй юм.

Бид бол өвөрмөц бөгөөд бусдыг ойлгодог үеийнхэн, бид эцэг эхийнхээ үгийг сонсдог сүүлчийн үеийнхэн билээ.

Үүнээс гадна бид хүүхдүүдээ сонсдог анхны бөгөөд эцсийн үеийнхэн.

Мөн бид та нараас илүү ухаалаг бөгөөд та нарт туслахыг хичээж л байна.

-Бид нүүрээ татуулж өөхөө соруулж нүдээ зүсүүлж сормуус суулгаж хөмсөг шивүүлж уруулаа засуулж гоодоогүй учраас Бурханы өмнө нүгэлгүй Диваажинд очноо
Бид бол устаж алга болж байгаа үүлдэр!
Биднийг үхэж алга болохоос өмнө!!!
Биднээр бахад!
Биднээс суралц!
Биднийг үнэл!
БИД ӨТЛӨДӨГГҮЙ
ҮХЭХ Ч БОЛООГҮЙ ЯС САЙТАЙ, ЧАНАР Ч САЙТАЙ, ЖАВХААТАЙ ЦОГЛОГ ГАРУУД ШҮҮ👍👌
Хуулбарлав💯

11/08/2023

Introvert гэж хүмүүс бий бий.

Дотогшоо - Introvert (зожиг гэсэн үг биш) хүний 15 шинж:

1. Тэд ганцаараа инээж чаддаг. Бусдын анзаарч байгаагүй юмыг ажигладаг учраас хамгийн алдартай хошин шогчид дотогшоо хүмүүс байдаг.

2. Тэд ганцаараа байж гэмээнэ цэнэглэгддэг. Гэхдээ хүмүүсээс зугтдаг гэсэн үг биш. Үнэнч харилцаа, сэтгэлийн яриаг үнэлдэг болохоор хуурмаг өнгөний харилцаа, баахан хуурамч найзуудаас ядардаг.

3. Бодитой юм ярих дуртай. Цаг агаар, мэдээ, технологи тоглоом, бусдын тухай хов жив гэх мэт юм сонирхол татахгүй. Чамд надад бидэнд хамааралтай юм л ярихыг хүсдэг.

4. Хүнд дурлаж хайрлавал сэтгэлээсээ гүн ханддаг. Өөрөө хүнээс тийм хайр хүсдэг шигээ, бусдад тэгэж ханддаг. Нээгээгүй талаа хуваалцдаг.

5. Нөхөрлөнө гэдэг бол маш том асуудал. Хүнд итгэж хандсан бол гадагшаа хүмүүстэй адилгүй. Удаан танилцана ойртоно, аль болох үнэнч байхыг хичээнэ, холдох гэж удна, хаяхаа хүрвэл эргэж харахгүй орхино.

6. Төлөвлөгдөөгүй зочин, урилга, харилцаанд үнэн дургүй. Гол нь өөрөө стресстдэг, зугтахыг хичээдэг. Маш таагүй мэдрэмж.

7. Ядардаггүй, гэхдээ юунаас болж ядрав гэдэг л гол асуудал. Гүн бодол санаандаа хэзээ ч ядардаггүй мөртлөө гадны утгагүй өнгөц харилцаанд дургүйцэх үедээ ядарсан дүр гаргадаг. Дотно хүмүүсийнхээ дунд алж өгнө.

8. Хүүхдүүдтэй байхдаа тэдний сэтгэлзүйн онцлогийг мэдэрч маш сайхан харилцаж чаддаг, гэхдээ удаан биш. Барагтай хамт тоглохгүй, харин ярилцах дуртай.

9. Байнга ганцаардмал байхгүй ч гэсэн, бүх юмнаас өөрийгөө тусгаарлах үе зайлшгүй гардаг. Хэрэгтэй хэрэггүй яриа хөөрөөнөөс залхана. Тэгээд буцаад ирнэ.

10. Дандаа өөрийгөө гэх хүмүүст үнэн харшилтай. Ихэнхдээ бусдад сэтгэл санааны дэм өгдөг ч, илт өрөвдүүлэх юмүү анхаарал татах гэсэн сэдэлтэй хүмүүсээс зайгаа барьдаг.

11. Хэзээ ч шууд утсаар ярихыг таалдаггүй, ялангуяа сайн мэддэггүй юмуу хүсээгүй үедээ. Мессэж бичсэн нь дээр. Тухайн үеийн сэтгэл санааны байдал нь хүнтэй харилцахаас илүү чухал.

12. Барагтай бол бусдыг хүний өмнө муулж элэг доог болгохгүй. Ажиглана, дүгнэнэ. Гэхдээ нэр цохож муулж, амьдралаар нь тоглохгүй, ашиг олохгүй. Юутай ч хүн гэдэг талаас нь гүн бодолцдог, муулуулж байгаа хүний талд зогсох нь элбэг.

13. Ажлын орчинд хэт хяналт юмуу задгай нөхцөл бүтээмжийг нь бууруулдаг. Хүн болгон юм бүхэнд нь оролцох, мэдэхгүй юмаа мэддэг юм шиг бурах нь ажлын дуршлыг бууруулдаг.

14. Дотогшоо хүн байнга дотроо ямар нэг юм бодож байдаг. Байнга инээмсэглэхгүй, яриа хөөрөөгүй, асуултад чинь шууд хариулахгүй байж магад. Муу тамиртай гэсэн үг биш, сэтгэл санаа нь доор байна гэсэн үг биш, тэр өөр юманд анхаарлаа төвлөрүүлсэн гэсэн үг.

15. Шаардлага гарвал, цаг нь таарвал дотогшоо хүмүүс сайхан хөгжиж бусдыг хөгжөөж чаддаг. Гэхдээ үргэлж хаана хэнтэй гэдгээс л шалтгаалдаг.

Эцэст нь, хэн ч хаана ч юу ч байж чадна. Гэхдээ сэтгэлээсээ юү? Дотогшоо гадагшаа хүмүүс энд л ялгардаг.

Орчуулсан Enkh-Amgalan Pau

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Peace Avenue/10
Ulaanbaatar
14191